2020 оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс 03 тогтоолыг гаргаж, даатгалаас үзүүлэх тусламж үйлчилгээний өөрчлөлтийн талаар тусгасан.
Даатгалаас хөнгөлөлт эдлэхийн тулд иргэн эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх, 2016 оноос хойш нөхөн төлсөн байх шаардлагатай юм. Даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлнэ.
ЭМДҮЗ-ийн баталсан 03 дугаар тогтоолд тусгагдсан 11 тусламж, үйлчилгээний талаар цуврал мэдээллийг хүргэж байна. Өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээний талаар танилцуулая.
Даатгуулагч нь лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өдрөөр эмийн эмчилгээ, өдрийн мэс засал, хорт хавдрын хими, туяаны эмчилгээг хийлгэж болох бөгөөд нийт зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
ЭМДЕГ