No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсД.Эрдэнэчимэг: Цагдаа ч бас хүн, тиймээс аль аль талдаа харилцан хүндэтгэлтэй хандаарай

Д.Эрдэнэчимэг: Цагдаа ч бас хүн, тиймээс аль аль талдаа харилцан хүндэтгэлтэй хандаарай

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах сэтгэл зүйч Д.Эрдэнэчимэг цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал болон тэдний гэр бүлийнхэн, хэрхэн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах талаар ярилаа.

Подкаст сонсох:

– Цагдаагийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан нийтлэг асуудал нь юу байдаг вэ?

– Алба хаагчдын ерөнхий дүр зургийг харахад ямар нэг хэрэг зөрчил, асуудалд туслалцаа үзүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд сөрөг орчин, стресстэй нөхцөлд ажилладаг. Мөн тэдний ажлын ачаалал, харилцаа, ар гэрийн асуудлыг анхаарах нь нэн чухал асуудал болоод байна. Ажлын ачааллын тэнцвэргүй байдал, хамт олны таарамжгүй уур амьсгал, хувь асуудал нь алба хаагчдын сэтгэл зүйг тогтворгүй болгож байдаг.

– Ажил, амьдралын тэнцвэргүй байдал нь тэдний үр бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

– Энэ нь нэг талдаа тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалттай холбоотой. Тухайлбал, хөдөлмөрийн хуулиндаа ээлжийн ажил 24/72 гэж заасан байдаг. Гэтэл ажлын ачааллаас болоод 24/48 гарах тохиолдол их. Ингээд бодохоор хамгийн наад зах нь нойрны асуудал үүснэ. Нойргүйдэлтэй хүний ажлын бүтээмж ямар байх нь тодорхой шүү дээ. Мөн дээрээс нь тухайн хүний хувийн асуудал, ажлын байрны харилцааны байдал зэргээс шалтгаалж алба хаагч маань стресс, уур бухимдалтай болдог.

– Алба хаагчдын гэр бүлд эдгээр асуудлууд хэрхэн нөлөөлдөг вэ?

 Нойргүйдэлтэй, уур бухимдалтай, стрессээ бүрэн гадагшлуулж чадахгүй байгаа алба хаагч нар ар гэртээ цаг гаргах, тэднийгээ халамжлах нь маш хомс байдаг. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Мөн алба хаагчдын хүүхдэдээ гаргах цаг нь бага болчихдог. Сүүлийн үед алба хаагчид маань өөрсдөө сэтгэл зүйн туслалцаа авахаас илүүтэй хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлдэг болсон. Тэгэхээр алба хаагчийн ачаалал, сэтгэл зүйн байдал нь эргээд гэр бүлд нөлөөлж байгааг үүнээс харж болно.

Сэтгэл зүйчдийн орон тоо хүрэлцээгүй байдгаас болж цагдаагийн алба хаагчид маань сэтгэлзүйн бүрэн үйлчилгээ авч чаддаггүй. Тиймээс хамгийн их хүн амын нягтаршилтай дүүрэгт сэтгэлзүйч байлгах хэрэгтэй. Аймгийн хэмжээнд нэг сэтгэл зүйч байдаг. Харин нийслэл дутагдалтай байдгийг хэлэх нь зүйтэй.

2012 оноос хойш манайх “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-өөс гаргасан судалгааны дагуу жил бүр алба хаагчдаас судалгаа авдаг болсон. 2017 онд батлагдсан цагдаагийн албаны тухай хуульд сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээний заалтыг оруулж өгсөн байгаа. Үүнд анхан шатны сэтгэл зүйн тусламжийг сэтгэл зүйч үзүүлнэ. Зайлшгүй нөхөн сэргээх эмчилгээг эрүүл мэндийн байгууллагт хийнэ гэсэн байдаг. Одоо бид үүний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй байгаа юм.

– Та цагдаагийн ажилтан, тэдний гэр бүлийнхэнд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

 Эхлээд алба хаагчид маань сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд яах хэрэгтэй талаар мэргэжлийн хүнээс асуух нь зүйтэй. Цагдаагийн алба хаагчид байгууллагынхаа дотоод сүлжээгээр дамжуулан видео хичээлүүд, стресс тайлах энгийн аргуудаас сурах боломжтой. Хэрэв алба хаагчдад ямар нэг асуудал үүсвэл сэтгэл зүйч ирэхийг хүлээх биш, өөрөө түүгээр ороод судлах боломж бий. Ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахын тулд ажил, гэр тусдаа очин шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн алба хаагчийн ажил хичнээн ачаалалтай байлаа ч гэсэн өөрөө хувийн зохион байгуулалт, цагийн менежменттэй байх ёстой.

– Олон нийтийн тухайд цагдаагийн алба хаагчийн юуг нь ойлгоосой гэж хүсдэг вэ?

– Нэг алба хаагчийн ард олон хүний нэр хүнд явж байдаг. Гэхдээ цагдаа ч гэсэн тантай адил хүн шүү. Түүний ард талд гэр бүл, ачаалал байдаг. Тэднийг хүнийх нь хувьд хүлээж аваарай гэж хүсье. Мөн иргэд алба хаагчидтай харилцааны зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тал дээр байгууллагын зүгээс хүчин чармайлт гаргаж, анхаарч байдаг юм шүү. Цагдаа ч бас хүн, тиймээс аль аль талдаа харилцан хүндэтгэлтэй хандаарай гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд