No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #11: Эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг вэ

Зүрхээ сонс #11: Эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг вэ

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд тулгардаг нийтлэг асуудал болон эмнэлгийн ажилтнууд өөртөө, хувь хүндээ хэрхэн цаг гаргаж стрессээс ангижрах боломжтой талаар ярилцлаа. Зочноор Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга Р.Мөнхбат, Сэтгэл зүйч Ч.Аззаяа нар оролцлоо.

Подкастыг бүрэн эхээр сонсох:

-Эмнэлгийн ажилтнуулын сэтгэцийн эрүүл мэндэд туслгардаг түгээмэл асуудлууд нь юу байдаг вэ?

Р.Мөнхбат: Эмнэлгийн ажилтнуудад тулгардаг асуудал бусад бүх хүмүүст тулгардаг асуудлуудтай адилхан. Онцлог нь эмнэлгээс тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүмүүстэй харилцдаг учраас илүү мэргэжлийн байх шаардлага тулгарч, үүнтэй холбоотойгоор арай өөр байх тал бий. Түүнээс биш хувь хүний сэтгэлзүйн асуудал бүгд адилхан. “Чи эмч хүн байж хүйтэн ус руу орж болж байгаа юм уу, эмч хүн байж ханиад хүрчихсэн юм уу” гэх мэтээр асуудаг нь ажил мэргэжлээс шалтгаалсан хүлээлттэй холбоотой байх.

Ч.Аззаяа: Эмч, эмнэлгийн ажилтан гэхээр л эмч, сувилагч гэж ойлгох нийтлэг хандлага бий. Гэтэл үүнд олон янзын мэргэжил хамаарна. Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 15 мянга орчим ажилтан бий гэсэн статистик судалгаа байдаг. Үүний дийлэнх буюу 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Тэд ажил дээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэдэг үүргээ гүйцэтгэж, гэртээ бол жирийн нэгэн ээж, аав, охин, хүү гэх мэт дүрийг бүтээдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийг дотор нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн бүлгүүдэд хуваадаг. Сэтгэцийн эрүүл мэнд гэдгийг зөвхөн сэтгэцийн эмгэгтэй холбох, төсөөлөх ойлголт нийгэмд түгээмэл. Гэтэл энэ нь маш бага хувь буюу нийт хүн амын 3-5 хувийг эзэлдэг бол 70-80 хувийг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж үздэг байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд адилхан л увь хүн л учир сэтгэцийн тулгамдсан асуудлууд байна. Яг мэргэжлийн хувьд ярьвал арай өөр зүйл байх болов уу.

-Хувь хүн, мэргэжилтэн хоёрын зааг хязгаарыг хэрхэн зохицуулдаг вэ, балансаа яаж тогтворжуулах ёстой байдаг вэ?

Р.Мөнхбат: Хувь хүн мэргэжилтэн хоёрын ялгаа зааг нь мэргэжлийн онцлог, үүрэг, үйл ажиллагааны чиглэлээ хэрхэн гүйцэтгэж байгаагаас шалтгаална. Бидний үүрэг бол өвдсөн, шаналсан хүмүүсийг эмчлэх, оношлох. Мэргэжилдээ гаршсан, эмчлэх, оношлох арга зүйгээ сайтар эзэмшсэн, үүргээ сайн биелүүлж байгаа бол ажил амьдралын тэнцвэрээ хадгалж бүрэн чадна. Зарим тохиолдолд, тухайлбал ховор, манайд эмчлэгддэггүй, мэдээлэл хомс эмгэг тохиолдоход асуудал тулгарч болзошгүй юм.

Нэгэн судалгаагаар эмч, эмнэлгийн ажилтны дунд тохиолддог ажлын стресст нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлсон байдаг. Үүнд:

Ажлын ачаалал

Яаралтай дуудлага

Ажил хувийн амьдрал хооронд үүсэх зөрчил

Стресс, ядаргаа

Хэцүү өвчин

Үхэл амьдралын зааг дээр ажилллах

Санхүүгийн дарамтанд ажилллах гэх мэт багтсан бөгөөд энэ нь манай эмч, ажилчдад тулгардаг асуудлуудтай төстэй гэж харагдаж байна.

-Эмч гэдэг ажил мэргэжил нь хувь хүний сэтгэцэд нөлөөлдөг үү, хэрэв тийм бол хэрхэн нөлөөлдөг вэ?

Р.Мөнхбат: Нийгмийн харилцаанд орж буй бүх хүмүүст их, бага тодорхой хэмжээгээр стресс үүсдэг л байх. Улсын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын ачаалал өндөр байдаг. Үзүүлэхээр ирж буй өвчтөний тоо, хүлээгдэл их.

Мэс заслын эмч зөвхөн тухайн чиглэлээрээ ажиллавал ачаалал бага байна. Гэтэл үүнийхээ хажуугаар амбулаторийн үзлэг хийнэ, хагалгаанд орсон хүмүүст үзлэг хийнэ гэх мэтээр ачаалал их байгаа тул өвтөндөө зарцуулах цаг төдий чинээ багасна. Цаг хомс байдлаас болж бид өвчтөндөө бүрэн мэдээлэл өгч чадахгүйд хүрч эмч, өвчтөн, ар гэрийнхий хооронд  үл ойлголцол үүсдэг.

Мэдээллийн дутуу байдлаас болж өвчтөн тухайн эмгэгийн талаар, хэрхэн эмчлэх, ямар гам дэглэм барих, юуг анхаарах, мэс засал хийлгэвэл ямар давуу тал гарах юм гэх мэт мэдээллийг дутуу авснаас асуудал үүсч эхлэх нь тодорхой.

Нөгөө талаас эмч өвтөний хувь хүний сэтгэл зүйн талаар ойлгох цаг хомс. Тухайлбал, эмчлэгдэх бүрэн боломжтой эрт үеийн хавдартай хүнтэй харилцах цаг зав хомс байдлаас болж тухайн хүн эмчилгээнд орохгүй цаг алдах, буруу зөрүү ойлголт үүсэх асуудал үүсч болно.

Бид хүн бүрийг эмчлэхийн төлөө ажиллаж, хичээж байгаа ч эмчилгээний үр дүн муу гарах, бусад хүчин зүйлсээс шалтгаалж өвчтөн хүндрэх, олон дахин мэс засалд ороход мэдээж ар гэрийнхэн сайнаар хүлээж авахгүй нь тодорхой. Энэ тохиолдол бүрийг эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйлдэл мэтээр ойгох нь стресс үүсгэдэг.

-Эдгээр стресс нь хувь хүний хувьд хэрхэн нөлөөлдөг  вэ?

Р.Мөнхбат: Мэдээж бухимдана. Гэхдээ бухимдлаа байнга илэрхийлээд байж болохгүй. Даван туулах зайлшгүй шаардлагатай тулгарна. Манай эмнэлэгт нийгмийн ажилтан, сэтгэлзүйч байдаг ч тэр бүр хандах цаг зав, боломжууд хомс. Эмнэлгээр үйлчлүүж буй хүмүүс эмч нарыг их зантай, харилцааны асуудалтай гэж байгаа нь эргээд өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүмүүст нэмэлт дарамт үүсгэж, алдаа гаргах шалтгаан болж байна. Бид жүжигчин биш учир энд хэцүү өвчтөнтэй харилцаад эргэж харан инээмсэглэн алхахад бэрх шүү дээ.

Ажлаас үүдэлтэй нийтлэг асуудал нь хувь хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ? Олон нийтийн зүгээс харилцааны асуудал дээр олон зүйлсийг ярьдаг.

Ч.Аззаяа: Эмчийн мэргэжлийн онцлогийг ярих нь зүйтэй болов уу. Эмч нь хүмүүстэй харьцдаг, хувь хүнтэй харилцдаг учраас стресст орох эрсдэл өндөр гэж үздэг. Сая эмчийн хэлсэнчлэн бухимддаг гэлээ. Ихэнх тохиолдолд эмч нар стресст ороод байгаагаа анзаарч, мэдэлгүй удаан хугацаанд явж, архаг стресс үүссэн байх тохиолдол бий. Стресст орсныг илтгэх шинжүүд нь уурлаж бухимдах, нойргүйдэх, харилцааны асуудал үүсэх, бусад хүмүүс, гэр бүл, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаанд зөрчил үүсэх зэрэг юм.

-Эмч, эмнэлгийн ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлсэн хөтөлбөр, арга хэмжээ байдаг уу?

Ч.Аззаяа: Манай эмнэлгийн хувьд жил бүр эмнэлгийн мэргэжилтнүүд, эмч, сувилагч нартаа сэтгэлзүйн сургалт зөвлөгөө хийдэг. Ингэхдээ ажлын байрны стресс, өвчтөн, ар гэрийнхэнтэй харилцах харилцаа зэрэг асуудлыг багтаасан өдөрлөг, үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнийг эмч, сувилагч бүртэй тулж харьцдаг, тухайн хүмүүсийн стрессийг зөв үнэлж, тайлдаг гэж хэлж чадахгүй. Гол нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд стресстэй байгаа эсэхээ зөв үнэлж, мэдэх, шаардлагатай үедээ тусламж авч чаддаг байхад нь туслах мэдээллээх хангахыг хичээн ажилладаг.

Манай улсын хувьд эмч нарын сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан дэмжлэг үйл ажиллагаа хомс байна гэж ойлгож болох уу?

-Сүүлийн жилүүдэд эмнэлгүүдэд сэтгэлзүйчид ажилладаг болсон. Тухайлбал, ЭХЭМҮТ-д байгууллагын сэтгэлзүйч гэдэг орон тоо байдаг бөгөөд албаны хүмүүстээ сэтгэлзүйн дэмлжлэг, зөвлөгөө өгч ажилладаг. Огт байхгүй зүйл биш. Гэхдээ дөндөж үүсч эхэлж буй салбар.

-Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

Р.Мөнхбат: Эмнэлгийн ажилтнууд гээд бусад хүмүүсээс тусдаа зүйл байхгүй. Хувь хүн бүр өөр өөрийн гэсэн стресс тайлах менежменттэй байх. Ихэнх өвчтөнөө бид нар эмчилдэг. Нэг хүнд өвчтөнд тусалж чадахгүй байлаа гэхэд өөр 10 өвчтөнд тусалж чадаж байгаа нь урам зориг өгч стресс тайлдаг болов уу. Хувь хүн талаасаа зааланд тоглох, загасанд явах, гэр бүлтэйгээ цагаа сайхан өнгөрөөх гэх мэтээр тайлах олон арга бий.

Стрессийг тайлах хамгийн эхний алхам бол хүлээн зөвшөөрөх. Эмч эмнэлгийн ажилтнуудын хувьд хариуцлага өндөр дээр нь өөрсөддөө өндөр шаардлага тавьдаг учир стресст орохгүй, стрессээ тайлдаг гэж ойлгодог байж магадгүй.

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд маань эмч нарынхаа ачаалалтай ажиллаж буйг ойлгох, бага зэрэг хүлээцтэй хандвал стресст өртөх эрсдэл арай бага байх болов уу. Үүрэг, дүрүүд өөр болохоос адилхан л хүн учир бусдад тохиолддог бүхий л асуудал тулгардаг. Хэдий Хавдрын эмнэлэгт ажилладаг ч ар гэрийн хэн нэгэн нь хавдраар өвчилсөн тохиолдол тулгардаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд