No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнХэлбэр засаж, цэх нуруутай болгох 4 дасгал

Хэлбэр засаж, цэх нуруутай болгох 4 дасгал

-

Хүний нурууг эгц урдаас харахад тэгш хэмтэй байх ёстой. Хажуугаас харахад хүзүү болон бүсэлхий нуруугаар хотгор, цээжин хэсэг бага зэрэг бөгтөр байдаг. Гэхдээ бүсэлхий нуруугаараа хэтэрхий хотгор, цээжин хэсгээрээ хэтэрхий бөгтөр байж болохгүй. Ийм нөхцөл байдал үүсэхэд эрүүл мэндийн зарим асуудал нөлөөлж болзошгүй юм. Бидний ихэнх нь ямар нэгэн зовиуртай шинж тэмдгүүд гарахгүй л бол нурууныхаа зөв бус хэмийг үл ойшоодог.

Хэрэв нуруу тань бөгтийсөн шалтгаан нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой бол үүнийг дасгалын аргаар засах боломжтой. Таны  нурууны буруу хэлбэр нь аль төрөлд хамаарч байгаагаас хамааран хийх дасгал нь өөр өөр байх болно.

  1. Цээжин хэсгээрээ гэдгэр

Таны нуруу ийм байдалтай байгаа эсэхийг тодорхойлохын тулд эхлээд аарцаг хэсэгт анхаарлаа хандуулаарай. Таны аарцаг төвийг сахисан байрлалаас нь хазайж, урагшилсан байна. Таны биеийн шөрмөс чангарсан байх магадлалтай бөгөөд биеийн бусад хэсгүүдийн тэнцвэрт байдал алдагдсан байж магадгүй юм.

Нурууны муруйлт нь таны биеийн тэнцвэрийг алдагдуулж, үе мөчний хөшүүн байдлыг үүсгэдэг. Хэт их ачааллын улмаас шөрмөс сунаж, нурууг тогтворгүй болгодог.

Булчингийн тэнцвэргүй байдлыг засахын тулд эмчтэй зөвлөлдөж, өөрт тохирсон дасгалын төлөвлөгөө гаргах нь илүү дээр боловч гэртээ хэдэн дасгал хийж үзээрэй.

Хийх дасгал: Өрөөсөн хөлөө урагш 90 градус үүсгэн нугалж, нөгөө хөлөө арагш жийнэ. Хоёр гараа хавсран эгц дээш өргөөрэй.

2. Hyperlordosis

Гиперлордоз нь доод нуруунд муруй илэрэхийг хэлдэг. Ходоод гэдэс урагш төмбийж, өгзөг хойш  түлхэгддэг. Хажуу талаас нь харахад биеийн хэлбэр С үсэгтэй төстэй харагдана.

Энэ нь хөдөлгөөнийг хязгаарлаж, булчин чангарахад хүргэдэг. Заримдаа гиперлордоз нь нурууны өвдөлт, диск цүлхийх шалтгаан болдог бөгөөд sciatic мэдрэлд нөлөөлдөг байна.

Хийх дасгал: Гол булчингаа хүчтэй болгох хэрэгтэй. Ихнгэхийн тулд планк байрлал, гүүр хэлбэр, суулт, хөлөө өргөх дасгалыг хий.

Жингийн илүүдэл нь нурууны доод хэсэгт нэмэлт ачаалал өгдөг тул гиперлордозын шалтгаануудын нэг байж болох юм. Хэрэв ийм тохиолдол бол жингээ хасах нь эерэгээр нөлөөлнө.

3. Бөгтөр нуруу

Бөгтөр нуруу нь удаан хугацаанд буруу сууснаас үүдэлтэй байж болно. Нурууны бөгтрийг засахгүй удаан хугацаанд явбал нурууны өвдөлт, булчингийн хурцадмал байдал үүсгэдэг. Зарим тохиолдолд энэ нь амьсгалах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг алдагдуулж, өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэхэд асуудал үүсгэдэг.

Хийх дасгал: Үүнийг засах гол арга нь дасгал юм. Үүнийг зөв хийхийн тулд танд массажны бөмбөг хэрэгтэй болно. Эдгээр аргууд нь хурцадмал байдлыг арилгах, хөдөлгөөнийг сайжруулахын тулд тодорхой цэг дээр даралт үзүүлдэг.

Доош харан хэвтэнэ. Хоёр гараараа өлмийнөөсөө /шагай/ барин зөөлөн татаарай.

4. Хүзүүний буруу байрлал

Зөөврийн компьютер, ухаалаг гар утас гэх мэт дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр урагшаа чиглэх биеийн байрлал маш түгээмэл болжээ. Толгой хэтэрхий урагшилсан энэхүү байрлал нь хүзүүний булчин болон нуруунд хэт их ачаалал өгдөг. Энэ байрлал нь хүзүүний булчинд таагүй, хурцадмал байдал үүсгэдэг тул толгой өвдөхөд хүргэдэг.

Урт вандан сандал дээр хэвтээрэй. Зурган зааврын дагуу дасгалаа хийнэ. Толгой сандлаасхөндий байж болохгүй.

Зөвлөмж:

Хүзүүгээ төвийг сахисан байрлалд байлгахын тулд ортопед дэр сонгоорой.

Компьютерийн дэлгэцийг харааны түвшинд байрлуулж ажиллаарай.

Хүзүү, нурууны дээд булчингаа чангалж, сунгалтын дасгал хийн хурцадмал байдлыг арилгааарай.

Биеийн зөв хэлбэр ямар байх ёстой вэ?

Таны нуруу ямар нэгэн асуудалгүй эсэхийг дараах энгийн тестүүдээр шалгаад үзээрэй.

Нуруугаараа хана налан зогс. Хөл нь хананаас 2 инч /5 см/ зайд байна. Нурууны доод хэсэг ба хананы хоорондох зайг шалгаарай. Хэрэв гар багтахаар зай байвал хэвийн гэсэн үг. Харин илүү зай байгаа бол энэ нь гиперлордозын шинж тэмдэг байж болох юм.

Гараа унжуулан сул зогсоорой. Гарын алга биетэй паралель байх ёстой. Гуянаас урагш, хойш гарч байвал энэ нь ямар нэгэн тэнцвэргүй байдлын илрэл байж болох юм.

Эх сурвалж: brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд