No menu items!
HomeЭмч зөвлөж байнаО.Оюунболор: Эпилепситэй хүмүүст нойргүйдэл түгээмэл тохиолдож байгаа

О.Оюунболор: Эпилепситэй хүмүүст нойргүйдэл түгээмэл тохиолдож байгаа

-

ТТАХНЭ-ийн мэдрэлийн тасгийн их эмч, дэслэгч О.Оюунболор “эпилепси” өвчний талаар мэдээлэл өглөө.

– Эпилепсийн өвчний талаар эхлээд тайлбарлахгүй юу?

– Эпилепси нь тархины эсүүдийн цахилгаан цэнэгийн гэнэтийн тэсрэлтийн улмаас уналт таталт, ухаан алдалтаар илэрдэг уураг тархин архаг өвчин юм. Дэлхий дээр нийт 87 хүн өдөрт бүр эпилепси өвчнөөр оношлогдож байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Мөн дэлхийн хүн амын нэг хувь буюу 60 сая гаруй хүн энэ өвчнөөр өвдсөн байдаг. Монгол Улсын хувьд 2007-2016 оны хооронд мэдрэлийн тогтолцооны улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс харахад эпилепси өвчин 10-14 хувийг эзэлж байна. Эпилепси өвчин нь бүх насны хүмүүст тохиолддог.

– Хүмүүс ихэвчлэн ямар шалтгааны улмаас энэхүү өвчний тусаад байна вэ?

– Үүнийг насны хувьд аваад үзвэл нярай хүүхдийн эпилепси өвчин тусах гол шалтгаан нь жирэмсэн үеийн хүчилтөрөгчийн хомстол, төрөх үеийн тархины гэмтэл, бодисын солилцооны удмын гажиг,  тархины бүтцийн хэвийн бус хөгжил, халдвар харшлын өвчин, менингит, халууралт  зэрэг байдаг.

Залууст тохиолдож байгаа эпилепси өвчний шалтгаан нь гавал тархины гэмтэл,  тархины хавдар, мэдрэлийн эсийн хавдар байдаг.

Ахимаг насны хүмүүсийн эпилепси өвчний шалтгаан нь тархины цусны харвалт, тархины судасны өвчин, тархины хавдар зэрэг байдаг.

– Эпилепситэй хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Эпилепситэй хүмүүст ихэвчлэн

  • Гэнэт ухаан алдах
  • Биеийн булчин чичирхийлж татах
  • Аль нэг тийш гөлрөх  
  • Хариу үйлдэл үзүүлэхгүй байх,
  • Татвас хийх, татганах, чичрэх,
  • Харилцан ярилцаж байгаа тохиолдолд эргэлзэх, эсвэл зарим нэг зүйлийг ойлгохгүй байх
  • Зорилгогүй, өөрийн ухаангүйгээр энэ тэрэнгүүр алхах
  • Хүн зулгаах
  • Шүдээ хавирах
  • Хэлээ хазах
  • Амнаас нь хөөс гарах зэрэг шинжүүд илэрдэг.

– Энэ өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ?

– Дөрвөн төрлийн эмчилгээ хийдэг. Нэгдүгээрт, таталтын эсрэг эмийн эмчилгээ хийнэ. Энэ тухайн хүнийхээ онцлогоос шалтгаална. Хоёрдугаарт дэглэм, гуравт, китоген хооллолтын эмчилгээ, дөрөвт сэтгэл заслын эмчилгээ хийж, тусламж үзүүлдэг.

Эмийн эмчилгээг тухайн хүнийхээ уналтын хэлбэрт тохируулж хийдэг. Хүн болгонд өөр гэдгийг анхаарах хэрэгтэй.  Хэрэв эмийн эмчилгээг зөв хийж чадвал тухайн хүний амьдралд эерэгээр нөлөөлж, хөдөлмөрийн чадварт ахиц гардаг. Эмийн эмчилгээг оновчтой хийвэл 70 хувьд хүртэл эерэг нөлөө гардаг байна. Таталтын эсрэг эмийн эмчилгээний үед хэд хэдэн анхаарах зүйл бий.

Нэгдүгээрт, таталтын эсрэг эм нь эпилепсийг бүрэн төгс эмчлэхгүй. Зөвхөн таталтыг зогсоох, багасгах, түүний давталт, эрчмийг бууруулах зорилгоор хэрэглэдэг гэдийг ойлгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, таталтын эмийг өдөр болгон, тогтмол цагт ууна.

Гуравдугаарт, эм үгүй бол хамгаалалт үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дөрөвт, эмийн тунгаас эмчилгээний үр дүн шууд хамаарах учир эмчийн зааврыг чанд сахина.

– Сүүлийн үед дэлхийн эрдэмтэд эпилепси болон нойрны хамаарлыг судлах болсон. Энэ талаар мэдээлэл хүргэнэ үү?

– Нийт эпилепситэй хүмүүсийн 20 орчим хувь нь шөнийн цагаат уналт, таталт өгдөг.  Өдрийн цагаар 40 орчим хувьд нь. Өдөр шөнийн аль алинд нь уналт өгөх нь 30 хувь орчимд тохиолдож байна гэж үздэг. Эпилепситэй хүмүүст нойргүйдэл түгээмэл тохиолдож байгаа.  Эпилепситэй хүмүүсийн 24-55 хувь нь нойргүйдэл, нойрны эмгэгтэй гэсэн тоо баримт бий.

Нэг талаасаа нойргүйдэл нь өөрөө таталтыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг бууруулдаг. Чанаргүй нойр нь таталтын хүч, давтамжийг сэдээж байна гэж үздэг. Мөн шөнийн цагаар таталт өгдөг бол эпилепси нь өөрөө нойргүйдлийг өдөөж байдаг гэх дүгнэлтүүд гарчээ. Түүнчлэн эпилепсийн эм нь өөрөө нойрыг бууруулах эсвэл хэт ихэсгэж нойрны чанарт нөлөөлж байна гэсэн судалгаа ч гарсан.

– Эпилепситэй хүмүүс нойргүйдэлд орсон бол юуг анхаарах вэ?

– Эхлээд хяналтын эмчдээ үзүүлээд нойрны эмэг байна уу, хямрал уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Мөн таны ууж байгаа эм нойрны хямрал үүсгэх үү гэдгийг эмчтэйгээ ярилцана. Гуравдугаарт, сэтгэлийн түгшүүр, стресс байгаа эсэхээ тодорхойлуулна.

Үүний дараагаар бид нойрны эрүүл ахуйг сахина. Үүнд

1. Унтах цагийн хуваарь гарна.

2. Унтахаасаа өмнөх хийдэг зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Жишээ нь агаарт алхах, иог гэх мэтийг хийж болно. Мөн өдрийн цагаар ч гэсэн дасгал хөдөлгөөн хийж, байгалийн гэрэлд байх хэрэгтэй.

3. Унтлагын өрөөндөө электрон зүйл байрлуулахгүй байх хэрэгтэй. Харанхуй, чимээгүй, тухай орчин бүрдүүлнэ.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд