No menu items!
HomeЗөвлөгөөХимийн бодис хэрэглэлгүйгээр гэрээ цэвэрлэх 12 арга

Химийн бодис хэрэглэлгүйгээр гэрээ цэвэрлэх 12 арга

-

Хүн бүр орон гэрээ цэвэр, тохитой, аюулгүй байлгахыг хүсдэг. Та гэрээ цэвэр байлгахын тулд худалдан авсан цэвэрлэгээний бодисоо аюулгүй гэж боддог уу, шошгон дээрх найрлагыг нь хардаг уу? Шошгон дээрх “эко” гэсэн үг тухайн бодисын найрлагыг өөрчлөхгүй. Тиймээс цэвэрлэгээ хийхдээ дараах эрүүл мэнд болон  хүрээлэн буй орчинд  ямар ч хор хөнөөлгүй байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй.

Хүнсний сода ба гич

Эдгээр нь хямд үнэтэй мөн маш сайн цэвэрлэгээний бодис юм. Хүнсний сода нь гадаргууг маш сайн цэвэрлэдэг, гич нь тосыг сайн арилгадаг тул гал тогооны өрөө, аяга шаазангаа цэвэрлэхэд эдгээрийг ашиглаж болно.  

Хэдэн литр халуун усанд 1 халбага гич хийснээр тостой тогтоог асуудалгүй цэвэрлэнэ. Бохирдсон хивсэн дээр хүнсний сода нимгэн тарааж цацаад сойзоор зөөлөн үрснийхээ дараа тоосыг нь соруулаарай.

Лемон

Нимбэг нь шороо тоос, савангийн үлдэгдлийг арилгах, гадаргууг хөгц мөөгөнцөрөөс хамгаалах байгалийн цэвэршүүлэгч үйлчилгээтэй бөгөөд гал тогоо, угаалгын өрөөний цэвэрлэгээний бодисыг маш сайн орлодог.

Махны модон дээр загасны мах хэрчисний дараа нимбэгээр ариутгаснаар таагүй үнэр нь арилах болно.

3 халбага нимбэгний шүүсийг 400 мл усанд хийгээд богино долгионы зууханд арван минутын турш тавина. Ингэснээр бичил долгионы зуухыг дотроос нь бүрэн цэвэрлэх боломжтой.

Гоожуурын цоргыг цэвэрлэхдээ мөн нимбэгний шүүс ашиглаарай.

Цагаан цуу

Энэ нь толбо, өнгөрийг маш сайн арилгадаг. Цууны хүчтэй үнэрээс зайлсхийхийн тулд дотор нь лаванда цэцэгтэй эфирийн тос нэмж хийж болно. Толь, цонх, ариун цэврийн өрөө, плита, шал зэрэг бүх цэвэрлэгээнд цууг ашиглана.

Нэг литр усанд 1 халбага цагаан цуу нэмээд шүршигч саванд хийж, цонх, толио цэвэрлээрэй.

Ариун цэврийн өрөөний плитан дээр цуу түрхэr 10 минут хүлээгээд цэвэр усаар угаана.

Угаалтуурын зэв, толбо, бохирыг арилгахын тулд халуун устай цуунд базсан алчуураа тависнаас хагас цагийн дараа амархан арилгаж болно.

Гэртээ засвар хийсний дараа шалан дээр тогтсон цагаан толбыг арилгахын тулд нэг литр усанд 2 халбага цуу хийж цэвэрлээрэй.

Давс

Энэ бол хамгийн хямд “цэвэрлэгээний бүтээгдэхүүн” юм. Давсыг гал тогоо, ванн, ариун цэврийн өрөөг цэвэрлэх, тэр ч байтугай толбо арилгахад ашиглаж болно.  

Гал тогооны хөвөн, даавуун алчуурыг цэвэрлэх, ариутгахын тулд давстай устанд хийгээрэй.

Хөргөгчний тааламжгүй үнэрээс салахын тулд хөргөгчний хаалга, дотор хэсэгт хийжүүлсэн усанд уусаар шингэлсэн давс түрхээрэй.  

Орны дэргэдэх хивсэнцрийг цэвэрлэхийн тулд давс цацаад усаар шүршиж хагас цаг хүлээсний дараа тоос сорогчоор цэвэрлэнэ.

Coca-Cola эсвэл Pepsi

Кококола нь зэв, толбо, бохирдлыг маш сайн арилгадаг.  Энэ нь шүршүүр, банн, угаалтуурын цорго, суултуур, плита, зуух, харйруулын тавганы ёроол гэх мэт бараг бүх зүйлсийг маш сайн цэвэрлэнэ.

Кока-кола эсвэл пепсигээр хайруулын тавганы түлэгдсэн хэсгийг шинэхэн юм шиг болгоно.

Энэ нь зэврэлтийг сайн арилгадаг.

Ус зайлуулах хоолой руу Coca-Cola эсвэл Pepsi хийгж хонуулаад үс, бохирдлыг нь цэвэрлээрэй.

Витамин С

Суултуурыг цэвэрлэхдээ шахмал витамин C ашиглаарай. Суултуурт тогтсон толбыг арилгахын тулд витамин C-ийн шахмалаас хэдийг хийж хонуулаад өглөө сойтогдоход цэвэрхэн болно.

Оливын тос

Энэ нь үнэтэй тавилгаа арчиж цэвэрлэхэд хамгийн тохиромжтой арга. Модон тавилгын гадаргууг сэргээж, өнгөлдөг. Мөн дусал дуслаар хэрэглэгддэг тул хэмнэлттэй.

Модон эсвэл арьсан эдлэлийг өнгөлөхийн тулд хөвөн даавуун дээр хоёр дусал дуслаарай.

Эфирийн тос

Тос бол хамгийн сайн агаар цэвэршүүлэгч, ариутгагч бодис юм. Цэвэрлэгээгээрээ дамжуулан үнэрт эмчилгээг хийгээрэй. Энэ нь ханан дээр хөгц мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг.

Бактер хуримтлагдах бүх гадаргууг лаванда цэцгийн тос эсвэл цайны модны тосоор арчиж цэвэрлээрэй.

Шалыг цэвэрлэхийн тулд 5 литр усанд 30 дусал нэмнэ.

Шүдний оо

Шүдний оо нь толбо арилгадаг тул гадаргууг цэвэрлэх сайн сонголт болно.  

Бага зэргийн шүдний оо нь хамгийн эртний мөнгөн эдлэлийг хүртэл өнгөлж, цэвэрлэж чаддаг.

Шүдний оо нь хивсэн дээрх бэх, будаг, тос, кофе эсвэл цайны толбыг арилгадаг тул толбо тогтсон хэсэгт түрхээд хэдэн минут байлгасны дараа угаагаарай.

Модон тавилганаас аяганы суурьны толбыг арилгахын тулд шүдний оо түрхсэн зөөлөн даавуугаар арчина.

Мөн будагтай ханан дээрх маркер, үзэгний ул мөрийг амархан арилгадаг.

Нүүрсэн эм

Нүүрсэн эм нь хамгийн тааламжгүй үнэрийг ч шингээж чаддаг тул хөргөгч, хогийн савнаас гарах үнэрийг дарах хамгийн хялбар арга юм.

Тааламжгүй үнэрийг арилгахын тулд нунтагласан нүүрсэн эмийг хөргөгчинд хэдэн цагийн турш тавина.

Хүүхдийн цацлага

Хүүхдэд ямар нэгэн хор нөлөөгүй цацлага нь дааву болон шалан дээрх толбыг сайн арилгана.

Хивс эсвэл даавуун дээрх шинэхэн тогтсон тосны толбон дээр талькийг цацаж, цэвэр цаасаар хучаад хүнд жинтэй зүйл тавь. Маргааш нь толбыг нь цэвэрлэхэд амархан арилна.

Түүхий төмс

Түүхий төмс ашиглан гал тогоогоо хурдан цэвэрлэж болох бөгөөд цонх, плитаны цэвэрлэгч бодисыг сайн орлож чаддаг.

Ариун цэврийн өрөөний цонх, плита зэргийг зүссэн түүхий төмссөөр үрээд дараа нь гадаргууг цэвэр, хуурай даавуугаар арчина.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд