No menu items!
HomeБоловсролДэлхийн шилдэг Их сургуулиудын үнэгүй цахим сургалтууд

Дэлхийн шилдэг Их сургуулиудын үнэгүй цахим сургалтууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа дэлхийн топ Их сургуулиудын үнэгүй онлайн сургалтуудын мэдээллийг хүргэж байна.

Онлайн сургалтууд нь ажлын байрны хэтийн төлөвийг сайжруулах, чөлөөт цагаараа мэдлэгээ тэлэх шилдэг аргуудын нэг юм. Олон Их сургуулиуд үнэгүй цахим сургалтуудыг санал болгодог. Эндээс цөөн хэдэн алдартай сургалтуудыг танилцуулж байна.

Харвардын Их сургууль

Shakespeare’s Life and WorkЭндээс Уильям Шекспирийн жүжгийг уншихаас гадна дөрвөн долоо хоногийн турш түүний намтар, түүхээр аялаарай. Энэхүү сургалт нь мөн Элизабетан, Жакобейн түүхийг багтаасан аж.

Justice: Ёс суртахуун ба улс төрийн философийн талаарх 12 долоо хоногийн хууль зүйн цахим сургалт нь сонгодог болон орчин үеийн онолуудын шүүмжлэлт дүн шинжилгээг судалж үзэхэд тустай. Аристотель, Жон Локк, Иммануил Кант, Жон Стюарт Милл, Жон Роулс нарын бичвэрүүдийг унших боломжтой.

The Health Effects of Climate ChangeУур амьсгалын өөрчлөлт нь чухал сэвдүүдийн нэг болоод байна. Энэхүү долоон долоо хоногийн сургалтаар дэлхийн дулаарал хүний ​​эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, түүний үр нөлөөг бууруулахад хэрхэн оролцож болохыг олж мэдээрэй.

Харвардын Их сургуулийн онлайн сургалтын талаар дэлгэрэнгүйг ЭНДээс олж уншаарай.  

Калифорнийн Их сургууль, Ирвин

Таны сонирхлыг өдөөх онцлох хэд хэдэн сургалтуудыг дурьдвал:

Better Business Writing in English: Бизнесийн харилцаанд тулгуурласан бичих чадвараа хөгжүүлэхийг хүсвэл үүгээр зочлоорой.

Introduction to Electronics: Электроникийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болох диод, транзистор, оп-амперын талаар олж мэдэх боломжтой. Цахилгааны инженерчлэлийн талаар мэдлэг хуримтлуулах хүсэлтэй хүмүүст илүү өгөөжтэй.

Жоржиа мужийн Технологийн Их сургууль

Тус сургууль нь 2012 оноос эхлэн онлайн сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 3.3 сая хүн дэлхийн хэмжээний өргөн сэдвүүдийг судалж, сонирхож байна. Эндээс онцолбол,

Data Analytics in BusinessЭнэхүү сургалт нь өгөгдөл, бизнесийн анализыг ойлгоход тустай бөгөөд  бизнесийн анализын алгоритм, аргачлалыг бодит мэдээллийн багцад ашиглах боломжийг олгоно.

Innovation LeadershipИнновацийн удирдагч болохыг хүсч буй хүмүүст зориулсан зургаан долоо хоногийн сургалт.

Supply Chain principles: Энэхүү 15 цагийн сургалт нь нийлүүлэлтийн сүлжээнд карьераа үргэлжлүүлэх хүмүүст зориулагдсан бөгөөд сүлжээний талаарх ойлголтыг өгнө.

Цахим сургалтын талаарх дэлгэрэнгүйг дараах хаягаас хүлээн аваарай https://www.coursera.org/gatech

Мичиганы Их сургууль

АНУ -ын хамгийн том их сургуулиудын нэг болох Мичиганы Их сургууль нь онлайн сургалтуудыг санал болгодог. Эндээс онцолбол,

Become a Journalist: Report the News: Сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх нөлөөг судлаарай. Мэдээ бичих туршлага, ёс зүйн хэм хэмжээнд суралцах энэхүү сургалт нь ойролцоогоор зургаан сар үргэлжилдэг бөгөөд сэтгүүлчдэд сонирхолтой, өгөөжтэй байдаг.

Write a Feature-Length Screenplay for Film or Television20 долоо хоногийн турш бүрэн хэмжээний кино зохиол бичих арга, туршлага, бүтэцтэй танилцаарай.

Art for Games SpecializationАнхан шатны суралцагчдад зориулсан энэхүү сургалт нь 2D болон 3D тоглоомын талаар зургаан сарын хугацаанд суралцах боломжийг олгоно.

Цахим сургалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Калифорнийн урлагийн дээд сургууль

2020 онд урлагийн сургуулиудаас чансаагаараа 20-д жагссан энэ сургууль мөн үнэгүй цахим сургалтуудыг санал болгодог.

Graphic Design SpecializationЭнэхүү зургаан сарын сургалт нь график дизайны шаардлагатай үндсэн ур чадваруудыг заадаг. Мөн мэргэжлийн ажилд чиглэл болох төсөлд хамрагдах боломжтой.

Sharpened Visions: A Poetry WorkshopЭнэхүү арван цагийн сургалтааар орчин үеийн яруу найрагчдын шүлэг, найраг, гол нэр томьёог судлах боломжтой. Мөн та бичсэн шүлгээ мэргэжлийн хүмүүст үзүүлж, санал шүүмж авах боломжтой аж.

The Language of Design: Form and MeaningЭнэ хичээлээр график дизайны бүтээлд бодитой дүн шинжилгээ хийж, шүүмжлэлтэй хандаж сурна. Эхлэгчдэд зориулсан сургалт нь ойролцоогоор найман цаг үргэлжилнэ.

Цахим сургалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНД  дарж авна уу.

Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль

Инженерчлэл, менежмент, бизнесийн чиглэлийн шилдэг их сургуулиудын нэг болох тус сургуулиас санал болгодог цахим сургалтуудаас онцолбол,

Introduction to FintechАзийн анхны FinTech MOOC (Massive Open Online Course) дахь санхүүгийн өөрчлөлтийг бий болгоход чиглэсэн инноваци, технологи, зохицуулалтын талаар олж мэдэх боломжтой.

Making Sense of News:  Энэхүү зургаан долоо хоногийн сургалт нь шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлэх бөгөөд мэдээллийн тайлан дахь найдвартай мэдээллийг олж авахад тустай.

State, Law and the EconomyХэрэв та эдийн засгийн талаар суралцахыг хүсч байвал энэ курс нь эхлэхэд тохиромжтой.

Цахим сургалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Массачусетсийн Технологийн Институт (MIT)

Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг MIT-ийн онцлох цахим сургалтууд гэвэл,

Number theory IЭнэхүү төгсөлтийн түвшний сургалт нь алгебрийн болон аналитик тооны онолын олон сэдвийг хамарна.

Making Books: The Renaissance and Today19-р зууны харилцаа холбооны технологи болон өнөөгийн дижитал медиагийн дэвшлийн талаар судлах боломжтой.

Microeconomic Theory and Public PolicyХэрэв та эдийн засгийн чиглэлээр суралцаж буй бол дэлхийн чансаатай Их сургуулийн цахим сургалтаас суралцаж яагаад болохгүй гэж.

Цахим сургалтын талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: topuniversities

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд