No menu items!
HomeХоол, шим тэжээлУургаар харьцангуй баялаг 9 хүнсний ногоо

Уургаар харьцангуй баялаг 9 хүнсний ногоо

-

Уураг нь хүний биед зайлшгүй шаардлагатай, хэрэгцээт тэжээллэг бодис бөгөөд эд эсийг нөхөн сэргээх, бүрдүүлэх, биеийн илч үүсгэх, бодисын солилцоог зохицуулах, биохимийн урвалыг хурдасгах, булчингийн массыг хадгалах зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Мөн уураг нь халдварт өвчинтэй тэмцэхэд тусалдаг эсрэгбие үүсгэдэг гэнэ.

Хүн өдөр тутмын илчлэгийнхээ 10-35 хувийг уураг хэлбэрээр авах ёстой. Эмэгтэйчүүдэд ойролцоогоор 46 грамм уураг, эрэгтэйчүүдэд 56 грамм уураг өдөрт шаардлагатай байдаг. Уураг ихтэй хүнс гэхээр хамгийн түрүүнд тахианы мах, стейк гэх мэт янз бүрийн махан төрлийн бүтээгдэхүүнүүд санаанд буудаг. Гэхдээ уургийг ургамлын гаралтай хүнсээр хангах боломжтой юм. Уургаар харьцангуй баялаг хүнсний ногоонуудыг танилцуулж байна.

Ногоон вандуй

Уургийн агууламж: аяга тутамд ойролцоогоор 8 грамм

Өдрийн хоолны дэглэмдээ аяга вандуй нэмэхэд өдөр тутмын уургийн хэрэгцээнийхээ 8 граммыг хангана гэсэн үг. Вандуйг хоол хүнсэнд хачир хэлбэрээр ч, олон төрлийн жороор ч нэмж хийж болно.  Мөн вандуй нь А аминдэм, С аминдэм, К аминдэм, эслэгийн маш сайн эх үүсвэр юм.

Төмс

Уургийн агууламж: дунд зэргийн хэмжээтэй шарсан төмс тутамд 4 грамм орчим

Төмсийг шарж, жигнэж, чанаж, нухаж, кассерол хийж гээд янз бүрээр хоол хүнсэнд ашигладаг. Шарах шүүгээнд хийсэн төмс нь хэмжээнээсээ хамаарч 4-8 грамм уураг агуулдаг аж. Мөн төмс нь В6 аминдэм, С аминдэм, кали зэргийг сайн эх үүсвэр болдог. Гэхдээ хэрхэн боловсруулснаас шалтгаалан тэжээллэг чанар нь харилцан адилгүй. Төмсний хальсанд витамин, эрдэс бодис агуулагддаг тул хальсалснаар тэжээллэг чанарыг бууруулдаг аж.

Брюссель байцаа

Уургийн агууламж: аяга тутамдаа 4 грамм орчим

Байцаа нь эслэг, фоли, С витамин, К аминдэм, А аминдэмээс гадна аяга тутамдаа 4 грамм уураг агуулдаг гэнэ. Хэрэв энгийн хачир хайж байгаа бол брюссель байцааг оливийн тос, чимх давс, чинжүүтэй хамт шарах шүүгээндээ хийгээд шаржигнах хүртэл нь хүлээгээрэй.

Брокколи

Уургийн агууламж: аяга тутамд ойролцоогоор 3 грамм

Брокколи нь антиоксидант, эслэг, К аминдэм ихээр агуулдаг.  Брокколины иш олон тооны шим тэжээл агуулдаг тул хаяхгүй байх хэрэгтэй.

Эрдэнэ шиш

Уургийн агууламж: аяга тутамд ойролцоогоор 5 грамм

Эрдэнэ шиш нь зөвхөн уураг төдийгүй эрүүл мэндэд тустай бусад чухал тэжээллэг бодисуудыг агуулдаг. Тухайлбал, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг эслэг, В бүлгийн витамин болон бусад чухал эрдэс бодисуудыг агуулдаг. Шинэхэн болон хөлдөөж хадгалсан эрдэнэ шишийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Бууцай

Уургийн агууламж: 1 аяга чанасан бууцайнд 5 орчим грамм, 100 грамм түүхий бууцайнд 2.9 грамм уураг агуулагдана.

 Навчит ногоон ногоонууд нь уургаас гадна кальци, фолийн хүчил, төмөр, эслэг, амин дэм зэрэг бусад тэжээллэг бодисоор баялаг байдаг. Бууцайг түүхий хэлбэрээр нь салат, смүүтинд хийж хэрэглэдэг.

Аспарагус

Уургийн агууламж: аяга тутамд 4 грамм орчим

Аспарагус нь тэжээллэг шинж чанартай төдийгүй илчлэг багатай байдаг. Аяга аспарагус нь ойролцоогоор 4 грамм уураг агуулдаг бол 40 калори илчлэг агуулдаг гэнэ.

Аспарагус нь мөн эслэг, С аминдэм, А аминдэм, К аминдэмээр баялаг.  Үүнийг жигнэх, чанаж, шарж идэж болно. Хамгийн сайн аспарагусыг сонгохын тулд иш, хальс нь хатуу байна уу, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй.

Шар буурцаг

Уургийн агууламж: аяга тутамд ойролцоогоор 29 грамм

Бусад олон төрлийн буурцагт ургамал нь цагаан хоолтой хүмүүсийн уургийн хэрэгцээг маш сайн хангадаг. Үүн дундаас хамгийн их уургийн агууламжтай нь шар буурцаг юм. Шар буурцаг нь уургаас гадна эслэг, К амин дэм, бусад олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг. Төрөл бүрийн хоолонд шар буурцгийг түлхүү хэрэглээрэй.

Сэвэг зарам

Уургийн агууламж: аяга тутамд 18 грамм орчим

Энэ нь буурцагт ургамлын тоонд багтдаг бөгөөд уургаас гадна төмөр, магни, кали, цайр, В бүлгийн аминдэмээр баялаг. Үүнийг олон төрлийн хоолны жоронд нэмж хийж болно. Энэ нь цагаан хоолтой хүмүүсийн хувьд уургаа нөхөх сайн эх үүсвэр юм.

Эх сурвалж: Activebeat

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд