No menu items!
HomeМонгол брэндҮндэсний хувцас үйлдвэрлэгч 8 монгол брэнд

Үндэсний хувцас үйлдвэрлэгч 8 монгол брэнд

-

Залуучууд үндэсний өв, уламжлалыг шингээсэн хувцасаар гоёж, өвөрмөц имижийг бүтээх болжээ. Тиймээс ч эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үндэсний дээл хувцсыг орчин үеийн загварын чиг хандлага, өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэн үйлдвэрлэж, Монгол дээлийг дэлхийд сурталчилахаар зорьж буй брендүүд олон бий. Тэднээс онцлох 8 брендийг танилцуулая.

ИВЭЭЛ брэнд

“Ивээл” брэндийн үүсгэн байгууллагч З.Рэгзэдмаа Анагаах ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн нэгэн. Загварлаг, дэгжин хувцас сонирхдог тэрээр анх “Абигейл жийнс” гадуур хувцасны дэлгүүрээ нээж, загварын салбарт хөл тавьсан юм билээ. “Ивээл” брэнд 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Хамгийн түрүүнд үндсэн хэв шинжийг нь өөрчлөхгүйгээр маш олон төрлийн материалаар хийж үзсэн. Үндсэн хийцийг нь эвдээгүй нь манай брэндийн давуу тал” хэмээн тодорхойлсон байдаг.

FB хаяг:  IVEEL

БОРГОЛЖИН брэнд

МУИС-ийн нягтлан бодогчийн ангийн хоёр найз сургуулиа төгсөөд, мэргэжлээсээ өөр хувцас загварын бизнест хөл тавьсанаар 2017 онд “Борголжин” бренд байгуулагджээ. Анх хоёр оёдлын машинтайгаар эхлүүлж байсан тэдний үйлдвэрлэл өдгөө олныг татсан брэнд болон өргөжөөд байна. Анх “Борголжин” нэртэй цамц үйлдвэрлэж байгаад борлуулалт сайтай байсан тул брэндээ ийн нэрлэжээ. Энэ нь “Жирэвгэр сахал” гэсэн утгатай үг аж. Тус бренд 60 гаруй ажилтантай, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан.

FB хаяг:  БОРГОЛЖИН

WE брэнд

ИЗОУИС-ийг нягтлан бодогчоор төгсөөд, мэргэжлээрээ гурван жил ажилласан Г.Дэлгэрсайхан гэх бүсгүй “We” брендийг үүсгэн байгуулжээ. Анх өөртөө зориулж урласан хар даашинзныхаа зургийг цахим орчинд тавьсанаар урмын үгсээр мялаалгаж байсан нь загварын салбарт эргэлт буцалтгүй орох эхлэл болжээ. Тэрээр “Анх брэндтэй болохдоо ээжээрээ цалингийн зээл авахуулж байгаад гурван оёдлын машин аваад 3:4 хэмжээтэй жижигхэн өрөө түрээслэн ажлын гараагаа эхлүүлж байлаа” хэмээжээ.

FB хаяг: WE Brand Mongolia

ҮЖИН МОНГОЛ брэнд

“Цор ган тул зөвхөн танд зориулан урлана” гэсэн уриатай тус брэнд эрэгтэй эмэгтэй хос дээл, хүүхдийн дээл, гоёлын даашинз, европ загвартай монгол хэв маяг бүхий пиджак, хантааз зэргийг урладаг.

FB хаяг: UJIN MONGOLIA

MICHEL& AMAZONKA брэнд

Монголын уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр урладаг энэхүү брэндийг үүсгэн байгуулагч нь эгч дүү дизайнер Ч.Янжиндулам, Ч.Нямханд нар юм. Тэд хоёул “Урлах эрдэм” дээд сургуулийг төгссөн бөгөөд 2013 онд Michel & Amazonka брэндээ үүсгэн байгуулжээ. Та бүхэн санаж байгаа бол тус брэнд  ТОКИО-2020 наадамд оролцсон баг тамирчдын хувцасыг урласан.

FB хаяг: MichelAmazonka

“GEREL FASHION” брэнд

“Загвар бол зөвхөн сайхан хувцас төдий зүйл биш. Энэ нь хувцасны хуучин ба цоо шинэ загвар, хүний бие галбир болоод соёлын тухай асуудал юм” хэмээх тус брэнд уламжлалт хэв шинжийг шингээсэн эрэгтэй, эмэгтэй загварлаг хувцсыг үйлдвэрлэж байна.

FB хаяг: GereLFashion

“Mon couture”брэнд

“Моn Couture” брэндийг Х.Батзаяа үүсгэн байгуулжээ. Ээмэгтэй хувцасны зах зээлд хүчээ үзэж буй тус брэндийн хувьд Монгол уламжлалт загвар дээр тулгуурлан орчин үеийн чиг хандлагад нийцсэн загвар, дизайн гаргадаг. Өвөр Монголчууд монголын чадварлаг дизайнеруудын урласан дээлийг авч өмсөхөөр Улаанбаатарыг зорих нь иххэссэн. Тус брэндийн загвар зохион бүтээгч Х. Батзаяа “Миний ажигласнаар Өвөр Монголчууд өөрсдийгөө монгол хүн гэж мэдрэхийг хүсч байгаа учир монгол дээл өмсөхийг эрмэлзэж байна” хэмээн ярьсан байдаг.

FB хаяг: MONGOLIANCOUTURE

“DEER” брэнд

Эко материалаар үйлдвэрлэлээ явуулдаг тус брэнд өдөр тутмын хувцасны олон төрлийн загвараар бусдаасаа ялгарч байна. Сasual буюу өдөр тутмын хувцасны брэнд гэдгээрээ онцлогтой. Дэлхийд ямар хувцас тренд болж байна гэдгийг байнга судалж, загваруудаа гаргадаг. Гол нь үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх.

FB хаяг: DEERBrand

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд