No menu items!
HomeХүмүүсДэлхийн хамгийн залуухан 10 тэрбумтан

Дэлхийн хамгийн залуухан 10 тэрбумтан

-

Дэлхийн хамгийн баян хүмүүс хэдэн насандаа амжилтанд хүрсэн талаар сонирхож байсан уу? Тэгвэл бид та бүхэнд дэлхийн хамгийн залуухан 10 тэрбумтанг танилцуулж байна. Уг жагсаалтыг 2020 онд шинэчлэн гаргажээ.

10. Лиза Дрэкслмайер

Нас: 29

Хөрөнгө: 1 тэрбум доллар

Оршин суугаа улс: Герман

Орлогын эх үүсвэр: Авто сэлбэг

Дрэкслмайер бол авто сэлбэг үйлдвэрлэгч “Fritz Draexlmaier Holding GmbH” компанийн цорын ганц эзэмшигч юм.

9. Педро де Годой Буэно

Нас: 29

Хөрөнгө: 1.1 тэрбум доллар

Оршин суугаа улс: Бразил

Орлогын эх үүсвэр: Эрүүл мэндийн даатгал

Буэно бол Бразилийн “Diagnosticos da America SA” компанийн гүйцэтгэх захирал юм.

8. Эван Шпигель

Нас: 29

Хөрөнгө: 1.9 тэрбум доллар

Оршин суугаа улс: АНУ

Орлогын эх үүсвэр: Snapchat

“Snap Inc” компанийн үүсгэн байгуулагч Эван Шпигель бол амжилттай яваа залуу тэрбумтаны төлөөлөл. Тэрээр Snapchat мессеж програмын  зохион бүтээгч бөгөөд компанийнхаа гүйцэтгэх захиралаар ажилладаг.

7. Жон Коллисон

Нас: 29

Хөрөнгө: 3.2 тэрбум доллар

Оршин суугаа улс: Ирланд

Орлогын эх үүсвэр: Төлбөрийн програм хангамж

Тэрээр Харвардын сургуулиа хаяж цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг “Stripe” компанийг өөрийн ах Патрик Коллисоны хамтаар үүсгэн байгуулжээ. Коллисон бизнес эрхлэгчдэд зориулсан онлайн төлбөрийн систем болох Stripe-ийг зохин бүтээсэн юм.

6. Элизабет Фуртваенглер

Нас: 28

Хөрөнгө: 1.2 тэрбум доллар

Оршин суугаа улс: Герман

Орлогын эх үүсвэр: Хэвлэн нийтлэх

Хюберт Бурдагийн охин болох Фуртваенглер нь “Burda Media Group”-ийн 25 хувийг эзэмшдэг. Тэрээр жагсаалтыг зургаадугаарт бичигдсэн байна.  

5. Жонатан Квок

Нас: 28

Хөрөнгө: 2 тэрбум доллар

Оршин суугаа улс: Хонконг

Орлогын эх үүсвэр: Үл хөдлөх

Жонатан Квок нь үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Empire Group Holdings” компанийн захирал юм.

4. Густав Магнар Витзое

Нас: 26

Хөрөнгө: 2.3 тэрбум доллар

Оршин суугаа улс: Норвеги

Орлогын эх үүсвэр: Салмон загасны аж ахуй

Витзое “SalMar ASA” компанийн тал орчим хувийг эзэмшдэг  байна. Түүний эцэг Густав Витзое 2013 онд компаниа хүүдээ шилжүүлсэн бөгөөд компанийн үйл ажиллагаанд одоо ч оролцдог байна.

3. Катарина Андресен

Нас: 24

Хөрөнгө: 1.1 тэрбум доллар

Оршин суугаа улс: Норвеги

Орлогын эх үүсвэр: Хөрөнгө оруулалт

Норвегийн залуу тэрбумтан Катарина Андресен дэлхийн гурав дахь залуу тэрбумтнаар нэрлэгдлээ. Андресен “Ferd” компанийнхаа 42 хувийг эзэмшдэг. Хөрөнгө оруулалтын “Ferd” компани нь гэр бүлийн гэх тодотголтой компани юм. Одоогоор түүний эцэг Иохан компанийг удирддаг ажээ.

2. Александра Андресен

Нас: 23

Хөрөнгө: 1.1 доллар. тэрбум

Оршин суугаа улс: Норвеги

Орлогын эх үүсвэр: Хөрөнгө оруулалт

Катарина Андресены дүү болох Александра нь мөн “Ferd” компанийнхаа 42 хувийг эзэмшдэг байна.

1. Кайли Женнер

Нас: 22

Хөрөнгө: 1 тэрбум доллар

Оршин суугаа улс: АНУ

Орлогын эх үүсвэр: Гоо сайхны бүтээгдэхүүн

Америкийн шоу ертөнцөд хэдийн байр сууриа олсон Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер дэлхийн хамгийн  залуу тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүллээ. Тэрээр “Кайли Косметикс” гоо сайхны бүтээгдэхүүний компанийг үүсгэн байгуулж, амжилтанд хүрсэн юм.

Эх сурвалж: businessinsider

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд