No menu items!
HomeЗөвлөгөөХүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах 15 арга

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах 15 арга

-

Долоо хоногийн өмнөхөн худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчнөөсөө гаргахад муудсан, хатсан байх нь элбэг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн удаан хугацаанд шинээр нь хадгалах аргыг хүргэж байна.

Амтлагч ногоог удаан хугацаанд хадгалахын тулд

Шинэхэн ногоог хөргөрчинд хадгалж болох ч удаан хугацаанд шинээрээ байхгүй. Дараах 2 аргыг туршаад үзээрэй.

Шилэн аягатай усанд дүрээд хөргөгчинд хадгалж болно. Ингэснээр 3-4 өдөр хадгалах боломжтой.

Хэрэв 4-өөс илүү хоног хадгалахыг хүсвэл навчийг нь мөсөн шоо хэлбэрийн саванд хийгээд дээрээс нь цөцгийн тос хийж хөлдөөгөөрэй.

Байцааг удаан хугацаанд шинээр нь хадгалахын тулд

Байцааг хадгалахдаа гаргадаг хамгийн том алдаа бол гялгар уутанд хадгалах. Байцааг уутанд биш хөргөгчний шүүгээнд байлгах хэрэгтэй. Ингэснээр 2 долоо хоногийн хугацаанд муудахгүй.

Бууцай болон салатны навчийг шинээр нь хадгалах арга

Эдгээрийг хадгалахын өмнө сайтар угаах хэрэгтэй. Хүйтэн усаар угаагаад цаасан алчуур дэвссэн шилэн саванд хийнэ. Мөн шоо хэлбэрийн сав, амыг нь наадаг гялгар уутанд хийгээд хөлдөөж болно. Хөлдөөсөн ногоог хүссэн хоолондоо хэрэглэхэд бэлэн болно.

 Сонгиныг хадгалах

Сонгиныг хөргөгчинд хадгалах нь тийм ч тохиромжтой арга биш юм. Хөргөгчинд хадгалвал чийг авахаас гадна бусад хүнсний бүтээгдэхүүнээс сонгино үнэртэнэ. Сонгиныг агааржуулалт сайтай нүхтэй сагсанд хадгалвал зохистой. Ингэснээр хэдэн сарын турш шинэлэг байх болно. Мөн сонгиныг төмстэй цуг хадгалж болохгүй. Учир нь илүү амархан мууддаг байна.

Бяслагыг хүнсний цаасанд боож хадгалах

Хүнсний скоч нь бяслагийг хадгалах сайн шийдэл биш. Үүний оронд хүнсний цаасыг ашиглаарай. Бяслагаа сайтар боогоод гялгар уутанд хийж хадгалснаар өмнөх шигээ хурдан муудахгүй.

Талхыг хатаахгүй, хөгцрүүлэхгүй байхын тулд

Гялгар уут, хуванцар сав баглаа боодол нь талх хадгалах хамгийн муу арга юм. Гал тогооны цэвэр алчуураар ороож, модон хайрцаг /талхны хайрцаг/ эсвэл богино долгионы зууханд хадгалах нь хамгийн зөв арга аж. Ингэснээр талх хатахгүйгээс гадна хөгцрөхгүй.

Луувангийн тэжээллэг чанарыг хадгалахын тулд

Хэрэв худалдаж авсан лууван нь үндэстэйгээ байвал эхлээд үндсийг нь салгаарай.  Учир нь үндэс нь луувангийн тэжээллэг бодис, чийгийг шингээж авдаг аж. Үндсийг авснаар лууван тэжээллэг чанараа алдахгүй мөн удаан хугацаанд хадгалах боломжтой болно.  Мөн лууванг гялгар уутанд хийлгүйгээр хөргөгчний шүүгээнд хадгалаарай.

Жимсийг шинээр нь хадгалах

Хэрэв жимсийг угаагаад хөргөгчинд, хуванцар, шилэн саванд хийвэл илүү хурдан муудах болно. Тиймээс нэрс бөөрөлзгөнө зэрэг жимсийг хэрэглэхээсээ өмнө угаалгүйгээр агаарын солилцоо сайн байхаар нүхтэй сагсанд хийж хадгална.

Мөөгийг шинээр нь хадгалах

Мөөгийг худалдан авахад гялгар уутанд байсан бол даруй уутнаас нь гаргаарай. Мөөгөө угааж жигд тарааж хатаана. Хатаасны дараа цаасан алчуураар ороож, цаасан уутанд хийгээд хөргөгчинд хадлгална.

Гахайн махыг хадгалах

Гахайн махыг анхны баглаа боодлоос нь гаргана. Хэрэв хэрэглээд үлдсэн тохиолдолд боодолд нь буцааж хийвэл бактер үржих таатай нөхцөл бүрэлдэнэ. Үүнээс  зайлсхийхийн тулд:

Гахайн махыг агаар нэвтрэхгүй саванд хийж эсвэл хүнсний скочоор сайтар ороож хөлдөөх хэрэгтэй.

Хөргөгчинд агаар нэвтрэхгүй саванд байлгана.

Махыг хөлдөөхгүйгээр шинэхэн байлгах

Хэрэв махыг хөлдөөх хүсэлгүй, ойрын хугацаанд хэрэглэх гэж байгаа бол дараах энгийн шийдлийг ашиглаарай. Оливийн тостой хуванцар саванд хийгээрэй. Тос нь махыг шинээр нь хадгалахаас гадна илүү амттай болгоно. Мөн дуртай амтлагчаа хийж амтлаарай. Энэ нь махыг зөвхөн 3 хүртэлх хоногийн хугацаанд шинэлэг байлгана. Гэхдээ үхрийн махыг ингэж хадгалахгүй.

Фета болон хонины бяслагийг шинээр нь хадгалахын тулд

Хэрэглээнээсээ илүү хэмжээний бяслаг худалдан авбал дараах аргыг туршаарай.

4 аяга ус

100 гр давс

Давсыг усанд уусгааад хуванцар саванд хийнэ. Дээрээс нь бяслагаа хийгээрэй. Бяслаг далд орох хэмжээний ус хийнэ. Хэрэглэхийн өмнө бяслагаа хүйтэн усаар зайлж угаана.

Нимбэгийг нэг сарын турш шинээр нь байлгахын тулд

Нимбэгийг хөргөгчинд гялгар уутанд хийж хадгалах хэрэгтэй. Ингэснээр нэг сарын хугацаанд шинэлэг байдлаа хадгална. Ингэхдээ агаар чөлөөтэй нэвтрэх зай хэрэгтэй. Хэрэв өрөөний температурт хадгалвал долоо хоногийн хугацаанд шинэлэг байдлаа хадгалах болно.

Гадил жимсийг шинээр нь байлгахын тулд

Гадил жимс амархан мууддаг тул жимсний ишийг гялгар цаасаар ороогоорой. Ингэснээр  гадил жимс нялцайж, өнгө нь харлахгүй. Учир нь боловсорч гүйцэх явц нэлээд удааширна.

Эх сурвалж: Bightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд