No menu items!
HomeХоол, шим тэжээлКето дэглэмийн талаар мэдэх ёстой зүйлс

Кето дэглэмийн талаар мэдэх ёстой зүйлс

-

Зөвхөн нүүрс усаа хасч, хүссэн өөх тостой зүйлээ идэнгээ хоолны дэглэм барина гэхээр хүмүүст тааламжтай санагддаг. Гэхдээ кето хоолны дэглэм тийм ч амар зүйл биш. Үүнийг анх хүнд хэлбэрийн эпилепсийг эмчлэх зорилгоор ашигладаг байжээ. Мөн зөвхөн хоол тэжээлийн мэргэжилтнүүд, эмчийн хяналтан дор баримталдаг байна.

Симмонсын коллежийн хоол тэжээлийн мэргэжилтэн, профессор Тереза ​​Фунг “Насанд хүрэгчдийн бие кетозын төлөвт орох нь тийм ч амар зүйл биш юм. Тиймээс кето хоолны дэглэмийг хүүхэд эсвэл нялхсын эпилепсийн эмчилгээнд л ашигладаг” хэмээн тайлбарлажээ.

Зарим талаараа өвчтөнүүдийн эпилепситэй харьцах нөлөөллийг олж мэдэхийн тулд эмч нар  кетозын эмчилгээнд хамрагдах шаардлагатай байдаг аж. Кето нь яагаад эпилепсийн өвчнийг илааршуулж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа боловч тархи нь глюкозын оронд кетон биеийг ашигладаг болох нь тогтоогджээ.

Калифорнийн хоол судлаач, хоол тэжээлийн зөвлөх Андреа Жианколи “Кето бол тийм ч амар хоолны дэглэм биш юм. Кето дэглэм баримталж буй хүмүүс өөх тосноос илчлэгийнхээ 80-90 хувийг авдаг. Дэглэмийн үед 10-15 грамм нүүрс ус хэрэглэхийг зөвшөөрдөг боловч олон хүмүүс 20-30 грамм хүртэл нүүрс ус авдаг. Энэ нь зөвхөн нэг гадил жимсний хэмжээтэй л тэнцэнэ” гэсэн байна.

Гэхдээ гол асуудал бол нүүрс ус биш уураг юм. Кето хоолны дэглэм нь таны уургийн хэрэглээг хязгаарладаг. “Та хангалттай уураг хэрэглэж байгаа ч энэ нь нүүр ус болон задарна” гэж Жианколи тайлбарлав.

Учир нь та кето дэглэм барьж байх үедээ үр тариа, жимс жимсгэнээс нүүрс усаа авч чадахгүй бол уураг  дахь амин хүчлүүд нь глюкоз болж задарна. Глюкоз нь маш их хэмжээний сахар ч гэлээ таны биеийн энергийн анхдагч эх үүсвэр юм. Үүнийг хэт их хэрэглэж болохгүй, гэхдээ эсүүдээ хэвийн ажиллуулахын тулд бүр мөсөн хэрэглээнээс хасч болохгүй юм.

Кето дэглэмийн гол учир бол таны бие дэх глюкозыг (мөн хадгалсан хэлбэр болох гликоген) шавхаж, оронд  биеийн өөхийг энергийн эх үүсвэр болгон хувиргаж буй явдал юм.

Глюкоз байхгүй үед хүн өлсөж эхэлнэ. Өлсөөгүй  байлаа ч гэсэн таны бие макронутриентуудынхаа нэгийг алдсаар байдаг.

Өлсгөлөн байх үед бие организм чихэрлэг, амттай нүүрс усыг авахын тулд уургаа задалж эхэлдэг. Мэдээжийн хэрэг, таны биед уургийн эх үүсвэр аль хэдийн бий болсон байгаа. /булчингууд/

“Өлсөж, дэглэм барих үед таны бие булчинг задалж эхэлнэ. Кетоз бол тэр уургийг хадгалахыг хичээж буй нэг арга юм” гэж Жианколи хэлэв.

Хэрэв та бие махбодод шаардлагатай уургийг өгвөл тэр даруй нүүрс ус болж хуваагдана. Тиймээс л кето сайтууд хэт их уураг идэхгүй байх талаар зааварчилгаа өгдөг. Хамгийн гол зүйл бол хүн болгонд тохирсон зааварчилгаа байдаггүй гэдгийг санах юм. Кетог өөрийн биеийн онцлогт тохируулан баримтлахгүй л бол та үр дүнд хүрэхгүй.  

Нөгөө талдаа уургаа зохистой хэмжээнд авч байх нь чухал. Яагаад гэвэл таны үс, хумс булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд уураг хэрэг болно. Тиймээс л кетог зөвхөн эпилепситэй өвчтөнүүд мэргэжлийн эмчийн хяналтан дор баримталдаг юм.

Кето дэглэмийг зөв барьж чадаагүй хүмүүс асар их мах идэж, маш их хэмжээний ханасан өөх тос авах эрсдэлтэй байдаг.

“Өөх тос бол кето дэглэм барьж буй хүмүүст асуудал үүсгэдэг зүйл. Тэд үндсэндээ ямар ч төрлийн өөх хэрэглэж болно гэж зөвлөгөө өгдөг. Энэ үед хүмүүс ихэвчлэн ханасан өөх тосыг сонгодог” гэж Фунг хэлэв. Харин үүний оронд авокадогийн адил эрүүл, ханаагүй өөх тос агуулсан зүйлс хэрэглэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн хүний бие кальцийг нөхөхийн тулд ясаа шимж эхэлдэг.  Кето дэглэмийн үед мөн кальцийн хэрэглээ багасдаг байна. Кето дэглэмийг баримталж буй насанд хүрэгчдийн талаар цөөн судалгаа байдаг ч эпилепсийн өвчтэй хүүхдүүд дунд хийсэн судалгаагаар ясны эрдэсгүйжилт нэмэгдэж, цусан дахь кальцийн агууламж ихэссэн байжээ.

Хэрэв та хоол, хүнсэндээ ханасан өөх тос их хэрэглэвэл холестерины түвшин нэмэгдэж, зүрх судасны өвчин тусах эрсдэл үүснэ. Мөн үр тариа, жимс жимсгэнээс эслэг авч чадахгүй бол өтгөн хатаж, хоол боловсруулах эрхтний бусад асуудлууд гарч эхэлнэ. Дээрээс нь гэдэсний ашигтай микробиомыг хадгалахын тулд эслэг хэрэгтэй бөгөөд энэ нь үр тарианд ихээр агуулагддаг. Кето хоолны дэглэмийн үед хүнсний ногооноос хангалттай хэмжээний эслэг авах боломжтой байдаг. Гэхдээ авч чадаж байгаа эсэхдээ хяналт тавих нь чухал юм.

АНУ-ын “News & World Report” хоолны дэглэмийн жагсаалтад кетог оруулсан диетологич, хоол тэжээлийн мэргэжилтнүүдээс Жанколи, Фунг нар үүнийг хүмүүст зөвлөхгүй байгаа. Тэдний олонх нь кето дэглэм барих үеийн аюулгүй байдалд ноцтой санаа зовж байгаагаа хэлжээ. Хэдийгээр та жингээ хасах нь зүйтэй боловч хоолны дэглэм барьсан ихэнх хүмүүс дараа нь таргалдаг. Хамгийн гол нь та ханасан өөх тосоо багасгаж, өдөрт авах ёстой амин дэмийн хэрэгцээндээ хяналт тавих нь чухал гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Эх сурвалж: popsci

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд