No menu items!
HomeГэрийн тохижилтИнтерьер дизайны мэдээлэл өгдөг вебсайтууд

Интерьер дизайны мэдээлэл өгдөг вебсайтууд

-

Гэрийн дотоод засал чимэглэлээ өөрчлөхөд асуудал тулгарсан бол дараах сайтуудаар зочилж санаа аваарай. Интерьер дизайны вэбсайтууд нь Мари Кондо, Жоанна Гейнс нарын өгөх мэдээллээс илүү өргөн цар хүрээтэй байдаг.

Нэгдүгээрт, гэрийн дотоод засал, чимэглэлийн ажилд хөтөлнө. Хуучин тавилгаа засаж янзлах, шинэ бүтээн байгуулалт хийх, гэр, оффисоо өнөөгийн дизайны чиг хандлагад нийцүүлэн тохижуулахыг хүссэн хэн бүхэнд үнэ цэнтэй мэдээлэл өгнө.

Apartment Therapy

Энэхүү вебсайт нь дизайны зураг, DIY -ийн ашигтай зөвлөмжүүд, цэцэрлэгжүүлэлт, гэрийн засвар,  үйлчилгээний  талаар мэдээлэл өгнө. Байшингийн интерьер дизайнтай танилцах хэсэг нь үзэхэд хамгийн тохиромжтой гэдгийг зөвлөж байна. Орон сууц, байшин, студи, жижиг байшин гэсэн төрлүүдээс хүссэнээ сонирхох боломжтой.

Houzz

Эндээс гоёл чимэглэл, дизайны санаа,  тавилгын талаар мэдээлэл авах боломжтой. Бүх агуулга нь өрөө, хэв маяг, хэмжээ гэсэн нарийн зохион байгуулалттай байх бөгөөд дахин засварлах, чимэглэх иж бүрэн гарын авлага байдаг.

Design Milk

Энэ нь бүх төрлийн дизайны төвлөрсөн вебсайт юм. Архитектур, интерьер дизайны талаар мэдээлэл, зөвлөгөө, санааг олж авах болно. Дотоод засал тэр дундаа тавилгын шийдэл, санаа,  оффисын дизайны талаар шинэлэг санаагаар баялаг.

Architectural Digest

Ихээхэн алдартай “Architectural Digest” сэтгүүлд барилга байгууламж, архитектураас илүү олон зүйлийг багтаасан байдаг. Харьяа вэбсайт нь дэлхийн өнцөг булан бүрийн дизайны чиг хандлага,  тренд өнгөний сонголт, бодит төслүүдийн талаар мэдээ мэдээлэл хүргэдэг. Илүү гүнзгий судалбал алдартнуудын гэрээр цахим аялал хийх боломжтой.

Laura U

Хэрэв интерьер дизайны өндөр зэрэглэлийн шийдэл, санаануудыг хайж байгаа бол энэхүү вебсайтад хангалттай нөөц бий. Энэ нь Хьюстон орчмын гоёмсог, дээд зэрэглэлийн дизайны төслүүд дээр төвлөрдөг. Тэмдэглэлийн хэсэгт чиг хандлагын талаарх ойлголт, дизайны талаарх зөвлөмжүүд болон бусад зүйлийг багтаасан.

Style by Emily Henderson

Загварын чиг хандлагаас эхлээд хадгалаад авах санаанууд, өрөөнүүдийн бүрэн тохижуулалт хүртэл  бүгдийг багтаасан. Стилист, дизайнер Эмили Хендерсоны энэхүү вебсайт нь DIY болон тохижилтын санааг хослуулсан бөгөөд олон контентууд холилдсон байдаг. Санхүүгийн хувьд ээлтэй дизайны шийдэл, хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа, Эмилигийн өөрийн гэрийн дотоод заслыг сонирхох боломжтой.

Decor8

Энэ сайт нь дотор болон гадна дизайны олон санааг санал болгодог бөгөөд бизнес эрхлэгчид, брэндүүдэд маш олон шийдлийг олж авах боломжтой. Хэрэв илүү ихийг мэдэхийг хүсвэл инстаграм хуудсыг нь дагах хэрэгтэй. 120 гаруй дагагчтай энэхүү сайт нь интерьер дизайны шилдэг хуудсуудын нэг юм.

Young House Love

“Young House Love” подкастын хөтлөгчид болох Шерри, Жон нарын хувийн туршлагад үндэслэсэн энэхүү сайт нь бусад интерьер дизайны вэбсайтуудын нэгэн адил дизайны санаа, шийдэл, бодит амьдрал дахь өөрчлөлтийг харуулахын зэрэгцээ маш олон зургуудыг танилцуулдаг. DIY-ийн булан байх бөгөөд тэнд нь 3000 гаруй нь гоёл чимэглэлийн зөвлөмжүүд байх аж. 

Eye Swoon

Харааны мэдрэмж, гоо зүйд суурилсан энэхүү сайтаас тавиур, дээврийн чимэглэл, ширээний тавцан гэх мэт өрөөний нарийвчилсан элементүүдийн зургуудыг олж харах боломжтой. Интерьер дизайнер Афина Калдеронегийн вэб контентийг дагах ном, видео бичлэгүүд байдаг.

BHG.com

“Better Homes & Gardens” сэтгүүлийн албан ёсны вэбсайтад DIY төслүүд, гэрийнхээ интерьерийг сайжруулах санаа, зохион байгуулалтын шийдэл, гоёл чимэглэлийн зөвлөгөө бий. Мөн цэрлэгжүүлэлтийн талаар томоохон булан бий. Тарих ургамлаа зөв сонгосон эсэхийг нутгийн бүсчлэлээр танин мэдэх боломжтой.

Old Brand New

Энэхүү дизайны веб нь өрөөний заслын олон янзын өөрчлөлт, галлерейн хана, цонхны засал чимэглэл, хашааны засвар зэргийг багтаасан. Нэмэлтээр урлаг, аялалын контент, гэрийн аялал зэргийг багтаажээ.

A Small Life

Жижиг хэмжээтэй гэр, оффисоо өөрчлөхийг хүсч байвал энэхүү вебсайт тохиромжтой. Минималист Мелани, Жорж нарын ажиллуулдаг энэхүү сайт нь жижиг байшин, Airstream чиргүүл гэх мэт хязгаарлагдмал орон зайд зориулсан дизайн, засварын шийдлийг санал болгодог.

The House of Wood

Энд маш олон үнэ цэнтэй контентууд бий. Номын тавиур, ширээ, тэр ч байтугай давхар ор хийх нарийвчилсан төлөвлөгөө, өөрийн сэдсэн санаанд нийцсэн шийдлийг олж авах боломжтой.

Pinterest

Эцэст нь хэлэхэд Pinterest дизайн, DIY, гоёл чимэглэлийн санаа олж авах бас нэгэн эх сурвалж юм.

Хайлтын нэр томьёо зөв байхад хангалттай бөгөөд өөрт хэрэгтэй санаа бүхий олон зураг татаж авах боломжтой. Хэрэв та гал тогоо эсвэл зохион байгуулалтын туслалцаа авах, DIY зөвлөмж, эсвэл хэрхэн яаж хийх талаар мэдээлэл авахыг хүсч байвал энэ илүү тохиромжтой. Дотоод засал чимэглэлийн хувьд Жой Чо , Мэрайанн Риззо нарыг дагахыг зөвлөж байна.

millionacres

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд