No menu items!
HomeUncategorizedХалдвартай 19 энэтхэг иргэний 18 нь Дорноговьд, нэг нь хотод тусгаарлагдаж байна

Халдвартай 19 энэтхэг иргэний 18 нь Дорноговьд, нэг нь хотод тусгаарлагдаж байна

-

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авахад 1,356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35,354 болж байна. 1,356 тохиолдол нь  Улаанбаатар хотод 1,190  орон нутагт 138, гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байна.

Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн МУ-ын нэг иргэнээс, мөн энэ сарын 23-ны өдөр Казахстанаас ирсэн манай улсын найман иргэнээс илэрсэн байна.

Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн.

Тухайн иргэдийн 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг иргэн нь УБ хотод тусгаарлагдаж байна. Энэ сарын 26-ны өдөр Энэтхэг -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн ирсэн бөгөөд 11 нь тус улсад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн МУ-ын иргэд байсан бол үлдсэн иргэд нь гадаадын иргэд байсан.

Эх сурвалжийн мэдээллээр Энэтхэг улсын 60 нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид нь Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд