No menu items!
HomeЭрүүл мэндХаван бууруулахын тулд анхаарах 6 зүйл

Хаван бууруулахын тулд анхаарах 6 зүйл

-

Бие дэх шингэний илүүдэл хуримтлалыг бид “хаван” гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд жирэмсний үед эсвэл сарын тэмдэг ирэхээс өмнө тохиолддог байна. Мөн хавагнах нь  бөөр, зүрх судасны ямар нэг өвчин байгааг илтгэдэг ажээ. Тиймээс та ихээр хавагнаад байвал мэргэжлийн эмчид ханах нь зүйтэй. Гэхдээ бид та бүхэндээ хаван эрүүлээр бууруулах 6 аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Давсны хэрэглээг багасгах

Давсанд натри, хлорид ихээр агуулагддаг бөгөөд натри нь эсийн гадна болон доторх шингэний тэнцвэрийг хадгалж байдаг бодис юм. Хэрэв та давс ихтэй хоол, тухайлбал боловсруулсан хүнс хэрэглээд байвал тэнцвэр алдагдаж, биед шингэний илүү хуримтлал үүснэ гэсэн үг.

2. Магнийн хэрэглээг нэмэгдүүлэх

Магни бол маш чухал эрдэс бодис. Чухамдаа энэ нь бие махбодийн үйл ажиллагааг хэвийн байлгах 300 гаруй ферментийн урвалд оролцдог.

Түүнчлэн магнийн хэрэглээгээ нэмэгдүүлэх нь хаванг бууруулахад тусална. Учир нь нэг судалгаагаар өдөрт 200 мг магни хэрэглэвэл сарын тэмдгийн өмнөх хавагнах шинж тэмдгийн бууруулж байгааг тогтоожээ. Магнигаар баялаг хүнсэнд самар, үр тариа, хар шоколад , навчит ногоонууд багтдаг.

3. В6 витамины хэрэглээг нэмэгдүүлэх

Витамин В6 нь  цусны улаан эсийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүний биед олон талын ашиг тустай.  Энэ нь мөн сарын тэмдэг ирэхийн өмнөх шингэний хуримтлалыг бууруулдаг байна.  В6 витаминаар баялаг хүнс нь гадил, төмс, хушга, мах юм.

4. Калигаар баялаг хоол, хүнсийг хэрэглэх

Кали бол хүний биед хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс бодис юм. Жишээлбэл, энэ нь зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Мөн кали нь шингэнийг ихээр хуримтлуулаад буй натрийн хэмжээг бууруулж, шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх замаар хаванг хөөдөг байна. Калигаар баялаг хүнс нь гадил, авокадо, улаан лооль юм.

5. Багваахай цэцэг

Багваахай цэцгийн хандыг уламжлалт анагаах ухаанд шээс хөөх эм болгон ашиглаж иржээ. Энэ нь таны биед байгаа илүүдэл шингэнийг шээсээр хөөдөг байна.

Судалгаа: 17  хүнд багваахай цэцгийн навчны ханд өгөхөд өдөрт ердийнхөөс илүү шээж байжээ.

6. Цэвэршүүлсэн нүүрс уснаас зайлсхий

Цэвэршүүлсэн нүүрс устай хүнс хэрэглэх нь цусан дахь сахар, инсулины хэмжээг огцом нэмэгдэхэд хүргэдэг.

Инсулины түвшин өндөр байвал бөөрөнд очих натрийн хэмжээ ихсэн, шингэн хуримтлагдаж хаван үүсдэг байна. Цэвэршүүлсэн нүүрс устай хүнс нь элсэн чихэр, цагаан гурил, боловсруулсан үр тариа зэрэг юм.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд