No menu items!
HomeОнцлохХоол боловсруулалтыг сайжруулах 9 арга

Хоол боловсруулалтыг сайжруулах 9 арга

-

Хоол боловсруулах системээ хэвийн ажиллуулахын тулд дараах есөн аргыг ашиглаарай. Мөн стресс, сэтгэлийн түгшүүр их байвал бидний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

1. Зүүн талаараа унтах

Ходоод, нойр булчирхай нь биеийн зүүн талд байрладаг бөгөөд  эдгээр нь хоол боловсруулах  эрхтэн тогтолцооны нэг хэсэг билээ. Энэ талаараа хэвтэх үед  ходоодноос гарах хоол хүнс нарийн гэдэс рүү амархан ордог. Мөн хоолыг задлах үүрэгтэй нойр булчирхайн ферментийн ялгаралтыг сайжруулдаг байна. Зүүн талаараа унтах нь цээж хорсолтыг намдаадаг ажээ.

2. Эслэг агуулсан хүнс хэрэглэх

Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн ажиллуулахад тусалдаг. Эслэгийн агууламжтай ихэнх  хүнсэнд элсэн чихэр, өөх тос, илчлэг бага байдаг тул эрүүл сонголтод тооцогддог байна. Овьёос, шош, жимс нь эслэгийн сайн эх үүсвэр юм. Мөн  тараг нь гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх пробиотик агуулдаг. 

3. Удаан шингэдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалз

Чизбургер, шарсан төмс, пицца зэрэг өөх тос ихтэй хоол нь шингэхдээ удаан байдаг тул  олон цагийн турш гэдэс дүүрэх мэдрэмжийг төрүүлдэг. Мөн энэ төрлийн хоол хүнс нь ходоодны хий үүсгэж, гэдэс базлах зовриурыг өгч, хоол боловсруулах чадварыг  бууруулах үйлчилгээтэй байдаг. Дээрх хоол хүнс нь бидний анхаарлаа төвлөрүүлэх чадварт нөлөөлж болзошгүй тул  оронд нь жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Гэхдээ болгоомжтой байгаарай. Байцаа  гэх мэт зарим хүнсний ногоо нь хийн асуудал үүсгэдэг раффиноз, сахар агуулдаг.

4. Аль болох тайван сууж байгаад хооллох

Явган явж байхдаа юм идэх хэрэггүй. Яагаад гэвэл зогсоо байх үед идсэн зүйл түргэн доошилж, гэдэс хурдан хоосордог. Харин хүн сууж хооллоход цусны эргэлт сайжирдаг байна. Мөн хөлөө завилж суугаад хоолоо идэх үед даралт буурах бөгөөд хоол хүнсийг зөв боловсруулахад тусалдаг.

5. Ус өтгөн хаталтыг зогсооно

Ус нь бидний идэж буй хоолыг задлахад тусалдаг бөгөөд ингэснээр бие нь шаардлагатай тэжээлийг илүү сайн шингээж авдаг. Хэдийгээр хоолны үеэр ус уух нь сайн зүйл биш гэж хүмүүс ярьдаг ч энэ нь үнэн биш юм. Энэ нь хоол боловсруулахад тусалдаг бөгөөд хэрэв таны өтгөн байнга хатдаг бол ус ууж байгаарай. Хооллох үеэр ус уух нь мөн бага идэхэд нөлөөлдөг.

6. Иогийн дасгал хийгээрэй

Өдөр бүр 15 минут сунгалтын дасгал хийснээр хоол боловсруулах системээ хэвийн ажиллуулж чадна. Жишээлбэл, эхний зурагт үзүүлсэн “Маричиасана” иогийн поз нь хоол хүнснээс зайлшгүй шаардлагатай шим тэжээлийг шингээж авахад тусалдаг байна.  

“Уттанасана” хэмээх хоёр дахь иогий поз нь бидний хоол боловсруулах эрхтнүүдийн цусны эргэлтийг идэвхжүүлж, хэвлийн хэсэгт шахалт үзүүлдэг. Энэ нь бие махбодийг маш их тайвшруулдаг байна. Иог хийх тохиромжтой цаг нь өглөө бөгөөд дөнгөж хоол идсэний дараа дасгал хийх хэрэггүй байдаг.

7. Өдөр бүр тодорхой цагт хоолло

Тодорхой цагийн хуваарийн дагуу хооллодог болсноор хоолоо хэзээ боловсруулах ёстойг бие махбодь өөрөө мэддэг болно. Тогтмол бус цагаар хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд учрах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд жин нэмэх шалтгаан болдог. Хэрэв та хэтэрхий завгүй ажилладаг бол хоолоо  бэлдээд, оффис дээрээ тогтсон цагт хооллохыг хичээ.

8. Бясалгал хийж, стрессээ хянаарай

Стресст орсон үед бие махбодь хямарч, хоол боловсруулалт удааширдаг. Үүний үр дүнд гэдэс дүүрэх, базлах, хоол боловсруулах чадваргүй болж, өтгөн хатах зэрэг шинжүүд илэрнэ. Энэ нь мөн эсрэгээр нөлөөлж, хоол боловсруулах чадварыг түргэсгэж, суулгалт өвчинд ч хүргэж болзошгүй юм.

Мөн маш их стресст орсон үед хүний хоолны дуршил нэмэгдэж эсвэл буурч байдаг. Аль аль нь бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй тул бясалгал хийж, тайвшрахыг хичээ.

9. “4-7-8” гэсэн амьсгалын дасгал хийгээрэй

Энэ дасгал нь хоолны дуршил багасгаж, нойргүйдлээс сэргийлж, сэтгэлийн хямралыг анагаахад тусална. Таны хийх ёстой зүйл бол дөрвөн секундын турш амьсгалаа аваад, /дотроо тоолоорой/ долоон секунд амьсгалаа түгжээд, дараа нь найман секундын турш амьсгалаа удаанаар гаргана. Үүнийг нийтдээ дөрвөн удаа хийхийг зөвлөж байна.

Биеэ чагнаж, өгч буй дохионуудыг сайн анзаарч байхаа мартуузай. Бие хөших, ходоод өвдөх, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгүүд хэдэн өдрийн турш үргэлжилж байвал та заавал эмчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд