No menu items!
HomeХөтөчОрчин цагийн хамгийн аз жаргалтай 10 мэргэжил

Орчин цагийн хамгийн аз жаргалтай 10 мэргэжил

-

TINYpulse-ээс “хамгийн аз жаргалтай ажил мэргэжил”-ийг тодруулахаар салбар бүрийн төлөөлөл болсон 30,000 гаруй мянган ажилчдыг хамруулжээ.

Ямар мэргэжил сонгосон нь хамгийн аз жаргалтай ажилчин болохыг та хэлж чадах уу?

Уг судалгааны дүнд барилга, бүтээн байгуулалтын салбарын ажилчид хамгийн өндөр сэтгэл ханамжтай гэж гарчээ.

Учир нь:

Тэд бүтээдэг: Тэд төсөөлөл болсон санаа, төвөллөгөөний дагуу бодит зүйл бүтээх чадвартай.

Нөхөрлөл, хамтын ажиллагаа өндөр байдаг: Барилгын салбарын ажлын онцлог нь хамтын ажиллагаа бөгөөд дангаараа зохион байгуулж, хийхэд хэцүү. Бусадтай хамтран ажиллах нь өөрсдийн чадвараар бусад хүмүүсийн ур чадварыг нөхөж байгаа мэт санагддаг аж.

Хөдөлгөөнтэй ажил: Барилгын ажилчид ихэвчлэн гадаа ажилладаг. Тэд барилга байгууламжаар орж, гарч,  агаар амьсгалдаг. Энэ нь сэтгэл санааг өөд нь татдаг бөгөөд аз жаргалын хэмжүүрт зайлшгүй шаардлагатай хүчин зүйл юм.

Үүнээс гадна “Аз жаргалтай ажил мэргэжил”-ийг тодорхойлох 4 гол шалгуур үзүүлэлт байдаг байна. Үүнд:

Prosocial: Хүмүүстэй харилцах, тэдэнд ямар нэгэн байдлаар туслах

Бүтээлч: Зорилгодоо хүрэх, түүнээсээ аз жаргал мэдрэх

Заах: Мэдлэг, тушлагаасаа бусадтай хуваалцах, суралцах

Хамгаалах: Өвдсөн, шаналсан хэн бүхэнд туслах

Дэлхийн хамгийн аз жаргалгүй ажил мэргэжил

Эхлээд юу аз жаргалгүй болгож байгааг тогтоох хэрэгтэй.

CareerBliss-ийн 2018 онд хийсэн аз жаргалгүй ажил мэргэжлийг тодорхойлох судалгаагаар дараах мэргэжлүүдийг нэрлэжээ.

  1. Хамгаалалтын ажилтан
  2. ТҮК-ийн ажилтан
  3. Касс
  4. Нягтлан бодогч

Хамгийн аз жаргалгүй ажлын байр нь аз жаргалтайгаа бодвол бага цалин авдагаас гадна ажлын соёл, өсөж дэвжих боломж хомс, хамт олны харилцааны асуудал зэрэг бусад хүчин зүйлүүд нөлөөлсөн.

Аз жаргалыг бий болгохын тулд доорх ажлуудтай танилцаарай.

Зохиолч

Боловсролын түвшин: Аль ч чиглэлээр бакалаврын зэрэгтэй (эсвэл огт байхгүй)

Хувийн шинж чанарууд: Бүтээлч, найруулан бичих ур чадвар сайтай, санаачилгатай, ном унших дуртай хүмүүс

Зорилгоо, төсөөллөө цаасан дээр буулгаж өөр нэг ертөнц бүтээх боломж нь аз жаргалтай болгож буй гол шинж. Та үг хэллэг, санаа бодлын хүчийг ашиглан бусдад урам зориг хайрлах боломжтой.  Бичих чадвар нь бүтээлч сэтгэлгээгээр хөгждөг. Бидний бодол санаа бол бидний бичиж буй үгс, үзэг, цаас.  Агуу зохиолчид зөвхөн бичээд зогсохгүй заавал бусдад ямар нэгэн санаа, бодох орон зайг үлдээдэг.  

Гэрэл зурагчин

Боловсролын түвшин: Ахлах сургуулийн гэрчилгээ

Хувь хүний ​​онцлог шинж чанар: Хүмүүсийг ойлгодог, аливааг нарийвчлан хардаг, хүсэл тэмүүлэлтэй, сониуч мөн харааны мэдрэмж өндөр байх

Бүтээлч, алсын хараатай байхаас гадна зохиолчоос ялгаатай нь заавал үг ашиглах шаардлагагүй. Гэрэл зурагчид бодит дүр зургийг хальсанд буулгаж, түүхийг бүтээж, туршлагыг баримтжуулдаг. Тэд камераа бариад явахад аз жаргалтай нэгэн болдог.

Зөвлөгч

Боловсрол: Сэтгэл судлалын чиглэлээр бакалавр эсвэл магистрын зэрэг

Хувийн шинж чанарууд: Өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй, идэвхтэй сонсдог бөгөөд зовж шаналж буй хүмүүст туслахыг хүсдэг

Энэ нь эцэг, эхийн нэгэн адил хүмүүсийг удирдан чиглүүлж, цогц зөвлөгөө өгдөг хүн юм. Тэд бусдад туслаж, түүнээсээ аз жаргал мэдэрдэг. Зарим зөвлөхүүд өвчтөнүүдэд сэтгэц, сэтгэлзүйн байдлыг сайжруулахад тусалдаг.

Гал сөнөөгч

Дундаж цалин: $48,660 

Боловсролын түвшин: Ахлах сургуулийн гэрчилгээ эсвэл GED

Хувийн шинж чанарууд: Зоригтой, дайчин, нөхцөл байдлын талаарх мэдлэг

Гал сөнөөгчид бол дэлхийн баатрууд юм. Тэд багаар ажиллах өндөр ур чадвартай бөгөөд хамт олонтойгоо бат бөх харилцаатай байдаг.

Физик эмчилгээний эмч

Дундаж цалин- $71,482

Боловсрол: Бакалавр

Хувийн шинж чанарууд: Дэмжигч, нийтэч, эрүүл мэнддээ анхаардаг

Физик эмчилгээний эмч бол биеийг анагаах, нөхөн сэргээх нарийвчилсан төлөвлөгөөгөөр хүмүүсийг гэмтэл бэртлийг эдгээхэд тусалдаг. Физик эмчилгээний эмч дээр очсоны дараа магадгүй та ширээнийхээ ард буруу сууж байснаа мэднэ.  

Барилгын салбарын ажилтан

Дундаж цалин: $16.11 /цагт/ 

Боловсрол: Ахлах сургуулийн гэрчилгээ

Хувь хүний онцлог: Туршлагатай, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталдаг, болгоомжтой, стресс менежмент сайтай

Хөдөлмөрийн нөхцөл нь хүнд хэдий ч бүтээн байгуулалт нь тэднийг илүү аз жаргалтай болгодог. Тэд хөдөлмөрийнхөө үр шимийг бүтээн байгуулалтаараа тодорхойлдог байна.  

Олон нийттэй харилцах нийгмийн ажилтан

Дундаж цалин: $48,093

Хувь хүний ​​онцлог шинж чанарууд: Тэвчээртэй, бусдад урам зориг, эрч хүч бэлэглэдэг.

Нийгмийн ажилтны үүрэг нь ядуурал, ялгаварлан гадуурхалт, хөгжлийн бэрхшээл гэх мэт цогц асуудлуудыг шийдвэрлэх нийтийн хэрэгцээнд чиглэгддэг. Ажлын шугамаас хамааран олон хүнд бэрхшээлтэй тулгарч болно.

Цэцэрлэгийн багш

Дундаж цалин: $41,221 

Ур чадвар: Хүүхдэд хайртай, хошин мэдрэмж, зөв бодол, энергитэй байх

Хэрэв хүүхдэд хайртай бол энэ мэргэжил таныг илүү аз жаргалтай болгох болно

Мөнгө = Аз жаргал уу?

Таны бодлоор мөнгө аз жаргалтай тэнцдэг үү?

Gallup World Poll- ээс мэдээлэл цуглуулсан 2018 оны судалгаагаар сэтгэл ханамжийг бий болгох орлогын хэмжээ 60,000– 75,000 доллар, сэтгэл ханамжтай амьдралынх нь  95,000 доллар байна гэжээ.

ГЭХДЭЭ …

CPD Стандартын Албаны мэдээллээс харахад өндөр орлоготой хүмүүс стресс, сэтгэлийн түгшүүрийг ихээр мэдэрдэг гэжээ. Сэтгэл ханамж, сэтгэлийн түгшүүр хоёрын хооронд 90 хувийн хамаарал байдаг аж.

Талуу илүү өндөр цалин авахын тулд:

Урт хугацаагаар ажиллах

Өндөр хариуцлагатай байх шаардлагатай

Тиймээс цалин ихтэй ажлаас илүү мөрөөдлийн ажлаа сонгох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хамгийн их стресстэй ажил мэргэжил:

CareerCast-ээс жил бүр гаргадаг хамгийн стресстэй ажил мэргэжлийн тайланд: 

Цэргийн алба хаагчид: 72.58

Гал сөнөөгч: 72.38

Агаарын тээврийн нисгэгч: 61.20

Цагдаа: 51.94

Нэвтрүүлэгч: 51.27

Арга хэмжээ зохицуулагч: 51.19

Сонины сурвалжлагч: 49.96

Олон нийттэй харилцах ажилтан: 49.48

Байгууллагын гүйцэтгэх удирдлага: 48.97

Таксины жолооч: 48.17

Стресс багатай ажил мэргэжлүүд:

Анагаах ухааны оношлогооны Sonographer: 5.07

Үсчин : 6.72

Аудиологич: 7.28

Их сургуулийн профессор (томилогдсон): 8.42

Эмнэлгийн бүртгэлийн техникч: 8.52

Судалгааны шинжээч: 9.09

Эмийн санч: 9.19

Хамгийн ганцаардмал ажил

Харвардын 2018 онд хийсэн 1624 байнгын ажилтны дунд явуулсан судалгаагаар хамгийн ганцаармал мэргэжил нь хуульч гэжээ. Өндөр стресс, олон цагаар ганцаараа ажилладаг зэрэг нь тусгаарлагдсан мэдрэмж төрүүлдэг байна.  

Эх сурвалж: scienceofpeople

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд