No menu items!
HomeГоо сайхан"Грейн анатоми"-ийн Эллен Помпео арьсаа залуу байлгадаг нууцаа хуваалцлаа

“Грейн анатоми”-ийн Эллен Помпео арьсаа залуу байлгадаг нууцаа хуваалцлаа

-

“Грейн анатоми” олон ангит киноны хамгийн анхны цуврал нь 2005 онд дэлгэцнээ гарч байжээ. Тэр үеэс хойш 16 жил өнгөрсөн байхад гол дүрийг бүтээсэн Эллен Помпео одоо ч яг л анхны цуврал дээр гардаг шигээ залуу хэвээрээ харагддаг.

Өдгөө 51 настай Эллен арьс арчилгааны зургаан нууцаа хуваалцжээ.

НЭГ: Эгогоо үргэлж хянадаг.

Хүний сэтгэл санаа эрүүл мэнд, арьс, гоо сайхан гээд бүгдэд нөлөөлдөг. Тиймээс миний хамгийн их анхаардаг зүйл бол энэ. Би нүүр царайгаараа ажлаа хийдэг учраас арьсандаа маш их анхаардаг. Би эгогоо үргэлж хянаж, сэтгэлийн амар амгалан байдлыг чухалчилдаг.

ХОЁР: Таван алхамт арчилгаа

Цэвэрлэгч сүүн шингэн, ийлдэс, зовхины тос, тэжээлийн тос, нарны тос. Энэ тавыг өдөр тутамдаа хэрэглэдэг.

ГУРАВ: Ботоксийг дэмждэггүй

Нүүрэндээ ботокс хийлгэх нь арьсаа өөрийн хүчин чадлаар эргэн сэргэх, нөхөн төлжих чадварыг үгүй хийдэг. Тиймээс би ус маш сайн ууж, тодорхой давтамжтайгаар массажны аппаратанд орохыг илүүд үздэг.

ДӨРӨВ: Дотоод гоо сайхан

Гоо сайхан бол таны ямар хүн болох, дэлхий ертөнцөд таны оруулсан хувь нэмэр юу вэ гэдгээс үүдэлтэй бөгөөд та гадаад төрх байдлаасаа илүү үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг хүн бүр хамгийн сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ би өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй гэж боддог. Өөртөө итгэх итгэл нь таны гадаад төрхөөс бус харин бусад зүйлээс л хамаарна.

ТАВ: Мөстэй усаар нүүрээ угаадаг

Одоо би нэг аяга шүлтлэг усан дээр мөс нэмж дүүргээд, нүүрээ хөлдөлт мэдрэгдтэл 10 удаа шавшдаг. Анхаарах зүйл бол эхлээд нүүрээ цэвэрлэсэн байх ёстой. Нүүрний арьс хавдаж, унжаад байгаа юм шиг мэдрэмж ор мөргүй алга болдог.

ЗУРГАА: Арьсаа зүгээр л өөрөөр нь тайван байлга

Миний хамгийн шилдэг зөвлөгөө: Арьсаа ганцааранг нь үлдээ. Заавал нэг юм дээр нь түрхэх ёстой гэдэг бодлоо хаяад хааяа ч болов арьсаа амар тайван өөрөөрөө байх боломжийг өг. Ямар ч будаггүйгээр кокосын тос юм уу өөр ямар нэг цэвэр тос хааяа түрхээд явахад арьс маань маш гоё амардаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд