No menu items!
HomeЭрүүл мэндҮе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд эдгээрийг анхаар

Үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд эдгээрийг анхаар

-

Дараах зүйлсийг анхаарснаар үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлж чадна. Аливаа өвчнийг эдгээхээс илүү урьдчилан сэргийлсэн нь үр дүнтэй байдаг гэж мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.

Дасгал, хөдөлгөөн хийх

Эмч нар үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлж, булчингийн хүчийг хадгалахын тулд  хөнгөн дасгал хийхийг зөвлөж байна. Гэхдээ хэт ачаалалтай дасгал хийж болохгүйг анхаараарай. Ачааллаа хэтрүүлж, биед дарамт учруулах нь үений өвдөлтийг өдөөж болно.

Стрессээ багасгах

Стресс нь үе мөчний үрэвсэлд сөргөөр нөлөөлдөг. Артриттай хэн бүхэн стресс нь үе мөчний шинж тэмдгийг улам дордуулдаг гэдгийг хэлэх байх. Мэдээжийн хэрэг, стрессгүй амьдрал гэж үгүй. Заримдаа бид үүнийг хянахад хэцүү байдаг(жишээлбэл, хайртай хүний ​​үхэл, ажилгүй болох, гэр бүл салалт). Гэхдээ ажлаа төлөвлөж, өөртөө анхаарал тавих цаг гаргавал стрессээс ангижирч чадна.

Стрессээс ангижрахын тулд  хийх эхний алхам бол иогийн хөнгөн дасгалууд юм. Та энд дарж өөрт тохирсон дасгалаа сонгоорой.

Хангалттай унтаж, амрах

Зохистой хэмжээгээр унтаж, амрах нь үе мөчний үрэвслээс сэргийлэх чухал алхам юм. Хэрэв таны үе мөч өвддөг бол эрүүл хүнээс ч илүү биеэ амраах хэрэгтэй. Гэхдээ энэ зөвлөгөөг битгий хэтрүүлээрэй, бид  амралт, идэвхтэй байдал хоёрыг тэнцвэржүүлж байх ёстой юм шүү. Нойргүйдэл нь үе мөчний өвдөлтийг улам дордуулдаг. Тиймээс та амрах цагаа зөв зохицуулах хэрэгтэй.

Хоол хүнсэндээ анхаарах

Үе мөчний үрэвслийн үеийн хоолны дэглэм олон жилийн турш маргаантай байсаар ирсэн.  Гэхдээ та өөрийн биед шим тэжээлтэй эрүүл хүнсийг сонгох хэрэгтэй. Хэрэв та  ямар хүнс сонгохоо мэдэхгүй байгаа бол энд дарна уу.

Үе мөчөө хамгаалаарай

Бидний хувьд үе мөчөө стресст оруулахгүй байх нь нэн чухал.  Ялангуяа үе мөч нь өвддөг хүмүүс нэмэлт ачаалал өгөхгүй байх нь дээр. Цөөн хэдэн энгийн зарчмыг дагаж мөрдөх нь үе мөчөө хамгаалахад тусалдаг. Жишээлбэл, өдөр болгон тогтсон цагт дасгал хийж, биеийн жингээ хэвийн байлгах тал анхаараарай.

Эмчийн зааврын дагуу бүхнийг хийх

Эмч танд тохирсон эмчилгээг санал болгосны дараа түүнийх нь  дагуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Эмийн болон бусад эмчилгээг тасалдуулж болохгүй.  Учир нь үрэвсэл, өвдөлтийг хяналтандаа байлгах нь чухал юм. Эмийг алгасах нь үрэвслийг нэмэгдүүлж, эмчилгээг үр дүнгүй болгодог.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд