No menu items!
HomeХүмүүс“Мөнхийн хайр” киноны гол дүрийн жүжигчдийн хүүхэд насны гэрэл зургууд

“Мөнхийн хайр” киноны гол дүрийн жүжигчдийн хүүхэд насны гэрэл зургууд

-

Туркийн олон ангит “Мөнхийн хайр” кино нэг хэсэг үзэгчдийн байлдан дагуулсан билээ. Бид энэ удаад “Мөнхийн хайр” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн хүүхэд насны гэрэл зургуудыг хүргэж байна.

Бурак Озчивит

Бурак Мерсин хотод төрсөн бөгөөд түүнийг мэндэлсний дараахан гэр бүл нь Истанбул руу нүүжээ. Тэрбээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд орж, кино, дүрслэх урлаг, гэрэл зургийн факультетад суралцжээ.  Суралцаж байх үедээ загварын тайзан дээр гарч, 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байв. “Туркийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 2003 онд түрүүлсэн байна. Бурак эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

Неслихан Атагюл

“Мөнхийн хайр” киногоор бидний танил болсон жүжигчин Неслихан Атагюл 1992 оны 8-р сарын 20-нд Истанбул хотод төрсөн. Түүний ээж нь Орос, аав нь Черкес гаралтай. Тэрээр жүжигчнээр ажиллахаас гадна загвар, зар сурталчилгааны салбарт ч ажилладаг. Мөн дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болж байжээ.

Каан Урганчиоглу

Каан Урганчиоглу бол Туркийн кино жүжигчин, загвар өмсөгч юм. Тэрээр “Мөнхийн хайр” киногоороо дэлхий дахинд алдаршжээ. Каан 1981 оны 5-р сарын 8-нд Туркийн Измир хотод чинээлэг гэр бүлд төрсөн. Тэрээр төрөлх хотдоо дунд сургууль хүртлээ сурч байгаад гэр бүлийн хамт АНУ-руу нүүсэн байна. Каан Америкт коллежоо төгссөн. Харин 19 настайдаа эх орондоо буцан ирж,  Мармара их сургуульд элсэн суралцжээ.

Мелиса Асли Памук

Жүжигчин, загвар өмсөгч Мелисса Асли Памук өөрийгөө од болон гялалзана гэж хэзээ ч бодож байгаагүй гэдэг. Охин миссийн тэмцээнд түрүүлэх хүртлээ жирийн амьдралаар амьдардаг байсан бөгөөд үүний дараа түүний хувь тавилан эрс өөрчлөгджээ. Мелисса 1991 оны хавар Нидерландын баруун хэсэг, Харлем хотод төрсөн бөгөөд Голланд гаралтай юм.

Хазал Филиз Кючюккёсе

Жүжигчин Хазал Филиз Кючюккёсе бидний сайн мэдэх “Мөнхийн хайр” цувралаар алдаршсан. Түүнийг зарим эх сурвалжид 1988 онд төрсөн гэх боловч зарим нь 1992 оны 2-р сарын 9-нд Анкара хотод төрсөн хэмээжээ. Үзэсгэлэнтэй бүсгүй кинонд тоглож эхлэхээсээ өмнө загвар өмсөж, сэтгүүлийн нүүрийг “чимдэг” байв. Залуу жүжигчин Ахмет, Ферхат хэмээх хоёр ахтай бөгөөд Дениз гэдэг нэг ихэр эгчтэй аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд