НҮҮР Гэрийн тохижилт Угаалгын өрөөгөө амралт, тайвшралын орчин болгох 9 арга

Угаалгын өрөөгөө амралт, тайвшралын орчин болгох 9 арга

0
581

Ихэнх тохиолдолд унтлагын өрөө, гал тогооны өрөөг тохь тухтай байлгахад анхаарч угаалгын өрөөг орхигдуулдаг. Угаалгын өрөөгөө амралт, тайвшралын газар болгох амархан.

Давхар шүршүүр

Шүршүүр нь ариун цэврийн өрөөний чухал хэсэг бөгөөд тансаг, гоо сайхны газар шиг мэдрэмжийг төрүүлдэг тул шүршүүрээ шинэчлэх цаг болжээ. Шүршүүрийн хэсэг нь зөвхөн тайтгарал, тав тухтай байдлыг илэрхийлээд зогсохгүй температур, усны даралтыг өөрчилдөг.

Хулсан ванны дэвсгэр

Саун, рашаан сувилал, салонууд ихэвчлэн хулс эсвэл хуш модоор хийсэн байгалийн гаралтай материал ашигладаг. Жижиг хивсэнцэр нь хурдан норж чийгээ удаан хадгалснаар хөгц мөөгөнцөр үүсгэх эрсдэлтэй. Мод, хулс зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн дэвсгэрүүдэд ус тогтохгүй бөгөөд хурдан хатдаг.

Тавиуртай толь

Тавиур нь толийг дагалдах зүгээр нэг хэрэгсэл биш. Энэ нь дизайныг илүү чимж өгдөг төдийгүй хэрэгцээт зүйлсийг хадгалах орон зайг нэмэгдүүлдэг. Тавиурыг цэцэг, лаа, ваар гэх мэт гоёл чимэглэлийн зүйлсийг байрлуулахдаа ашиглаж болно.

Усанд орох дэр

Ажлын урт өдрийн дараа тайван амрахыг хүсвэл угаалгын өрөөний зориулалтын дэрийг сонгоорой.  Хатуу ванны ирмэг, алчуур дэрлэх шаардлагагүй болно. Дэр нь усанд орж байх үедээ хүзүү, нуруугаа зөв байрлалд байлгахад тустай.

Тасалгааны ургамал

Ургамал нь өрөөний өнгө үзэмжийг нэмээд зогсохгүй агаарыг цэвэршүүлнэ. Ихэнх угаалгын өрөөнүүд цонхгүй тул тэдгээрийг хиймэл цэцэгсээр чимэглэх боломжтой. Хэрэв зай талбай багатай бол таазнаас зүүх, хананд өлгөх зэрэг хоосон орон зайгаа ашиглаж болно.

Speaker

Тайван, тухтай орчинг бүрдүүлэх өөр нэг элемент бол тайвшруулах аялгуу юм. Угаалгын өрөөнд утас эсвэл бусад электрон төхөөрөмж ашиглах нь тохиромжтой сонголт бус тул спикер ашиглан аялгуугаа эгшиглүүлээрэй. Ус нэвтрүүлдэггүй Bluetooth чанга яригчийг сонгоорой. Үүний тусламжтайгаар илүү тайван, угаалгын өрөөндөө удаан амрах хүсэлтэй болно.

Тавиураа шинэчлэх

Шүршүүрийн хэсэгт ихэнхдээ шампунь, саван болон бусад зүйлс хөглөрдөг.  Шампунь болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнээ тохирох сав, байршилд шилжүүлээрэй. Ингэснээр угаалгын өрөө илүү цэвэрхэн харагдана.

Усанд орох ванн

Удаан хугацаанд халуун вааннад сууж, дуртай хөгжмөө сонсмоор байвал илүү тухтай байлгах ванны тавиурыг ашиглаарай. Зарим тавиур нь таблет, номын тавиур, утасны тавиур, аяга таваг, дарсны шил гэх мэт хэрэгцээт бүх зүйлсийг тавихад тохиромжтой байдаг.

Модон сандал

Ариун цэврийн өрөөнд суух суудал дутагдалтай байдаг тул ихэнхдээ ванны ирмэг дээр суудаг. Зай хэмнэхийн тулд зайлшгүй шаардлагатай зүйлсийн давхар хадгалах тавиур бүхий сандлыг сонгож болно.

error: Content is protected !!