LOADING

Type to search

Жүжигчин О.Дөлгөөний талаарх сонирхолтой 10 баримт

Share

“Single ladies”, “Гацуурхан”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Маш нууц”, “Учрал”, “Сүүлчийн шөнө”, “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөний сонирхолтой 10 баримтыг хүлээн авна уу.

1. О.Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй айлын дундах нь юм. Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл. Тэрээр “Эмэгтэй хүүхэд болгон загвар өмсөгч, жүжигчин болохыг хүсдэг шүү дээ. Би ч гэсэн тийм л мөрөөдөлтэй байсан юм. Гэхдээ дунд ангид байхдаа нэг хэсэг санхүүч болно гэж боддог байсан. Ингээд яг төгсөх жилээ ерөөсөө л жүжигчин болъё гэж шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад ээж минь бас хамаатны ах эгч хоёр маш их дэмжиж урам өгсөн. Миний хувьд амьдралын минь хамгийн зөв сонголт байсан” хэмээн ярилцлага өгсөн байдаг.

2. Тэрээр 2008 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5-р сургуульд суралцаж төгссөн. Ахлах сургуулиа төгссөний дараагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино Драмын ангид Жүжигчний мэргэжлээр суралцаж бакалаврын зэргээ хамгаалав. Үргэлжлүүлэн 2017-2019 оны хооронд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд Жүжигчин болон кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ.

3. О.Дөлгөөн 2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээж, үзэгчдийн танил болж байв. Мөн тус оноос эхлэн “Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажиллаж байжээ. О.Дөлгөөн 2015 онд Уильям Шекспирийн зохиол “Ромео ба Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд, “Гамлет” жүжгийн Офелиагийн дүрд тус тус тоглож байжээ. Түүний хувьд 24 насандаа Жульеттагийн дүрийг бүтээсэн бөгөөд хамгийн залуу жүжигчин болж тэмдэглэгдэж үлджээ.

4. Дөлгөөн драмын урлагт ажиллахын хажуугаар кино урлагийн салбарт олон бүтээл дээр ажиллаж байсан. Түүний тоглосон онцлох уран бүтээлүүдээс дурдвал:

2011 онд “Нэг хоёрын гурваа” Монголын уран сайхны кинонд Маралын дүрийг бүтээв. Энэ нь түүний анхны гол дүр юм.

2013-2015 оны хооронд тэрээр “Ю Фильмийн” бүтээл “Single ladies” Монголын уран сайхны киноны нэг, хоёрдугаар ангид Гэрэлцэцэгийн дүрийг бүтээсэн байдаг.

2015 онд “Фантастик” продакшны бүтээл “Маш нууц” хэмээх түүхэн, тулаант кинонд Сийлэгмаагийн дүрийг бүтээжээ.

5. О.Дөлгөөн 2017 онд мэргэжлээ дээшлүүлэхээр Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор магистрт суралцаж эхэлсэн. Тэрбээр суралцаж байх хугацаандаа Монголд ирж “Single ladies” киноныхоо гуравдугаар ангид, мөн хамгийн сүүлд 2019 онд  Хувьсал продакшны бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тогложээ.

6. Түүний ханийг М.Очироо гэдгийг сошиал хэрэглэгчид сайн мэднэ. Залуус “Positive Mongolia” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, гэр бүлийнхээ талаар ярилцсан байдаг.

7. Тэрээр инстаграмд хамгийн олон дагагчтай уран бүтээлчдийн тоонд багтдаг.

8. Орчин цагт зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэргийг хүн бүр эрхэмлэх болсон. Жүжигчин О.Дөлгөөн ч гэсэн өөрийн фитнессээр хичээллэж буйгаа цахим орчинд хуваалцдаг билээ.

9. Түүний авч байсан шагналууд:

2013 он – “Мөрөөдлийн Театр”-ын шилдэг ажилтан

2015 он – О.Дөлгөөн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагын дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Гэгээн муза” наадмаас хүртэж байжээ. Тэрээр “Зурагтаар л харж байсан юмаа өөрөө гартаа бариад зурагтаар гарч байгаадаа маш их баяртай байна. Ээждээ маш их баярлалаа. Энд зогсох боломжийг олгосон Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчдаа баярлалаа” гэсэн байдаг.

2016 он – Тэргүүний Залуу Алтан Медаль – Монголын Залуучуудын Холбоо

2016 он – Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын “Жуух Бичиг” – Монголын улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яам

2019 он – Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цолоор тус тус шагнагджээ.

10. О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн.

Жүжигчин бүсгүй их сургуулиа төгссөнөөсөө хойш анхны эсрэг дүр дээр ажиллаж буйгаа өөрийн фэйсбүүк хуудаст нийтэлсэн байдаг.

error: Content is protected !!