No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнДасгал хийхээс өмнө анхаарах ёстой 7 зүйл

Дасгал хийхээс өмнө анхаарах ёстой 7 зүйл

-

Дасгал хөдөлгөөн хийхийн өмнө анхаарах хэрэгтэй хэдэн зүйлс байдаг. Энгийн мэт боловч дараах зүйлсийг анхаарснаар та дасгалынхаа үр нөлөөг нэмэгдүүлэх болно.

1. Ходоод хоосон үед дасгал хийж болохгүй

Зарим хүмүүс өглөө юу ч идэлгүйгээр хурдан хэмнэлтэй кардио дасгал хийдэг. Энэ нь биеийн өөхийг нүүрс ус, энерги болгон хувиргаж, хурдан турахад тусалдаг ч давхар таны биед байх ёстой уургийг багасгаж байдаг. Тиймээс дасгал хийхийн өмнө хөнгөн хооллож байх нь зүйтэй.

2. Дасгал хийхээсээ өмнө хэт их ус ууж болохгүй

Дасгал хийхийн өмнө шингэн зүйл уух нь чухал ч түүнийг хэтрүүлж болохгүй. Та дасгалаа хийж эхлэхээс 1-2 цагийн өмнө 15-20 унц, 15 минутын өмнө ойролцоогоор 8-10 унц ус уувал тохиромжтой.

3. Хэт удаан унтаж болохгүй

Дасгал хийхээсээ өмнө богино хугацаанд унтаж байх нь зүйтэй. Тухайлбал өдөр, үдийн цагаар дасгал хийх гэж байгаа бол өмнө нь 30 минут орчим утахад л хангалттай. Богино хугацаанд унтаж байх нь анхаарал төвлөрөлт, эрч хүчийг нэмэгдүүлдэг бол удаан унтах нь эсрэгээр нөлөөлдөг байна.

4. Хэт зузаан хувцас өмсөж болохгүй

Та хүйтэн өдөр гадаа дасгал хийх гэж байсан ч зузаан хувцас өмсөж болохгүй. Учир нь зузаан хувцас нь таныг хурдан халууцуулж, хөлөргөх бөгөөд энэ нь ууршиж, таныг дааруулдаг байна. Та агаарын солилцоо явагдах боломжтой, даавуун хувцсыг сонгож өмсөөрэй.

5. Бие халаалт хийгээрэй

Биеэ халаахгүй дасгал хийснээр үр дүн буурч, дасгалын гүйцэтгэлд  ч сөргөөр нөлөөлж болзошгүй.  Үүнээс гадна би халаалтгүйгээр дасгал хийх нь булчинд гэмтэл учруулдаг байна.

6. Биеэ амраасан байх шаардлагатай

Амралт нь биеийг тамир тэнхээтэй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Та тогтмол дасгал хийж байгаа ч гэлээ өөртөө амрах цагийг гаргах нь зүйтэй. Амралт, дасгалын хугацаа тэнцэж байж илүү үрд дүнд хүрнэ.

7. Кофе ууж болохгүй

Кофейн нь эрч хүчээр хангаж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. Гэхдээ кофе уусны дараа хүний бодисын солилцоо идэвхждэг тул та дасгалын үеэр ойр ойрхон ариун цэврийн өрөө орох шаардлага үүснэ.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд