No menu items!
HomeХүмүүсДуучин Ч.Уранхолбоогийн онцлох гэрэл зургууд

Дуучин Ч.Уранхолбоогийн онцлох гэрэл зургууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа дуучин, одонтой ээж, Галагийн Ану нэрээр олонд танигдсан “Tara Vision” агентлагийн захирал, “Хөөрхөн дэлхий” ТББ үүсгэн байгуулагч үзэсгэлэнт бүсгүй Ч.Уранхолбоог онцолж байна.

Охидын “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. Тэрээр анх 2004 онд “Гала” хамтлагийг байгуулж байжээ.

2005 он. “Гала” хамтлагийн охид хамт нэвтрүүлэгт оролцож, хамтлаг хэрхэн байгуулагдсан талаар ярьж байжээ.

“Гала” хамтлаг нь нийтдээ 3-н цомог гаргасны хамгийн анхны бие даасан цомог нь “Хөвгүүн” юм. Уг цомогт “Өнчин тогоруу” , “Уучлаарай зулаа”, “Азтай учрал” зэрэг хит дуунууд багтсан байдаг.

2007 он. “Гала” охид бүрийн хайртай хамтлаг байсан ч 2007 онд тарсан билээ.  

2018 он. Хамтлаг тарснаасаа хойш олны нүдэн дээр хамтдаа харагдаагүй. Хүмүүс Ану, Болороо нарын хоорондын харилцаа хэр байдаг талаар, мөн дахин хамтдаа тайзнаа гарах эсэхийг ихээр сонирхож байсан. Харин тэд дуучин Анугийн “The busy mom diary” влогоор хамтдаа оролцож, хит болж байсан дуунуудаа дуулж, хөгжилтэй дурсамжаа үзэгчидтэй хуваалцжээ.

2019 он. Ч.Уранхолбоо 2019 онд хуримаа хийсэн билээ. Тэрээр Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болсныг олон нийт андахгүй.

2019 он Ч.Уранхолбоо уран бүтээл хийлгүй олон жил болсон. Тэрээр 2019 онд “Бүсгүй хүн бүр хөөрхөн” хэмээх дуугаа цацаж, фенүүдээ баярлуулсан байдаг.

2020 он. Дуучин Ч.Уранхолбоо болон философийн ухааны доктор, ХААИС-ийн багш Г.Уянга, боловсролын ухааны доктор, “Ач” АУИС-ийн багш Б.Нарантунгалаг нар хамтран “Тод гэрэлтэх бүсгүй” номыг бичжээ.

2021 он. Тэрээр “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд