No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Энхбаяр: Улаанбаатарын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зардаг том авлигын сүлжээ...

Б.Энхбаяр: Улаанбаатарын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зардаг том авлигын сүлжээ байна

-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна.\

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. 2017 онд бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа ганц заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох.

Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Засгийн газар, Хууль зүйн яам нэлээд шахаад ажиллаад байдаг. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ.

Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм.

Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зарж байдаг том авлигын сүлжээ байна. Энэ сүлжээ нь илэрчих гээд байдаг юм уу мэдээллийг нь оруулахгүй байгаа.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд