No menu items!
HomeХүмүүс"Пэнтхаус” цувралын гол дүрийн жүжигчин Ким Су Ён

“Пэнтхаус” цувралын гол дүрийн жүжигчин Ким Су Ён

-

“Пентхаус” цувралын найруулга, жүжигчдийн гайхалтай тоглолт нь олон хүний сэтгэлийг татсаар байна. Уг киноны дүрийг гайхалтай бүтээж буй жүжигчдийн нэг нь яах аргагүй  Ким Су Ён билээ. Түүний 2000 оноос хойших онцлох гэрэл зургуудыг бид хүргэхээр бэлтгэлээ.

Жинхэнэ нэр : Ким Сан Үн

Төрсөн он сар : 1980 оны 11-р сарын 2

Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл хот

Орд : Хилэнц

Мэргэжил : жүжигчин

Суралцсан их сургууль : Донгкүк их сургууль

Харьяалагддаг агентлаг : J Wide-Company

2000 он. Тэрээр “All About Eve” хэмээх кинонд тоглосон бөгөөд үүгээрээ олонд танигдаж эхэлсэн юм. Мөн энэ онд “Mom and Sister” нэртэй олон ангит кинонд тоглосон байдаг.

Тэрбээр 1994 онд Миссийн тэмцээнд оролцон дээд шагналыг нь авснаар урлагийн ертөнцөд ердөө 14-хөн насандаа хөл тавьсан нэгэн юм.

Анхны дүр бүтээсэн кино нь “Dinosaur Teacher” хэмээх SBS телевизийн олон ангит кино байсан бөгөөд жүжигчин болох гараа нь ингэж эхэлжээ.

Ихэвчлэн сөрөг талын дүрийг сайн гаргадаг гэдгээрээ олонд илүү алдартай болсон ба үзэгчдийн зүрхэнд хүйтэн сэтгэлтэй хүүхэн гэх зураглалыг тод үлдээсэн байна.

2002 он. Тэрээр “MBC” телевизийн “Sunlight Upon Me”, “Trio” хэмээх кинонуудад дүр бүтээв.

2005 он. “Autumn Shower” киногоор улам алдаршив.

200он. Гэсэн хэдий ч түүний бүтээсэн эсрэг дүрүүд нь карьерт  нь сөргөөр нөлөөлж, түүний алдар нэр 2000-аад оны дундуур унаж эхэлсэн байна. Тиймээс Ким түр завсарлага авангаа үргэлжлүүлэн кинонд тоглох эсэхээ шийдсэн юм.  Ингээд тэрээр 2008 онд “Gourmet” хэмээх цувралаар эргэн ирсэн ажээ.

2009 он. Жилийн дараа түүний карьер өмнөхөөсөө ч өсч эхлэв. Учир тэрээр алдарт “Солонгон бүрхүүл” кинонд тоглосон байна. Ким Су Ён дүрээ бүтээхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, үсээ хүртэл богиносгосон байдаг.

2010 он. Ким 2010 онд романтик, инээдмийн “Prosecutor Princess” кинонд гол дүрд тоглож, олны хайрыг татав.

2012 он. Ким түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Russian Coffee, Gabi” кинонд тоглосон байна. Мөн “The Great Seer” хэмээх кинонд дүр бүтээжээ.

2013 он. “Солонгон бүрхүүл” цувралын 2-р бүлэгт тоглов. Энэ киног манай уншигчид хамгийн сайн мэдэх билээ.

2016 он. “Happy home” кинонд тоглосон бөгөөд нөхөртэйгөө танилцсан байдаг.

2017 он. Тэрээр хуримаа хийв. Түүнийг нөхрийг жүжигчин гэдгийг үзэгчид сайн мэдэх билээ.

2019 он. Ким KBS-ийн “Mother of mine” кинонд тоглож, эргэн уран бүтээлдээ орсон байна.

2020 он. Тэрээр үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Пентхаус” олон ангит кинонд тогложээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд