No menu items!
HomeUncategorizedОлимпын наадмын хамгийн отгон тамирчид

Олимпын наадмын хамгийн отгон тамирчид

-

“Токио 2020” Зуны олимпын наадамд дуусахад хоёр хоног үлдээд байна. Уг наадмаас 84 орны тамирчид медаль хүртээд байгаа юм. Оролцож буй 206 орноос БНХАУ медалийн чанараар, АНУ медалийн тоогоор тэргүүлээд байгаа билээ.

Их спортод онцлох зүйл арвин. Ингээд Зуны олимпын наадмын онцлох тамирчныг танилцуулж байна. Тэд ердөө 10 гаруйхан насандаа ийнхүү тив дэлхийн спортын их наадамд өрсөлдөж, зарим нь олимпын аварга болжээ.

Олимпын хамгийн отгон тамирчин Хенд Заза

Энэ удаагийн олимпын наадмын хамгийн залуу тамирчин, Сирийн ширээний теннисч Хенд Зазаа эхний шатнаас тэмцээнээ дуусгасан. Ердөө 11 настайдаа олимпод оролцох эрх авч, дараа жил нь өрсөлдөх болсон энэ тамирчин олимпын эрхийн тэмцээндээ Ливаны 42 настай Мариана Сахакианыг ялсан бөгөөд улсынхаа бүх насны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Олимпын тэмцээнээ өндөрлүүлсний дараа тэрбээр “Ялагдлаасаа их зүйл сурлаа. Цаашид улам сайжрах болно” хэмээн ярьсан юм.

Скейтбоардын бяцхан охид

Скейтбоард гэх энэхүү шинэ спортын төрлийн гол өрсөлдөгчид нь хүүхдүүд юм.

13 насандаа олимпын аварга болсон Момижи Нишия

Скейтбоард гэх энэхүү шинэ спортын төрлийн гол өрсөлдөгчид нь хүүхдүүд ажээ. Олимпын Скейтбоардын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Японы тамирчин алтан медаль хүртсэнээр энэ төрлөөр өрсөлдөж буй тамирчдын салхийг хагалсан юм. Эх орондоо анхны олимпын медалийн авч ирсэн тэрбээр энэ онд Ромд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн аж.

12 настай Кокона Хираки 

Эмэгтэйчүүдийн скейтбордын спортын парк төрөлд мөнгөн медалийн эзэн болсон 12 настай Японы тамирчин охин 59.04 оноогоор мөнгөн медаль хүртсэн. Японы олимпын хорооны мэдээлснээр Хираки тус улсын түүхэнд олимпын наадамд оролцож буй хамгийн залуу тамирчин гэнэ. 

13 настай тамирчин Скай Браун

Эмэгтэйчүүдийн скейтбордын спортын парк төрөлд өрсөлдөж хүрэл медалийн эзэн болсон Их Британийн тамирчин Скай Браун тэмцээн эхлэхээс өмнө медаль хүртэх магадлал өндөртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байв. Ийнхүү таамаг ёсоор хүрэл медалийн эзэн болсон тамирчин охин өмнө нь Олон Улсын тавцанд мөн медаль хүртэж байв. Тэрбээр Их Британийн түүхэнд хамгийн залуудаа олимпод оролцсон тамирчин болсон юм.

БНХАУ-ын усан үсрэлтийн тамирчин Quan Hongchan

14 насандаа олимпын аварга болсон тэрбээр олимпын түүхэн дэх хамгийн залуу аваргын хоёрдугаарт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийн 10 метрийн платформ үсрэлтийн төрөлд ийнхүү аваргалсан нь өчигдрийн онцлох үйл явдлын нэг байлаа.

14 настай АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Кети Гримес

АНУ-ын баг тамирчдын хамгийн залуу болох тэрбээр 800 метрийн чөлөөт сэлэлтэд өрсөлдөж, дөрөвдүгээр байрд бичигдсэн. Тэрбээр 1996 онд Атлантагийн олимпод оролцсон 14 настай тамирчнаас хойш энэ төрөлд оролцож буй хамгийн залуу тамирчин болж байна.

17 настай тамирчин Эррион Найтон

АНУ-ын Хөнгөн атлетикийн тамирчин тэрбээр олимпын эрхийн төлөөх тэмцээнд гуравдугаар байрыг эзэлснээр ийнхүү 200 метрийн гүйлтэд эх орноо төлөөлөхөөр болсон. 1964 онд өрсөлдсөн Жим Рюнээс хойших АНУ-ын хөнгөн атлетикийн багийн хамгийн залуу тамирчин болжээ.

Сонирхуулахад энэ удаагийн олимпын наадамд оролцож буй хамгийн ахмад тамирчин нь 66 настай Мэри Ханна юм. Австралийн морьтон 66 настай тэрбээр 7 дахь удаагийн олимпдоо оролцож байгаа аж. Мөн тэрээр олимпын түүхэд хоёр дахь ахмад тамирчин болж бичигдэх юм.

Эх сурвалж: olympics

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд