No menu items!
HomeХоол, шим тэжээлХаван бууруулахад туслах 10 хүнс

Хаван бууруулахад туслах 10 хүнс

-

Өдөр тутамдаа хэрэглэж болох эдгээр хүнс нь таны хаванг бууруулах болно. Тө өөрийн биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонсгон хэрэглээрэй.

10. Алим

Өдөрт 2-4 ширхэг алим идэхэд л таны хаван буух болно. Мөн алим нь хоол боловсруулах чадварыг сайжруулж, хоолны дуршил бууруулж, бие махбодыг олон өвчнөөс хамгаалдаг.

9. Яншуй

Яншуй нь амтаараа гайхагддаг ногоо төдийгүй шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг байна. Яншуйгаар амталсан ногооны салатыг өглөө эсвэл оройн хоолойндоо идвэл хаванг буруулах боломжтой. Яншуй нь хөлдөөсөн, хатаасан болон удаан хугацаагаар хадгалсан ч гэсэн шим тэжээлээ алддаггүй нь давуу талтай. Калори, уургийн агууламж бага тул хоолны дэглэм барьж байгаа хүнд тохирно.

8. Жимс

Интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ нь кали, магнигаар баялаг тул илүүдэл шингэнийг биеэс зайлуулахад тусалдаг. Эрүүл амьдралын хэв маягийн энгийн дүрмийг  баримталж, (давс багатай / илүү их дасгал хийдэг) эдгээрийг шинээр нь хэрэглэвэл хаван дороо буух болно.

7. Гурвалжин будаа

Хамгийн амттай сонголт биш боловч оройн хоолны үеэр давсгүй гурвалжин будаа идэх нь таны хаванг бууруулахад тусална. Хоолныхоо цэсэнд заавал оруулаарай.

6. Хатаасан чангаанз

Энэхүү бүтээгдэхүүн нь биед бүх хэрэггүй бодис, түүний дотор хуримтлагдсан илүүдэл шингэн буюу хаванг бууруулахад тустай. Чангаанзны компот нь хэдхэн цагийн дотор хаван бууруулна, бас маш гоё амттай.

5. Цангис

Хатаасан болон шинэхэн цангис жимсний аль аль нь танд тусална. Элдэв сахар, нэмэлгүй цангисны шүүс хийж уухыг зөвлөж байна. Цангис жимс нь бие махбодыг олон төрлийн амин дэмээр тэтгэхээс гадна янз бүрийн хортой бодисоос ангижруулдаг. Энэ бүтээгдэхүүн нь хүн бүрт, түүний дотор жирэмсэн эмэгтэйчүүд, 3-аас дээш насны хүүхдэд тохиромжтой.

4. Өргөст хэмх

Шинэхэн өргөст хэмх нь таны бие махбодь, тэр тусмаа таны гадаад төрх байдалд үнэхээр тустай. Энэхүү ногоо нь шээс хөөх үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Шинэхэн өргөст хэмхний шүүсийг өлөн элгэн дээрээ уух нь хавантай тэмцэх төгс арга юм.

3. Тарвас

Тарвасанд дургүй хүн гэж үгүй. Энэ нь амин дэмээр тийм ч баялаг биш ч биеийг хорт бодисоос маш сайн цэвэрлэж чаддаг. Гэхдээ тарвасыг хэтрүүлэн идэж болохгүй. Мэргэжилтнүүд өдөрт 2,5 кг-аас ихгүй тарвас идэхийг зөвлөдөг.

2. Хаш

Хаш бол хавантай тэмцэх гайхалтай туслагч юм. Тэд шингэний хуримтлал үүсгэдэг давсыг биеэс зайлуулдаг. Хэрвээ та хавангаа бууруулах гэж хаш сонгосон бол шарж бус харин чанаж, жигнэж идээрэй. Учир нь хэт зөөлөрсөн хашид алкалоид соланин гэх бодисын агууламж нэмэгдэж хордлогод оруулах аюултай.

1. Чинжүү

Чинжүү нь кали ихтэй тул илүүдэл шингэнийг биеэс зайлуулахад маш сайн үүрэг гүйцэтгэдэг. Мөн улаан чинжүү нь хорт хавдар үүсэхээс сэргийлдэг ликопен хэмээх бодис агуулдаг ажээ. Хавангаа бууруулах зорилгоор амтат чинжүү хэрэглэх гэж байгаа бол түүхийгээр нь идээрэй. Гэхдээ халуун хэмд болгосон ч гэсэн шим тэжээлээ тэр болгон алдахгүй.

Нэмэлт

Хаван арилгах, сайн унтаж амрах, өөх тос шатаахад тусалдаг хамгийн сайн бүтээгдэхүүний нэг бол зөгийн бал юм. Энэ нь 80% байгалийн элсэн чихэр, 18% ус агуулдаг. Үлдсэн 2% нь витамин, эрдэс бодис, хүнсний тоос, уураг юм. Хэдийгээр зөгийн бал нь чихрийн агууламж өндөртэй боловч тохируулаад хэрэглэвэл муудах зүйлгүй.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд