No menu items!
HomeХэн юу хэлэв"ЦЕГ-ын дарга Д.Мөрөн 2000 онд “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлсэн"

“ЦЕГ-ын дарга Д.Мөрөн 2000 онд “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлсэн”

-

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотой хэргийн бичлэгүүдийг нууцаас гаргасан гэж жиргэсэн байна.

Үүнийг нууцаас гаргах чухал ач холбогдолтой. Энэ хэргийг олон жил улстөржүүлж ирсэн. Нууцаас гаргаснаар энэ хэрэг шийдэгдэх болов уу гэж бодож байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийнх нь дагуу сулламаар байна.

1998 онд энэ хэрэг гарснаас хойш олон удаа шоу хийсэн. ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн 2000 оны сонгуулийн өмнө “Сонгуулийн маргааш энэ хэрэг илэрнэ” гэж хэлээд тэр үеийн МАН 74 суудал авч байсан.

Энэ завсар 2003 онд Д.Энхбат гэдэг хүнийг францаас авчирч эрүүдэн шүүсэн. Өөр зүйл болоогүй. Сүүлд 2015 онд энэ хэдэн хүнийг сэжиглэж, мөрдөн мөшгиж эхэлсэн.

Энэ хэргийг өмнөх Засгийн газрууд яагаад илрүүлээгүй вэ гэдгийг ард түмэн асууж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ид шалгаж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын тэргүүн нь Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, шоронгийн дарга нь Б.Билэгт, УДШ-ийн ерөнхий шүүгч нь Ц.Зоригт байсан” гэв. 

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд