No menu items!
HomeЭрүүл мэндТаагүй амт мэдрэгддэг нийтлэг шалтгаанууд

Таагүй амт мэдрэгддэг нийтлэг шалтгаанууд

-

Ам гашуу оргих, муухай амт амтагдах нь эрүүл мэндийн асуудлыг илтгэх шинж тэмдэг байж болно. Амт нь гашуун, исгэлэн, чихэрлэг эсэхээс үл хамааран шалтгаан нь олон байж болох бөгөөд дараах зүйлсийг анхаарууштай.

Ам гашуу оргидог нийтлэг шалтгаанууд:

1.            Мөөгөнцрийн халдвар

Амны хөндийд үрэвсэл, шарх үүссэн үед  хоолой болон хэлэн дээр цагаан толбо үүсдэг. Энэхүү халдвар нь Candida Albicans хэмээх нянгаас үүдэлтэй. Уг бактер нь таны амны хөндийд зохих хэмжээгээр байх бөгөөд дархлааны системээр удирдуулдаг. Хэрэв дархлаа суларвал уг бактер хурдан үржиж халдвар үүсгэдэг байна. Цагаан толбоноос гадна аманд эвгүй зүйл амтагдах нь уг халдварыг илтгэнэ.

2.            Жирэмсэн

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дотор муухайрч, ядрахаас гадна аманд нь металлтай төстэй амт мэдрэгддэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Дааврын өөрчлөлт нь үнэрлэх, амтлах мэдрэмжинд нөлөөлөх бөгөөд дуртай байсан сүрчиг нь таалагдахгүй байх тохиолдол бий. Гэхдээ энэ нь жирэмсний гурван сартайгаас эхлэн өөрөө  аяндаа алга болдог.

3.            Цайрын дутагдал

Хэрэв цайр багатай хоол хүнс хэрэглэж байгаа бол таны бие цайрыг зохих хэмжээгээр шингээж авахгүй. Цайрын дутагдлын улмаас аманд өвөрмөц амт мэдрэгддэг бөгөөд эрдэмтэд үүний шалтгааныг тогтоох оролдлогыг хийсээр байна. Цайр нь амтлах мэдрэмжийг  хянах уургийн нэг болох густины түвшинг дээшлүүлдэгтэй  холбоотой гэж үзэж байна.

4.            Ханиад, томуу

Ханиад томуу хүрсэн үед ам гашуу оргих нь хэвийн үзэгдэл. Халдвар хамар, хоолойд орсон бол ханиад томуу үүсгэгч нянгийн улмаас хачин өвөрмөц амт мэдрэгддэг байна.

5.            Чихрийн шижин байж болно

Хэрэв бие махбод цусан дахь сахараа зохицуулахад бэрхшээл үүссэн бол аманд содон, нялуун амт мэдрэгддэг. Зарим тохиолдолд чихрийн шижин бие махбодийн цайрын хэмжээг бууруулж, аманд гашуун оргих мэдрэмж төрүүлдэг байна.

6.            Хэд хоногийн өмнө идсэн нарсны самар байж болно

Эрдэмтэд нарсны самар идсэнээс хойш хэд хоногийн дараа зарим хүмүүс гашуун амт мэдэрдэг шалгааныг тогтоох оролдлогыг хийсээр байна. “pine nut syndrome” нь өдрийн турш идэх, уух бүрт хүчтэй амт мэдрүүлдэг. Энэ нь ямар нэгэн гаж нөлөөг илтгэхгүй тул санаа зовохгүй байж болно.

7.            Стрессийн түвшин хэт өндөр

Сэтгэл түгшилт нь ам хуурайших шалтгаан болдог бөгөөд энэ нь аманд ялгарах шүлсний хэмжээ багассанаас үүдэлтэй. Шүлс нь аманд муу бактер үржихээс сэргийлдэг. Хэрэв шүлс зохих хэмжээгээр ялгарахгүй бол аманд эвгүй амт мэдрэгддэг байна. Сандарч, санаа зовсон, сэтгэл түгшсэн үед бага шүлс ялгаруулах хандлагатай байдаг.

8.            Эмийн хэрэглээ

Хэрэв тодорхой төрлийн эм ууж байгаа бол аманд чинь гашуун, шорвог, тэр ч байтугай металлын амт мэдрэгдэж магадгүй. Зарим амин дэмийн нэмэлтүүд ч ийм нөлөө үзүүлдэг байна. Энэхүү амт нь тухайн эмийг хэрэглэх хугацаанд л мэдрэгддэг байна.

9.            Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах шаардлагатай

Амны хөндийд сайн, муу олон төрлийн  бактер байдаг. Хэрэв амны хөндийн эрүүл ахуйг айн сахихгүй бол хортой бактер үржих таатай нөхцөл бүрэлдэх бөгөөд таагүй амт мэдрэх болно. Амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байх нь шүд болон буйлны олон асуудлыг үүсгэдэг.

Эх сурвалж: brightside

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд