No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Халдвар аваад эдгэрсэн хүн бүүстер тун хийлгэх үү?

Хэн юу хэлэв: Халдвар аваад эдгэрсэн хүн бүүстер тун хийлгэх үү?

-

Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг наймдугаар сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн. Ингэхдээ цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст сайн дурын үндсэн дээр Астразеника вакциныг тарьж эхэлсэн. Харин энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулахаар болсон юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн зургадугаар сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай” хэмээсэн юм.

Халдвар авсан иргэдэд III тун хийхгүй

“Манай улсад цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа АстраЗенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй” гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.

“Хоёр тун хийлгээд халдвар авч, эдгэрсэн бол III тун хийлгэх шаардлагагүй”

Наймдугаар сарын 18-ны өдөр ЭМЯ-наас вакцины III тунгийн талаар мэдээлэл өгөх үеэр тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “ХӨСҮТ дээр гуравдахь тунгийн сонголт дээр өөр вакцин хийх талаар судалгаа, туршилт явагдаж байна. Одоогоор зөвхөн астразенека вакцины гуравдахь тунг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүст сайн дурын үндсэн дээр хийнэ. Энгийн иргэдэд энэ вакцины гуравдахь тунг хийх болоогүй. Вакцины хоёр тун хийлгээд халдвар аваад эдгэрсэн хүн гуравдахь тун хийлгэх шаардлагагүй гэж бид үзэж байна” гэсэн юм.

“Нэг ч тун хийлгээгүй, эсвэл нэгдүгээр тунгийн дараа халдвар авсан бол эдгэрээд гарсных нь дараа вакцин хийнэ”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар GoGo.mn сайтад өгсөн мэдээлллээс эшлэн хүргэе. Тэрбээр, “Эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдана гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Хоёр тунгаа авчихаад өвчилсөн бол дахиж вакцин хийлгэх шаардлагагүй. Нэг ч тун хийлгээгүй, эсвэл нэгдүгээр тунгийн дараа халдвар авсан бол эдгэрээд гарсных нь дараа вакцин хийнэ. Дэлхийн улс орнуудад бол янз бүр байна. Өвчилнө гэдэг нь нэг тун вакцин авсантай адил дархлаа тогтооно. Тэгэхээр хоёр дахь вакциныг тодорхой хугацааны дараа хийж байгаа. Ер нь олон улсад эдгэрснээс хойш гурав, зургаан сарын дараа вакцин хийлгээрэй гэж зөвлөж байна” хэмээжээ.

Gogo.mn, 2021-07-16

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Оюунбилэг “Ковидын халдвар аваад эдгэсэн иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй байгаа. Харин шаардлага хангасан иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Чингэлтэй дүүргийн иргэдээс гадна бусад дүүргийн иргэд ч мөн энэ цэг дээр ирээд нэмэлт тунгаа хийлгэх боломжтой” гэлээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд