No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Үндсэн гурван шалтгааны улмаас нойр булчирхайн ферментийн идэвхжил үүсч, өөрөө өөрийгөө гэмтээдэг"

“Үндсэн гурван шалтгааны улмаас нойр булчирхайн ферментийн идэвхжил үүсч, өөрөө өөрийгөө гэмтээдэг”

-

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Танд тусалъя” цахим зөвлөмжийг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт нойр булчирхайн цочмог үрэвслээс сэргийлэх зөвлөмжийг бэлтгэн хүргэснийг сийрүүлэн хүргэж байна.

Хэрвээ таны зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж хүчтэй өвдөлт мэдрэгдвэл ямар нэгэн эм тариа хэрэглэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Энэ өвдөлт нь нойр булчирхайн цочмог үрэвсэлт өвчний шинж тэмдэгт хамаардаг.

Баяр наадам, амралт зугаалгын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан архины хэт хэрэглээ, зохисгүй хооллолттой холбоотой НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ өвчний тохиолдол олшрох хандлагатай байдаг. Энэ талаарх зөвлөмж мэдээллийг УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Мөнхцэцэг хүргэлээ.

-Нойр булирхайн үрэвсэлт өвчин гэж юу вэ?

-Нойр булчирхайн үрэвсэлт өвчнийг архаг болон хурц гэж хоёр хувааж үздэг. Цөсний чулуу, архины хэрэглээ, хооллолт /өөх тос ихтэй хүнсийг ихээр хэрэглэх/ гэсэн үндсэн гурван тодорхой шалтгааны улмаас нойр булчирхайн хурц үрэвсэл үүсдэг. Эдгээр шалтгааны нөлөөллөөс нойр булчирхайн ферментийн идэвхжил үүсч, өөрөө өөрийгөө гэмтээдэг үрэвсэлт эмгэг юм.

-Нойр булчирхайн хурц үрэвслийн үед ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?

– Хамгийн түрүүнд хэвлийгээр огцом, хүчтэй өвдөх шинж илэрнэ. Өвдөлт нь хэвлийгээр ороох, нуруу руу дамжиж мэдрэгдэхээс гадна өвдөлтөөс болж бөөлжих шинж илэрнэ. Хэвлийгээр хүчтэй өвдсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Цаг алдалгүйгээр аль болох эрт, яаралтай арга хэмжээ авсанаар дараа дараагийн гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх боломжтой юм. 

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 -Энэ эмгэг нь хөнгөн, дунд, хүнд гэсэн зэргүүдтэй. Хөнгөн болон дунд зэргийн үед дотрын тасагт эмчлэгддэг бол хүнд зэргийн үед сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэх нөхцөл үүснэ. Тиймээс эмнэлгийн байгууллагад хандаж байж, зэргээс шалтгаалан хаана эмчлүүлэхийг шийднэ. Хөнгөн зэргийн байлаа ч гэсэн гэрээр эмчлэгдэх боломжгүй тул заавал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Олон эмгэгийн үед хэвлийгээр өвдөх шинж илэрдэг. Тухайлбал, цөсний чулуу, ходоодны шарх, нойр булчирхайн эмгэг гэх мэт. Тиймээс дур мэдэн оношлох, эм тан хэрэглэх боломжгүй.

Шалтгаанууд тодорхой учраас үүсгэж буй тэдгээр шалгааныг арилгах хэрэгтэй. Цөсний чулуутай бол эрт оношлуулж, эмчлэх, архи, өөх тостой хоолны хэрэглээг хязгаарлах, зохистой хэрэглэх нь өөрөө урьдчилан сэргийлэлт юм.

Харин урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл гэж бий. Тухайлбал, хэт таргалалт, сахарын өвчний үед нойр булчирхай эмгэг үүсч болно.

Нойр булчирхайн хурц үрэвсэл нь нас баралт өндөртэйд тооцогддог эмгэг. Нойр булчирхайн хурц үрэвсэлтэй гэж оношлогдсон тохиолдлын 30 хувь нь нас бардаг гэсэн тооцоо бий. Жил ирэх тусам оношилгоо, эмчилгээ сайжирч байгаагийн хэрээр энэ тоо багасаж байгаа. Хувь хүн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал юм.

УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт 60 орчим үйлчлүүлэгч ирэхэд үүний 80 орчим хувь нь нойр булчирхайн үрэвсэлт өвчний шинж тэмдэгтэй байна. Ялангуяа долоо, наймдугаар саруудад энэ тоо нэмэгдэж байгаа нь идэж, ууж байгаа зүйлсдээ анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг харуулж байгаа юм.

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд