No menu items!
HomeСэдэвХүүхдүүдээ утаснаас салгаж, эдгээр тоглоомыг хамт тоглоорой

Хүүхдүүдээ утаснаас салгаж, эдгээр тоглоомыг хамт тоглоорой

-

Технологийн дэвшилтэй “найзалсан” жаалууд нийгэмшдэггүй

Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт, компьютер гэх мэт орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж байна. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр эдгээр техник технологийн дэвшил нь хэдийнэ бидний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг болжээ.

Тэдгээрийг зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээний хэвшил болсон байна. Эцэг, эхчүүд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг хэмээн андуурч хүүхдээ зурагт болон ухаалаг утас, нөүтбүүк, таблеттэй нөхөрлүүлдэг. Гэтэл энэ нь бага насны хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг аж.

ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 2-5 насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь долоо хоногт 28, өдөрт дөрвөн цагийн турш зурагт үздэг нь тогтоогдсон байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн бие, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.

Уг судалгаагаар урт цагаар зурагт үзсэн, гар утас оролдсон хүүхэд хүний яриаг сонссон хэдий ч эргэж ярилцах хүсэхгүй, хэл ярианы хөгжил нь муу байсан аж. Мөн дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байгаа нь тогтоогдсон байна.

Дээрх насны хүүхдүүдийн дөрвөн хувь нь 1970-аад оны үед хэл ярианы сааталтай байсан гэнэ. Техник технологи хөгжихийн хэрээр сүүлийн 30 жилд тус үзүүлэлт зургаа дахин нэмэгдсэнд эрдэмтэд санаа зовж байгаа юм.

Хүүхэд ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлснээр бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил болон бие бялдарын хөгжил муу, хичээл сурлагадаа сайн боловч нийгмийн харилцаанд орох дургүй болох зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг.

Ялангуяа хоёр настай хүүхэд өөрийгөө бие хүн гэдгийг мэдэрч эхэлдэг учраас ухаалаг гар утас, нөүтбүүк зэрэг техник технологиос хол байлгах хэрэгтэй ажээ. Учир нь энэ үед хүүхдийн оюун ухааны хөгжил эрчимтэй явагддаг бөгөөд дадал, зуршил, зан төлөв гэх мэт бие хүн болж төлөвших үндэс суурь тавигддаг гэж Герман, Англи, Солонгос зэрэг олон улсын эмч нарын судалгаагаар баталжээ.

Уг судалгаанд хоёр настай хүүхэд өөрөө бие даан юм хийх эрмэлзэл идэвхтэй болдог бөгөөд нүдээр харж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйлдэл хийдэг байна. Иймд тэдэнд юмыг зориуд зааж сургахаас эхлээд дуурайлгах замаар янз бүрийн хэвшил, дадал бүрэлдүүлэх нь хялбар байдаг гэнэ. Тиймээс тэднийг зөв чиглүүлэн шинэ бүхэнд сургах нь эцэг, эхчүүдээс шууд шалтгаалдаг ажээ.

Хэрвээ та 2-3 насны хүүхэдтэй бол ухаалаг утас, зурагт биш дараах тоглоомуудыг хамт тоглоорой.

ЗУРАГТ ТОГЛООМ

Хүүхэд зурагтай тоглоомоор тоглох дуртай байдаг. Учир нь хүүхэд тод өнгийн зурганд илүүтэй анхаарал нь татагддаг байна. Ийм тоглоомоор тоглох нь тэдний хувьд хамгийн зугаатай санагддаг. Жишээ нь энэ зам дээр юу явж болох уу гэж асуухад хүүхэд чинь ямар ч түвэггүй машин заадаг. Мөн ээж нь энэ ширээн дээр юу тавьж болох вэ гэх мэтээр асууж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлээрэй.

АМЬТНЫ ДУУ ЧИМЭЭ ГАРГАХ

Хүүхдэдээ өөрийн мэддэг амьтдынхаа талаар ярьж өгөхдөө тэдний дуу авиаг мөн дууриаж дуугарахыг зааж өгөөрэй. Учир нь хүүхэд дуу авиатай зүйл сурахдаа маш хурдан байдаг юм.

НЭГ НЬ НАДАД, НӨГӨӨ НЬ ЧАМД

Та энэ тоглоомонд юу ч ашиглаж болно. Үзэм, буурцаг, товч гэх мэт. Хүүхдэдээ хэсэг буурцаг өгөөд өөртэйгөө хувааж идэхийг санал болгох хэрэгтэй. Нэгийг хүүхдэдээ, нэгийг өөртөө өгүүлж сурга. Энэ нь таны хүүхэд тоглоомоо бас чихрээ бусадтай хувааж идэх, бас тоо тоолж сурах эхлэл болно.

ЭМЧ БОЛЖ ТОГЛОХ

Энэ тоглоомыг тоглосноор хүүхэд эд эрхтэнээ маш сайн мэдрээд зогсохгүй жаахан томроод ирэхээрээ өөрийнх нь хаана юу зовиурлаж байгааг хэлж сурдаг аж.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд