No menu items!
HomeХөтөч2021 онд шинээр дэлгэцэнд гарах 36 Солонгос кино

2021 онд шинээр дэлгэцэнд гарах 36 Солонгос кино

-

К-драма сонирхогчдод зориулж 2021 онд шинээр нээлтээ хийсэн болон удалгүй үзэгчдийн хүртээл болох 36 киног танилцуулж байна.  Эдгээр кинон дунд өнгөрсөн онд нээлтээ хийх байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон хэд хэдэн бүтээлүүд багтжээ.

1. Royal Secret Agent

Жусон улсын үе. Нэгэн өдөр Yi-gyeom мөрийтэй тоглож байгаад баригдах бөгөөд түүний шийтгэл нь жирийн иргэдийн дунд орж ажиллангаа олон нийттэй харьцдаг албатуудын авилгыг илрүүлэх байв. Түүнийг ажлаа гүйцэтгэхэд нь эмэгтэй ч гэсэн ажилдаа сайн нууц албат Hong Da-in болон Park Chun-sam нар тусална.

Төрөл: Түүхэн, инээдмийн

Нээлтээ хийсэн: 2021 оны 12-р сарын 21

2. She Would Never Know

Уг киног “Sunbae, Don’t Put On That Lipstick” хэмээх алдартай романаас сэдэвлэн бүтээжээ. Маркетингийн менежер Yoon Song-ah өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй болох мөрөөдөлтэй. Шинэхэн маркетингийн менежер болсон Chae Hyun-seung ажлынхаа эгч Yoon Song-ah-д сэтгэлээ илчлэхээр шийдсэн ч түүнийг найз залуутай болоод 2 жил болж байгааг нь мэдсэнээр киноны үйл явдал өрнөх болно.

Төрөл: Инээдмийн, романтик

Нээлтээ хийсэн: 2021 оны 1-р сарын 18

3. L.U.C.A.: The Beginning

LUCA хэмээх үг нь Last Universal Common Ancestor үгний товчлол бөгөөд энэ нь бид нэг цэгээс эхлэлтэй, бидний хамгийн эртний өвөг дээдсийг илэрхийлнэ.

Ер бусын хүч чадалтай боловч өөрийгөө хэн болохыг мэддэггүй Ji-oh хэмээх залуугийн дүрээр киноны үйл явдал эхэлнэ. Харин Gu-reum  бол мөрдөгч бөгөөд түүнийг бага байхад нь эцэг эх нь алга болсон байдаг. Тэрээр эцэг эхийнхээ алга болсон цаад үнэнийг олж мэдэхийг хичээж яваад Ji-oh хэмээх эртэй тааралдаж, амьдрал нь өөрчлөгдөж эхэлнэ.

Төрөл: Шинжлэх ухаан, зөгнөлт

Нээлтээ хийсэн: 2021 оны 2-р сарын 1

4. Beyond Evil

Уг кинонд цуврал алуурчны араас хөөцөлдөх хоёр эрийн түүхийг өгүүлэх болно. Lee Dong-sik, Han Joo-won нар алуурчны нууцыг тайлахыг тулд бүх сэжигтнээс байцаалт авах шаардлагатай болно.

Хоёулаа хэргийг шийдвэрлэхээр хамтран ажилладаг боловч жинхэнэ “алуурчин” хэн болохыг олж мэдэх оюун санааны тоглоомд ордог.

Төрөл: Триллер, сэтгэл зүйн

Нээлтээ хийсэн: 2021 оны 2-р сарын 19

5. Times

Энэ кино нь улс төрийн асуудалтай холбоотой хувилдааныг олж мэдсэн Lee Jin-woo, Seo Ki-tae нарын тухай өгүүлнэ. Үйл явдал нь таныг уйдаахгүй гэдэгт  итгэлтэй байна.

Төрөл: Улс төрийн, уран зөгнөлт

Нээлтээ хийсэн: 2021 оны 2-р сарын 20

6. Vincenzo

“Vincenzo” бол хоёр өмгөөлөгчийн тухай өгүүлэх адал явдалт, инээдмийн кино юм. Park Joo-hyung 8 настайдаа үрчлэгдэж Италид өссөн нэгэн. Тэрээр Винченцо Казаногийн хуульч болж, мафийн консолд ажилладаг. Гэсэн хэдий ч мафийн бүлэглэлүүдийн хооронд дайн дэгдэхэд тэрээр Өмнөд Солонгос руу дүрвэхээс өөр аргагүйд хүрнэ.

Тэрээр Cha-young-тай санамсаргүй байдлаар танилцаж, удалгүй тэд бие биедээ дурлах болно.

Төрөл: Инээдмийн, романтик, гэмт хэрэг

Нээлтээ хийсэн: 2021 оны 2-р сарын 20

7. Sisyphus: The Myth

Уг кино нь суут инженер, нууцлаг хувь хүний түүхийг өгүүлэх шинжлэх ухааны, зөгнөлт бүтээл юм. Киноны найруулагч нь Jin Hyuk бөгөөд тэрээр өмнө нь City Hunter (2011), Master’s Sun (2013), Doctor Stranger (2014), Legend of the Blue Sea (2016) зэрэг сонирхолтой бүтээлүүдийг найруулж байжээ.

Төрөл: Шинжлэх ухаан, зөгнөлт

Нээлтээ хийсэн: 2021 оны 2-р сар

8. Mouse

Уг кинонд харгис цуврал алуурчинтай тэмцэлдэж буй залуухан офицер Jung Ba-reum-ийн тухай өгүүлэх болно.

Төрөл: Адал явдалт, триллер

Нээлтээ хийсэн: 2021 оны 2-р сар

9. Monthly House

“Monthly House” бол жирийн нэгэн сэтгүүлийн редактор, хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал баян залуу хоёрын тухай өгүүлэх романтик, инээдмийн кино юм.  

Төрөл: Инээдмийн, романтик

Нээлтээ хийх: 2021 оны 3-р сарын 21

10. Great Real Estate

Энэхүү кино нь барилга дахь нас барсан хүмүүсийн сүнстэй тэмцэх үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдын тухай өгүүлдэг. Гол дүрийн хоёр жүжигчин тэдний үхлийн нууцыг мэдэхийн тулд хамтарч ажилладаг байна.

Төрөл: Зөгнөлт

Нээлтээ хийх: 2021 оны 3-р сарын 22

11. Oh! Master

Han Bi-soo бол алдартай кино зохиолч, харин гол дүрийн жүжигчин эмэгтэй болох Oh Joo-in нь романтик, инээдмийн кинонд ихэвчлэн тоглодог үзэсгэлэнт жүжигчин юм. Тэд хамтран амьдрах болсноор киноны адал явдал эхэлнэ.

Төрөл: Инээдмийн, романтик

Нээлтээ хийх: 2021 оны 3-р сар

12. Dark Hole

Lee Hwa-Sun бол Сөүл хотын цагдаагийн газрын бүс нутгийн мөрдөн байцаах албаны мөрдөгч. Түүнд нэгэн өдөр нөхрөө хөнөөсөн гэх эмэгтэйгээс дуудлага ирэх бөгөөд тэрээр Мужи хотруу очихоор болдог. Тус хотын иргэд учир битүүлэг хар утаагаар амьсгалж, удалгүй аймшигт автаж эхэлнэ. 

Мөрдөгч залуу Мужи хотод амьдардаг мөрдөгч асан Yoo Tae-Han тай нэгдэж хүмүүсийг аврахаар болдог.

Төрөл: Триллер, зөгнөлт

Нээлтээ хийх: 2021 оны 3-р сар

13. Undercover

Уг кинонд Үндэсний аюулгүй байдлын төлөвлөлтийн агентлагийн төлөөлөгч Han Jung-hyun болон шударга ёсны төлөө тэмцэгч хүний эрхийн хуульч Choi Yeon-soo нарын хоорондын харилцааны тухай өгүүлнэ.

Jung-hyun маш нууц даалгавар гүйцэтгэж байхдаа Yeon soo-д дурлаж, түүнд өөрийн хийдэг ажлыг талаар хэлэлгүй гэрлэдэг. Гэсэн хэдий ч эхнэр нь Төрийн албан хаагчдын авилгын хэргийг мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдох үед түүний нууц амьдрал аажмаар ил болдог.

Төрөл: Триллер, гэмт хэрэг

Нээлтээ хийх: 2021 оны 4-р сарын 16

14. Taxi Driver

Удалгүй нээлтээ хийх тус кинонд хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хохирогчдод өшөө авахад нь тусалдаг нууцлаг такси үйлчилгээний тухай өгүүлдэг.

Төрөл: Аймшиг, гэмт хэрэг

Нээлтээ хийх: 2021 оны 4-р сар

15. Dear.M

2021 оны эхээр нээлтээ хийх гэж буй шинэ кино нь нууцлаг “М”-ийн тухай өгүүлнэ. Seoyeon их сургуулийн вэбсайтад “M” -г хайж гэх нэгэн бичлэг байх бөгөөд бичлэг их сургуулийг орвонгоор нь эргүүлсэн байлаа. Үүнийг учрыг олохоор хэдэн залуус нэгдэж, сонирхолтой үйл явдал өрнөх болно.

Төрөл: романтик

Нээлтээ хийх: 2021 оны эхээр

16. Red Cuff of the Sleeve

“Red Cuff of the Sleeve” хэмээх кинонд Jeongjo хаан болон түүний татвар эмийн хайрын тухай өгүүлдэг.

Төрөл: Түүхэн, романтик

Нээлтээ хийх: 2021 оны эхээр

17. Imitation

Уг кино нь энтертайнмент салбар дахь оддын амьдралын тухай өгүүлдэг. Кинонд бидний сайн мэдэх Т-ара хамтлагийн гишүүн Park Ji-yeon тогложээ.

Төрөл: Инээдмийн, романтик

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

18. Law School

“Law School” кинонд Өмнөд Солонгосын хуулийн сургуулийн оюутнууд, профессоруудын тэмцлийг дүрслэн харуулжээ.

Төрөл: Адал явдалт

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

19. Youth of May

1980 оны хавар болсон Кванжугийн бослогод оролцож буй хоёр залуугийн хайрын түүхийг өгүүлнэ. Олон хүмүүс “Sweet Home” кинонд ах дүүсийн дүрд тоглосон Go Min-shi, Lee Do-hyun нарын хамтралыг үзэхийг тэсэн ядан хүлээж байна.

Төрөл: Романтик

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

20. River Where the Moon Rises

Pyeonggang бол Гурогийн гүнж. Тэр төрсөн цагаасаа л эхлэн яг л цэрэг шиг хүмүүжсэн. Бүсгүй ирээдүйд улсыг захирсан хатан хаан болохыг хүсэх бөгөөд үүнийхээ төлөө ч эрч хүчтэйгээр урагш тэмцэнэ. Гэвч тэрээр On Dal хэмээх залуутай учирснаар бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ бол гүнж болон эгэл залуугийн хайрын түүх юм.

21. Hospital Playlist Season 2

Тус киноны 1-р цуврал 2020 онд нээлтээ хийсэн билээ. Үхэл, амьдралын заагт ажиллах эмч нарын амьдралыг өгүүлэх энгийн түүхийн үргэлжлэлийг та 2-р хэсгээс үзээрэй.

Төрөл: адал явдалт, инээдмийн

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

22. Fly High Butterfly

“Fly High, Butterfly” нэртэй гоо сайхны салоны ажилчдын амьдралын талаар өгүүлэх кино нь энэ оны эхний хагаст нээлтээ хийнэ.

Энэхүү кино нь үсчин гоо сайхны салонд ажилладаг хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг, хувь хүний хөгжлийн талаар өгүүлэх болно.

Төрөл: Адал явдалт

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

23. Devilish Judge

“GOT7” хамтлагийн гишүүн Park Jin-young бага байхдаа эмгэнэлт явдлаар эцэг эхээ алдсан шүүгчдийн зөвлөлийн гишүүн Kim Ga on-ийн дүрд тогложээ. Тэрээр эцгийнхээ найзын дэмжлэгтэйгээр шүүгч болохын тулд шаргуу суралцаж байгаагаар үйл явдал эхэлнэ.  

Төрөл: Нууцлаг, адал явдал

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

24. Bossam – Stealing Fate

Жусоны үе. Ba-woo бол бэлэвсэн эмэгтэйчүүдэд шинэ нөхрөө олоход нь тусалдаг гол дүрийн хүн. Тэрээр бага байхдаа гэмт хэрэгт холбогдож, амьдралынхаа турш нуугдаж яваа нэгэн байв. Залуу болон тус улсын гүнж нар бие биедээ дурласнаар сонирхолтой үйл явдлууд өрнөдөг.  

Төрөл: Түүхэн, романтик

Нээлтээ хийх: 2021 оны 1-р хагас

25. Voice 4

“Voice” цувралын 4-р бүлэг 2021 оны дундуур гарахаар болжээ. Дуудлага хүлээн авдаг цагдаагийн ажилтан бүсгүй төрөлхийн сонсох чадвараа ашиглаж хэргийн мөн чанарыг эрэлхийлж, туршлагатай цуцашгүй мөрдөгчийн тусламжийг авснаар онц аюултай гэмт хэрэгтнийг олохын төлөө хичээх болно.

Төрөл: Триллер, сэтгэлзүйн, гэмт хэрэг

Нээлтээ хийх: 2021 он

26. Cliffhanger

Seo Yi kang бол Жири уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шилдэг байгаль хамгаалагч юм. Түүний хамтрагч Kang Hyun-jo нь цэргийн албаа дөнгөж төгссөн, шинэхэн ажилтан. Киноны үйл явдал хэрхэн өрнөх бол?

Төрөл: Триллер

Нээлтээ хийх: 2021 оны 2-р хагас

27. Moving

“Moving” нь ахлах сургуулийн сурагчид болон тэдний эцэг эхийн түүхийг өгүүлнэ. Тэд бүгд хэзээ ч бусдад мэдэгдээгүй нууцтай байдаг.

Төрөл: Нууцлаг, адал явдалт

Нээлтээ хийх: 2021 оны 2-р хагас

28. Joseon Exorcist

“Joeseon Exorcist” бол Жусон гүрний үеийн тухай өгүүлэх олон ангит, уран зөгнөлт түүхэн бүтээл юм. Tae Jong хаан болон түүний хоёр хүү, хааны гэр бүл рүү чиглэсэн муу ёрын сүнснүүдтэй тулалдаж байгаа тухай өгүүлдэг.

Төрөл: Түүхэн, уран зөгнөлт

Нээлтээ хийх: 2021

29. Red Sky

Удахгүй нээлтээ хийх зөгнөлт, романтик кинонд Жусоны эрин үеийн тухай гарна. Тус улсын цорын ганц эмэгтэй зураач Hong Chun-gi болон ой тогтоолт сайтай, зурхайч Ha Ram  нарын сонирхолтой үйл явдлыг тус киноноос үзээрэй.

Төрөл: Түүхэн, романтик, уран зөгнөлт

Нээлтээ хийх: 2021

30. The Silent Sea

Тус кинонд орхигдсон судалгааны төвөөс дээж авахаар саран дээр очихоор томилогдсон эрдэмтдийн түүхийг сонирхолтойгоор харуулна.  

Төрөл: Триллер, Аймшиг, зөгнөлт

Нээлтээ хийх: 2021

31. D.P Dog Day

Энэхүү кинонд хүмүүсийг олзлох үүрэг хүлээсэн энгийн цэрэг Ahn Joon-ho-ийн тухай өгүүлэх болно. Харин Jung Hae-in, Koo Kyo-hwan, Kim Sung-hyun, Son Seok-koo нар цэргийн хүчирхийлэл, хүний эрхийн асуудлыг судлаж буй хүмүүсийн дүрийг бүтээжээ.

Төрөл: адал  явдалт

Нээлтээ хийх: 2021

32. Love Alarm  киноны 2-р бүлэг

Тус киноны нэгдүгээр бүлэг 2019 онд нээлтээ хийж байжээ. Хайрын Дохиолол бол чамайг сонирхож, шохоорхдог нэгэн чамд 10 метр ойртоход мэдээлэл өгдөг аппликэйшн юм. Бүгд ам уралдан энэхүү аппын талаар ярилцаж, өөрийн хэр алдартайг шалгаж үзэхээр аппликэйшныг туршиж, сонирхолтой үйл явдал өрнөнө.

Төрөл: Хайр дурлал, инээдмийн

Нээлтээ хийх: 2021

33. YOUTH

Энэхүү кинонд өөрийн зовлон шаналал, нууцыг тээж явдаг 7 хөвгүүний түүхийг харуулна. Уг цувралыг Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох BTS-ийн бодит түүхээс сэдэвлэсэн байна.

Төрөл: Мюзикл

Нээлтээ хийх: 2021

34. Snowdrop

“Snowdrop” нь 1987 оны үеийн аж байдлыг харуулсан бөгөөд нэр хүндтэй их сургуулийн оюутан Im Soo Ho, хөгжилтэй оюутан Eun Young-cho нарын талаар өгүүлнэ.

Young-cho Soho-г олон нийтийн цугларалт дээр хараад анхны харцаар дурлаж, киноны үйл явдал эхэлнэ.

Төрөл: Романтик

Нээлтээ хийх: 2021

35. The Day Destruction Entered My Front Door

Гол дүрийн жүжигчин Sa-ram, Tak Dong-kyung  хэмээх уран зохиолын редактортай уулзана. Тэдний амьдрал хоорондоо уялдах тусам хувь заяа нь өөрчлөгдөж эхэлдэг.

Төрөл: Ер бусын

Нээлтээ хийх: 2021

36. Like A Butterfly

“Like A Butterfly” кинонд балет сурахаар шийдсэн 78 настай Shim Deok-chul, 23 настай Lee Chae-rok нарын тухай өгүүлдэг.

Энэхүү кинонд суралцаж, мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийн чухлыг харуулахаар зорьжээ.

Төрөл: Уянгын

Нээлтээ хийх: 2021

Эх сурвалж: thesmartlocal

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд