No menu items!
HomeХэн юу хэлэвН.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад төрийн нууцад хамаараад байдаг...

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад төрийн нууцад хамаараад байдаг юм бэ

-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Би зунаас хойш УИХ-д ороод нэг зүйлийг гайхаад байна. Монгол Улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад байдаг юм бэ. Гоё ганган хууль баталдаг ч амьдрал дээрээ хэрэгждэггүй.

Тагнуулын болон Монголбанкны байр хэдэн төгрөгөөр баригдсан  болохыг надад хариулах хүн олдохгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны байр хэдэн тэрбум төгрөгөөр боссон бэ гэдгийг сайд нь нууцлаад хэлдэггүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь гурван тэрбум төгрөгөөр боссон гэж байна.

Тийм ч зүйл байхгүй  л дээ. Ард иргэд байтугай, УИХ-ын гишүүн хүртэл мэдээлэл авах эрхгүй болсон байна. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд хуулиа хэрэгжүүлдэггүй. Хамаг мэдээллийг дарчихдаг.

Төрд шимэгч хорхой нар их бий. Хамаарал бүхий компанидаа ашигтай шийдвэр гаргах гэж даргыг нь хүртэл сольж байсан удаа бий.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд