No menu items!
HomeБоловсрол"Гадаад зээлийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болгож, 504 хүүхдийг шалгаруулж, суралцуулна"

“Гадаад зээлийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болгож, 504 хүүхдийг шалгаруулж, суралцуулна”

-

Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг тус сангийн удирдлагууд өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар Боловсролын Зээлийн Сангийн Захирал Ж.Ариунболд “Боловсролын зээлийн сантай холбоотой үндсэн мэдээллүүдийг та бүхэнд хүргэе. Боловсролын зээлийн сан нь 1997 оноос дэлхийн тэргүүлэх, шилдэг их, дээд сургуулиудад оюутнуудыг сургаж эхэлсэн. Тус үйл ажиллагаа 2020 он хүртэл үргэлжилсэн. Харин цаашид Ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байна.

Боловсролын зээлийн сангаас жилд 40 хүүхдийг дэлхийн шилдэг сургуултд суралцуулдаг байсан бол цаашдаа 500 хүүхэд сурах боломжтой болсон. Мөн өмнө нь хүүхдүүд зээлээр суралцдаг байсан бол одоо тэтгэлгээр суралцана. Түүнчлэн Боловсролын зээлийн сан нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын магистр, докторт сургадаг. Энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байгаа ба цаашид Ерөнхий сайдын тэтгэлэг болж илүү өргөн хүрээг хамрах шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргах байх.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр хэрэгжинэ. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломжийг олгоно.

2021 оны ЭЕШ өгсөн төгсөгчид:

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч тэтгэлэгт хамрагдана.
  • Шалгуур хангасан төгсөгчид 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр курст суралцах явцдаа нэг жилийн хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж, шалгалтад босго оноо давсан эхний 50 орчим суралцагч  “Дэлхийн шилдэг их дээд сургууль”-д суралцаж бусад суралцагчид “Гадаадын их дээд сургууль”-д элсэн суралцах боломжтой” гэв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд