LOADING

Type to search

Оёдол, эсгүүр заадаг юүтүб сувгууд

Share

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа оёдол, эсгүүр заадаг юүтүб сувгуудыг танилцуулж байна.

Хувцас загвар сонирхдог, өөрсдөө хувцас болон бусад зүйлсийг оёж сурах хүсэлтэй хүмүүст зориулан дагавал зохих юүтүб сувгуудыг танилцуулж байна. Бичлэг, зөвлөгөөг дагаад оёдлын арга техникуудыг сурах боломжтой. Хэрэв оёдлын машин дээр ажиллаж сураагүй бол бичлэгүүдээс суралцаж болох юм. Мөн хичээл зааж буй хүмүүсийнхээ ашиглаж буй техник, материал сонголт, ур чадварыг нарийн судлааарай. Мэдээж үүнийг үзэнгээ хэлний мэдэгээ ч сайжруулах боломжтой шүү. Бүх сувгууд нь анхлан суралцагчдад зориулагдаагүй тул хэн бүхэн туршлага судлах боломжтой юм.

1. Melanie Ham

Мелани Хэм бол Youtuber, блог хөтлөгч. Тэрбээр юүтүб сувгаараа дамжуулан долоо хоног бүр оёдол, зүймэл урлалын хичээлийг анхан шатнаас нь алхам алхамаар заадаг. Тиймээс эхлэн суралцагч хүмүүст илүү тохиромжтой болов уу. Түүний хамгийн олон хүмүүст хүрсэн бичлэг нь зүйж урласан орны бүтээлэг.

2. Annika Victoria

Тэрбээр хувцасны шүүгээгээ өөрийн урласан хувцсаар дүүргэхийг хичээдэг, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай сонирхогчийн түвшний Япон оёдолчин.  Мөн хуучин барааны дэлгүүрээс авсан хувцсаа өөртөө тохирсон загварын чиг хандлагаар хэрхэн өөрчилж болох, загварыг нь хэрхэн сэргээж олох талаар зөвлөгөө өгдөг. Түүний хамгийн олон хүмүүст хүрсэн бичлэлийг танилцууллаа.

3. Angela Clayton

Анжела Клейтонын хобби нь юм оёх. Тэрбээр костюм болон даашинз урладаг. Загварын хувьд түүхэн, уламжлалт хэв маягийг баримталдаг. 1950-аад загвар бүхий гоёмсог даашинз хийхийг заасан нь хамгийн их хандалттай видеонуудын нэг юм.

4. Professor Pincushion

Тэрээр долоо хоног тутам оёдлын арга техникийг анхан шатны мэдлэгээс нь эхлэн заадаг.  Ингэхдээ хөгжилтэй, өвөрмөц арга барилуудыг ашигладаг. Хувцасны ханцуйны загварыг хэрхэн өөрчилж болох талаарх загварын хичээл заасан нь олон хүнд хүрчээ.

5. MADE Everyday

Дана Виллард оёх, хувцас урлах, түүнийгээ бусадтай хуваалцах дуртай нэгэн. Тэрээр хэн ч хувцсаа оёх чадварт суралцаж чадна гэдэгт итгэдэг бөгөөд хичээлээ тайван, удаан, ойлгомжтой байдлаар заахыг хичээдэг. Түүний аль ч насныханд зориулсан, ямар ч хэмжээтэй юбка хийхийг  заасан бичлэг нь хамгийн алдартай.

6. Coolirpa

Гол онцлог нь DIY Fashion болон хуучин хувцаснуудынхаа загварыг шинэчлэх юм.  Үүнийг үзээд хуучин хувцас, хямдхан үнээр авсан хувцсаа хэрхэн өөрчлөх талаар суралцаарай. Танд хувцасны шүүгээн дэх хувцсаа өөрчлөх хүсэл төрж магадгүй юм.

7. Made by Aya

Японы иргэн Аяа оёх, хуучих хувцсаа шинэчлэх дуртай нэгэн. Түүний Made by Aya суваг дээр олон янзын хувцасны загварыг өөрчилж буй бичлэгүүд байдаг бөгөөд хамгийн их үзэлттэй нь эрэгтэй цамцыг эмэгтэй хүний биед тохируулан өөрчилж, янзалж буй бичлэг.

8. Melly Sews

DIY оёдлын талаар мэдэх шаардлагатай бүх зүйлсийг тайлбарладаг.  Хувцас чимэглэлээс эхлээд дагалдах хэрэгсэл хүртэлх бүх төрлийн оёдлын нарийн деталиудыг хуваалцдаг. Түүний юбка болон даашинзанд хэрхэн халаас хийж байгаа бичлэгийг сонирхоорой.

9. Sew Very Easy

Лаура Анн Коиагийн хөтөлдөг влог нь оёж сурахыг хүсдэг хүмүүст маш том урам зориг өгнө. Түүний хувьд 45 гаруй жилийн туршлагатай, бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн нэгэн.  Түүний хийсэн орчин үеийн загвар бүхий хийхэд хялбар бүтээлийг үзээрэй.

10. With Wendy

Венди Канадын Торонто хотод амьдардаг. Тэрээр бүх хувцсаа өөрөө оёж, туршлагаа бусдатай хуваалцдаг. Өөрөө бүтээж болно гэдэг урмыг бусдад түгээх зорилготой.  “Би тэр tulle даашинзыг оёсон (H&M x Giambattista Valli)” бичлэг нь Youtube дээр сая гаруй хандалт авчээ.

11. Kim Dave

Энэхүү сувгийн эзэн Присциллиа Окпан нь Лондон хотод амьдардаг загвар зохион  бүтээгч бөгөөд  DIY загвар, амьдралын хэв маягтай холбоотой видеонуудыг долоо хоног бүр хийдэг. Түүний юбка оёж буй бичлэг хамгийн алдартай.

 12. Made to Sew

Анека Труман юүтүб сувгаараа дамжуулан долоо хоног бүр видео оруулдаг. Анхлан суралцагчдад зориулан алхам алхамаар нь заадгаас гадна оёдлын эсгүүрийг хэрхэн гаргах талаар мэдээлэл хуваалцдаг. Түүний хамгийн олон хүнд хүрсэн бичлэгийг сонирхоорой.

error: Content is protected !!