No menu items!
HomeЭрүүл мэнд“Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМДС-гаас хариуцна”

“Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМДС-гаас хариуцна”

-

ЭМДЕГ-ын хэлтсийн дарга А.Мөнхтуяагийн өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын хөнгөлөлтийн талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

ЭМДЕГ-ын хэлтсийн дарга А.Мөнхтуяа “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ЭМД-ын сангаас үзүүлж буй тусламж үйлчилгээний хамтын төлбөрт нилээдгүй өөрчлөлт орсон. Үүнээс онцолж өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэе.

Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний нийт зардал 6.4 сая орчим төгрөгөөр тогтоогдсон. Иргэн даатгуулагч 25 хувийг өөрөөсөө гаргана. Харин үлдсэн 75 хувийг нь ЭМДС-гаас хариуцан төлөхөөр байгаа. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд буюу 0-18 насны хүүхэд, тэтгэвэр тэтгэмжээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хоёр хүртэлх насны хүүхдээ өсгөж байгаа эцэг эх, хугацаат цэргийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдийн зардлыг 100 хувь ЭМДС-гаас хариуцдаг.

Иргэн та энэхүү тусламж үйлчилгээг авахын тулд даатгалаа төлсөн байх шаардлагатай. Мөн тухайн үйлчлүүлж буй эмнэлэг тань ЭМДЕГ-тай гэрээтэй эсэхийг заавал шалгана уу” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд