No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЛ.Алтангэрэл: Эрэгтэйчүүдийн өвчлөл дунд түрүү булчирхайн үрэвсэл зонхилж байна

Л.Алтангэрэл: Эрэгтэйчүүдийн өвчлөл дунд түрүү булчирхайн үрэвсэл зонхилж байна

-

ТТАХНЭ-ийн урологийн мэс заслын эмч, дэслэгч Л.Алтангэрэл “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын зөв дадал” сэдвээр мэдээлэл өглөө.

– Эрэгтэйчүүдэд зонхилон тохиолддог өвчний талаар яриагаа эхэлье?

Эрэгтэйчүүдийн өвчлөл дунд түрүү булчирхайн үрэвсэл зонхилж байна. Энэ нь тухайн хүний бие физиологи, нас, амьдралын хэв маяг, ажил хөдөлмөрийн онцлогоос ихээхэн шалтгаална. Түрүүн булчирхайн үрэвслийг өвөрмөц болон өвөрмөц бус гэж хоёр ангилж болно. Өвөрмөц гэдэгт бэлгийн замаар дамжих өвчлөлүүд багтана. Монгол Улсад 15-16 төрлийн бэлгийн замын халдвар зонхилон тохиолдож байна. Бэлгийн замын халдварыг аваад архагшуулж эдгээсэн, дутуу эдгээсэн, эсвэл огт эмчлэхгүй архаг хэлбэрт шилжүүлсэн бол антибиотикийн мэдрэг чанараа алдаж, түрүү булчирхай аажимдаа соривжих өөрчлөлтөд ордог. Соривжих өөрчлөлт нь түрүүн булчирхайн хавдар, түрүү булчирхайн чулуу, шохойжилт зэргээр илэрдэг. Гэхдээ хамгийн ноцтой зүйл энэ нь шинж тэмдэггүй явагддагт байгаа юм. Өвдөлт үүсгэхгүй, шээхэд зовиур байдаггүй. 1-5 жил орчим шинж тэмдэг мэдрэгдэхгүй. Өвчтөнд  зовиур  мэдрэгдэхгүй учраас архаг хэлбэрт удаан явсаар байгаад хүнд шатанд орсон байдаг.

Түрүү булчирхай нь гормоны болон ялгаруулах үйл ажиллагааны өөрчлөлтөөс болоод хэмжээгээрээ томорч, хавагнаж эхэлдэг. Энэ нь давсагны хүзүү хэсэгт байрладаг эрхтэн учраас шээсний замыг хавчина. Өдөрт ойр ойрхон олон удаа шээдэг, шөнө шээдэг, шээхдээ дүлдэг, дутуу шээдэг, шээсний дараа шээс үлдчихсэн мэт санагдах зовиур илэрнэ. Энэ зовиур илэрсэн тохиолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.  

– Сая түрүү булчирхайн өвөрмөц үрэвслийн талаар тайлбарлалаа. Одоо түрүү булчирхайн өвөрмөц бус үрэвслийн тухай мэдээлэл хүргэе?

– Өвөрмөц бус үрэвсэл гэдэг нь шээс дамжуулах замаар, эсвэл хүний биед байгаа өөр үрэвсэлт процессоос болж түрүү булчирхайд цусаар дамжсан халдвар орж ирэхийг хэлж байгаа юм. Өвөрмөц бус үрэвсэл бас удаан хугацаанд явагдвал дээр хэлсэнтэй ижил зовиурууд өгч эхэлнэ. Ялгаагүй түрүү булчирхай томорч, үйл ажиллагаанд нь өөрчлөлт гарч, шээс дамжуулах замыг хаадаг.

Харин эмчилгээний хувьд энэ хоёр нь ялгаатай байдаг. Архаг хэлбэрт шилжсэн халдварыг бид үрийн шингэний шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Хэрэв танд дээр хэлсэн шинжүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандаж аль үрэвсэлт процессод өртсөнөө ялгуулах шаардлагатай.

Мөн түрүү булчирхайд энэ сайн гэсэн янз бүрийн рекламд өртөлгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авч, эмчилж эрүүл явах хэрэгтэй.

– Түрүүн булчирхайн үрэвсэлт өвчин тусахгүйн тулд юуг анхаарах вэ?

– Удаан хугацаанд суудлын ажил хийх нь түрүү булчирхайн хэвийн орчныг өөрчлөх шалтгаан болдог. Зузаан, зөөлөвчтэй сандал дээр сууж, халуун орчинд төмсөг, түрүү булчирхайг жигнэснээр хэвийн орчин нь өөрчлөгддөг гэсэн үг.

Мөн спортоор хичээллэхдээ биеэ халаалгүйгээр хүнд ачаалал авч, үсрэх нь судасны болон мэдрэлийн гэмтлүүдийг үүсгэж байдаг. Энэ нь түрүү булчирхайн үрэвсэл үүсэх бас нэгэн шалтгаан болдог.

Түүнчлэн бэлгийн ариун цэврийг сахиагүйгээс болж өвчин үүсдэг. Мөн эсрэгээрээ хэт бэлгийн ариун  цэвэр сахиснаар түрүүн булчирхайн гадна байрлах хэвийн бичил биетүүд алга болчихдог. Өөрөөр хэлбэл өдөр бүр саван хэрэглэж, угаагаад байвал эргээд хэвийн бус бактери үржих нөхцөл бий болдог гэсэн үг.

Зарим хүмүүс гэр бүл, найз нөхдөөсөө нууж эмнэлэгт хандахгүй байснаар мэс заслын арга хэмжээ авах хүртлээ явдаг. Тиймээс жилд 1-2 удаа эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд