No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийн арьсанд тууралт үүсгэдэг нийтлэг 10 шалтгаан

Хүүхдийн арьсанд тууралт үүсгэдэг нийтлэг 10 шалтгаан

-

Арьсны тууралтууд нь арьсны өнгө, бүтэц дэх хэвийн бус өөрчлөлт бөгөөд олон шалтгааны улмаас үүсдэг. Үрэлт, даралт, холголт, өндөр нам температур, долгионы нөлөө, химийн хүчин зүйл зэрэг гадаад хүчин зүйлсээс гадна эрхтэн тогтолцооны дотоод шалтгаатай арьс ба салтстад үүсэх өөрчлөлтийг тууралт гэдэг. Тууралт нь мөн экзем, псо риаз, арьсны мөөг өнцөр, арьсны халд вар зэрэг арьсны өвчний үед илэрдэг шинж тэмдэг юм. 

Арьсан дээр тууралд үүсгэдэг нийтлэг хүчин зүйлс:

Нарнаас хамгаалах тос ба цочромтгой арьс

Нарнаас хамгаалах тос нь арьсыг нарны хортой туяанаас хамгаалах хэдий ч таны хүүхэд мэдрэмтгий арьстай бол асуудал үүсгэдэг. Пара-аминобензой хүчил (PABA) гэх мэт арьсыг цочроож болзошгүй орц найрлага байгаа эсэхийг шалгаарай. 6 сараас дээш насны хүүхдэд SPF 30 ба түүнээс дээш спектртэй, UVA ба UVB бүхий нарнаас хамгаалах тосыг хориглодог. Цайрын оксидтой нарнаас хамгаалах тосыг ашиглах нь зүйтэй.

Бактерийн эсрэг саван

Онолын хувьд бактерийн эсрэг шингэн саван нь зарим эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Тухайлбал, ихэнх шингэн саванд агуулагддаг триклозан хэмээх бодис нь мэдрэмтгий арьстай бол цочроож болзошгүй. FDA-ээс уг бодис нь тууралт үүсгэх, өдөөх нөлөөтэй байж болзошгүй гэсэн судалганы дагуу хяналт хийдэг. Микробоос салахын тулд ердийн саван, ус ч бас үр дүнтэй арга.

Экземтэй хүүхдэд лосьон түрхэхдээ анхаар

Хүүхдийн арьсыг зөөлөн байлгахад туслах чийгшүүлэгч тос нь зөөлрүүлэхээс гадна арьсыг цочроох нөлөөтэй байж болзошгүй юм. Ялангуяа, экземтэй хүүхдүүдэд. Парабен, фталат зэрэг зарим найрлага нь дааврын асуудал үүсгэж болзошгүй эсэх талаар эргэлзээтэй олон асуултууд байна. Хүүхэд тань хуурай арьстай бол  зөөлөн саван хэрэглэж, усанд орсны дараа арьсыг нь үрэлгүйгээр зөөлөн дарж арчих хэрэгтэй. Лосьон хэрэглэж болох эсэх талаар эмчээс зөвлөгөө аваарай.

 Даавуу юу, нойтон салфетка юу?

Хүүхдэд зориулсан нэг удаагийн салфетка хэрэглэх үе бишгүй л тохиолддог. Гэхдээ энэ нь спирт болон арьсыг цочроох бодис, хурц үнэртэй. Зарим салфетка нь харшил, дерматитыг өдөөж тууралт үүсгэж болзошгүй аж. Тиймээс үүний оронд чийгтэй даавуу хэрэглэх нь дээр.

Угаалгын нунтаг

Зарим угаалгын нунтагт агуулагдах химийн бодисууд нь арьсыг цочроож, дерматитийг өдөөж болзошгүй. Энэ тохиолдол нь экземтэй хүүхдүүдэд илүү их тохиолддог. Урьдчилан сэргийлэхийн тулд үнэртэн, будагч бодис нэмэлгүйгээр зөөлөн үнэртэй угаалгын нунтаг хэрэглээрэй. Нэмж дурьдахад угаалгын нунтгийг хүүхдийн хувцсанд шингээхгүйн тулд бүх хувцас, ор хөнжлийн даавуу, алчуурыг дор хаяж 2 удаа сайтар зайлж угаана уу.

Хувцас зайлагч

Хэрэв таны хүүхэд мэдрэмтгий арьстай бол хүүхдийн хувцас, өлгийг хөвөн зөөлөн болгох үйлчилгээтэй шингэн, хувцас зайлагчаас зайлсхийх хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьс, нүд, хамар, хоолойг цочроох үйлчилгээтэй химийн бодисууд болох лимонен, бензил ацетат зэргийг агуулдаг. Үүний оронд хувцасаа хөвөн зөөлөн болгохын тулд 1/2 аяга сода эсвэл 1/2 аяга цагаан цуу нэмээд үзээрэй. Эдгээр нь арьсанд ямар ч цочрол үүсгэдэггүй.

Шампунь ба ангижруулагч

Хүүхдийнхээ үсийг хөөсрүүлэхээс өмнө найрлагыг нь сайтар анхаарах хэрэгтэй. Зарим шампунь ба ангижруулагчийн найрлага дахь химийн бодис, хурц үнэр нь хуйханд сөргөөр нөлөөлөх нь бий. Судалгаагаар фталат, формальдегид, 1,4 диоксан зэрэг зарим орц найрлагыг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Аюулгүй байдлын үүднээс хамгийн үнэр багатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөж байна.

Цэвэрлэгч бодис

“Хоргүй” гэсэн үгэнд хуурталгүйгээр цэвэрлэгч бодисын найрлагыг сайтар анхаараарай. Жишээлбэл, зарим угаалгын нунтаг, ариутгагч бодисуудад агуулагддаг алкилфенол этоксилатууд (APEs) нь гормоны асуудал үүсгэдэг. Аммиак нь уушгийг цочроох, арьс түлэх, гэх мэт хор нөлөө ихтэй. Химийн бодис багатай бүтээгдэхүүнийг сонгоорой. Эсвэл ус, сода, цагаан цуу хольж цэвэрлэгээндээ ашиглаарай.

Савангийн хадгалагч бодис

Зарим саван, тэр ч байтугай нярай хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүн ч хүртэл формальдегид агуулдаг бөгөөд энэ нь арьс, нүд, уушгийг цочроох нөлөө үзүүлж болно. Саван нь үрэвсэлтэй цочромтгой арьс, экземийг өдөөж болзошгүй. Экзем нь ихэвчлэн харшил, астматай нярай болон бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Тиймээс аль болох үнэр багатай, химийн орц найрлагагүй бүтээгдэхүүнийг сонгоорой.

Пестицид /хортон шавьж ус тгагч/

Бага насны хүүхэд ихэнх цагаа газар тоглож өнгөрөөдөг. Хүүхэд байнга гараа амандаа хийдэг тул шал, хивсээ аюулгүй бодисоор сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Пестицид ба бусад хорт бодис тоосоор дамжин хүүхдийн аманд орох магадлалтай.

Эх сурвалж: webmd

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд