No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #10: Хавдартай хүнийг хэрхэн ойлгож, дэмжих вэ?

Зүрхээ Сонс #10: Хавдартай хүнийг хэрхэн ойлгож, дэмжих вэ?

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ дугаарт хавдартай хүмүүсийн сэтгэл зүйн онцлог, даван туулах үйл явц, гэр бүлийн дэмжлэгийн талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн сэтгэл зүйч Ч.Аззаяа, хавдрын даван туулагч Н.Мөнхсаруул нар ярилцжээ.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Хорт хавдрын онош нь сэтгэл зүйд маш хүнд цочрол өгдөг. Хүн болгон амьдралдаа хоолой нь өвдөж, ханиад хүрч байсан. Гэтэл хавдар хүн бүрт тохиолдоод байдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ нь хүнийг цочролд оруулах нөлөө бүхий хүчин зүйл юм.

Хавдартай хүний сэтгэлзүйд маш олон өөрчлөлтүүд гардаг. Өвчтөнүүд өөрсдийн онцлогоос шалтгаалж энэ мэдээг хүлээн авдаг. Тухайлбал, нас, бие хүний сэтгэлзүйн онцлог, боловсрол, хавдрын өвчний талаарх мэдлэг, түүх зэргээс шалтгаална.

Сэтгэлзүйн цочирдолын шинжүүд ямар байдлаар илэрдэг вэ?

Энэ нь сэтгэлзүй болоод бие физологийн шинжүүдээр илэрдэг. Тухайлбал, цусны даралт ихсэх, зүрхний цохилт олшрох, гар хөл хөлрөх, нүд харанхуйлж болно.

Даван туулагч хүний хувьд би энэ мэдээг сонсоод маш их цочирдсон. Аль болохоор эмчийн яриаг сонсохыг хичээсэн ч дээрх шинжүүд илэрсэн. Ямар ч хүн цочролд өртөхөөр тодорхой хугацаанд шоконд ордог юм байна лээ. Хүн өдөр тутамдаа ч гэсэн гэнэтийн мэдээнүүд сонсоод хямралд орж байдаг шүү дээ. Тиймээс би үүнийг хэвийн зүйл гэдгийг сүүлд ойлгосон. Хавдартай хүнээс гадна эргэн тойрны хүмүүс илүү хямардаг. Тэгэхээр тэднийгээ бодоод өөрийгөө тайвшруулсан.

Хавдартай хүн сэтгэл хөдлөлийн ямар үе шатуудыг даван туулдаг вэ?

Сэтгэл хөдлөл нь бухимдах байдлаар илэрнэ. Хавдартай хүн маш олон шинжилгээг өгч, дараа нь эмчтэйгээ уулзах гэх мэтээр тодорхой хугацааг туулдаг. Энэ үед хүн бухимдаж, өвчнөө хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гардаг. Сэтгэл хөдлөлийг зааглаж, үе шатад хуваах боломжгүй. Бид үүнийг тохиролцох үе гэж нэрлэдэг. Учир нь хүмүүс эрүүл болохын тулд би энэ эмчилгээг хийлгэх шаардлагатай гэж тохиролцох байдлаар ханддаг. Эмчилгээгээ эхэлсэн хүмүүс сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван болсон байдаг.

Эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг учраас гутрах үеийг мөн туулдаг. Яагаад гэвэл хүнд эргэлзээ төрж эхэлдэг. Үүний дараа хүлээн зөвшөөрөх үедээ ирж, тайвширдаг.

Нэг бодлын энэ нь дохио. Чиний амьдарч байгаа хэв маяг биш байна. Нэг хэвийн урсгалаар явж байсан бол үүнийгээ өөрчлөх хэрэгтэйг сануулж буй хэрэг. Хүн идэж байгаа хүнсэндээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийж эхлэх хэрэгтэйг ойлгодог. Энэ бол муу зүйл биш, харин ч эерэг зүйлийг авчирах дохио юм. Мөн өөртөө цаг гаргах хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгосон.

Хавдартай өвчтөнийг гэр бүл, ойр дотнынхон нь хэрхэн дэмжих вэ?

Гэр бүлийн хүмүүс ч гэсэн сэтгэлзүйн хувьд тухайн хүнтэйгээ адилхан байдалд ордог. Мөн л харамсах, айх мэдрэмж төрж, тухайн хүндээ яаж туслах талаар боддог. Тэгэхээр үүнийг хамтдаа даван туулах хэрэгтэй. Бие биенийхээ сэтгэл зүйг ойлгож, би энэ хүнтэйгээ хэрхэн харьцах вэ гэж байнга бодож байх нь зүйтэй.

Мөн хүмүүс гэр бүлийн хүмүүсийнхээ сэтгэлзүйг бодолцож, мэдээгээ дуулгах хэрэгтэй. Мэдээж тэр хүмүүс маш их цочирдож хүлээж авна. Тиймээс аль болох энгийн, тайвнаар хэлээрэй гэж зөвлөе.

Бидний гол зорилго бол энэ өвчнийг даван туулах шүү дээ. Тиймээс тухайн хүн маань өөрөө хичээж, тэр явцад нь ар гэрийнхэн нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хавдартай өвчтөнүүдийн хувьд бие махбодь, сэтгэл санааны асуудлаас гадна санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг. Тиймээс гэр бүлийн гишүүдээс арай илүү хүчин чармайлт шаардагдах болно.

Мөн гэр бүлийнхэн нь эмч нарынхаа хэлснийг сайн сонсож, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч бэлдэх хэрэгтэй. Түүнчлэн ганц тэр хүнийг хэтэрхий анхаараад байх биш, энгийнээрээ л байвал тэр хүнд дэмтэй байдаг. Түүнээс биш ялгавартай хандаад байхаар тухайн хүнд дарамттай санагддаг. Гэр бүлийн гишүүд зөв мэдээлэлтэй байж, хүүхдэдээ ч гэсэн ойлгуулсан байх хэрэгтэй.

Даван туулагчдад нийгмийн дэмжлэг хэр их ирдэг вэ?

Нийгмийн зүгээс буруу мэдээллийг ам дамжсан байдлаар их түгээдэг. Үүнээсээ болоод хүмүүс хугацаагаа хойшлуулаад байдаг талтай.

Хэтэрхий их мэдээлэл дунд өвчтөнүүд маань төөрөгдөж эхэлдэг. Үүнээсээ болоод нэмэлтээр стресст ордог. Эмч, сувилагч нар ч гэсэн тухайн хүнд шинжлэх ухааны суурьтай мэдээллийг сайн өгч, ар гэрт нь ойлгуулах хэрэгтэй болов уу.

Хавдартай хүмүүсийг дэмжих албан болоод албан бус байгууллага, бүлгэм байдаг уу?

Ижил төрлийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг дэмжих бүлэг гэж байдаг. Хавдартай хүмүүс маань хоорондоо уулзаж, ярилцаж туршлагаа хуваалцдаг. ХӨСҮТ дээр хөхний хавдартай эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагаа өдөр тутам явагдаж байгаа.

Мөн даван туулагч нар ярилцаж, цаашдаа юу хийх талаар санал солилцдог “Ягаан тууз” нэртэй пэйж бий. Түүнээс ороод мэдээлэл авч, асуулт асууж болно. Мөн бясалгал хийдэг бүлгүүд байдаг.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд