No menu items!
HomeХоол, шим тэжээлД.Оюунсувд: Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх

Д.Оюунсувд: Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх

-

ТТАХНЭ-ийн эмнэл зүйн хоол зүйч Д.Оюунсувд “Эрүүл зохистой хооллолт” сэдвээр зөвлөгөө өглөө.

– Зохистой хооллолтын талаар тайлбарлахгүй юу?

Хүний өсөлт, хөгжил, амьдралыг тэтгэгч нь хоол хүнс байдаг. Үүнээс бид нүүр ус, уураг, өөх тос зэрэг үндсэн шимт бодисыг авахаас гадна амин дэм, эрдэс бодис, ус зэргийг авч байдаг.

Үндсэн шимт бодисууд нь бидний энергийн гол эх үүсвэр бол амин дэм, эрдэс бодис, ус нь бидний бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцдог. Эдгээр шимт бодис, амин дэмийг хоол хүнснээс авахдаа өөрийн нас, хүйс, онцлог, амьдралын хэв маягтаа тохируулан хэрэглэхийг л зохистой хооллолт гээд байгаа юм. Тэгэхээр зохистой хооллолт гэдэг нь хатуу чанга дэглэм биш гэсэн үг.

– Зохистой хооллохын тулд юуг анхаарах вэ?

– Зохистой хооллолтын хамгийн эхний зарчим нь бага багаар, ойр ойрхон идэх. Энэ нь хэт их идэхгүй, удаан хугацаанд өлсөхгүй байх боломжийг олгодог. Бид өглөө, өдөр, оройн хоолыг тогтмол идэхээс гадна хажуугаар нь хөнгөн хооллолтыг төлөвлөх хэрэгтэй.

Мөн хоёрдугаар зарчим нь өнгөөр хооллох байдаг. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа маш олон төрлийн, өөр өөр өнгөтэй хүнсийг сонгох хэрэгтэй. Ингэснээр өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг хангалттай авч чадна.

Харин гуравдугаарт нь тэнцвэртэй хооллох хэрэгтэй. Нийт хүнсний бүтээгдэхүүнийг зургаан нэр төрлөөр ангилдаг. Үүнд:

  • Үр тариа
  • Мах
  • Хүнсний ногоо
  • Өөх тос
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Жимс, жимсгэнэ багтана.

Эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнээс өдөр бүр бүх төрлөөс нь идэж хэрэглэх ёстой. Учир нь хүнсний төрөл болгон өөрийн гэсэн шимт бодисыг агуулдаг. Ялангуяа жимс, хүнсний ногоог өдөр бүр заавал хэрэглэнэ. Өөрийн өдөрт авах илчлэгээ зөв тооцоолж, хүнсний бүтээгдэхүүнийг сонгох нь зөв. Үүнийг мэдэхийн тулд мэргэжлийн хоол зүйчид хандах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, түргэн хоол болон давс, давс агуулсан хүнсний бүтээгдэхүүн, чихэр, чихэр агуулсан хүнсний хэрэглээг хязгаарлаж, тохируулан хэрэглэнэ. Эдгээр хүнс нь маш их хэмжээний илчлэгийг агуулж байдаг.

Тавдугаарт, архи тамхины хэрэглээнээс татгалзана.

Зургадугаарт, өдөрт 30-аас дээш минут дасгал хийх хэрэгтэй.

– Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд