No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнШатаар алхахын ач тус

Шатаар алхахын ач тус

-

Та цахилгаан шат ашиглах дуртай байж магадгүй, гэхдээ шатаар явган алхах нь таны биеийг эрүүлжүүлэхэд туслах болно. Шатаар өгсөх нь бие махбодод бага ачаалал өгөх сайн дасгал бөгөөд зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг (“Livestrong”-ийн хийсэн судалгаанд үндэслэв) ажээ. Шатаар өгсөх нь кардио дасгалын нэг хэлбэр тул таны зүрх, уушиг, цусны эргэлтийг сайжруулдаг байна.

“Verywell Health” сайтын мэдээлснээр шатаар өдөр бүр өгсөх нь олон давуу талтай бөгөөд илчлэг шатаах үр дүнтэй арга юм гэжээ. Судалгаагаар шатаар өгсөх нь гүйхээс илүү калори шатааж, цахилгаан шатаар явахаас долоон дахин их энерги зарцуулдаг болох нь тогтоогджээ.

Мэдээж шатаар явган алхах нь цахилгаан шатнаас илүү эрүүл мэндэд тустай тул өдөр бүр хэрэгжүүлэхэд илүүдэхгүй. Хэрэв жингээ хасахаар шийдсэн бол тогтмол дасгал хийхийн хажуугаар шатаар өгсөж байгаарай.  

Шатаар өсгөхийн бусад давуу талууд

Шатаар өгсөх үед хөлний бүх булчингууд ажилладаг бөгөөд шөрмөс болоод биеийн доод хэсэгт илүү нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ санаа зоволтгүй шатаар өгсөх үед биеийн бүх хэсэг, гэдэс хүртэл хөдөлгөөнд оролцдог хэмээн мэргэжилтэн Хизер Милтон хэлжээ.

Цахилгаан шат хамаагүй тохь тухтай, цаг хэмнэдэг зүйл ч гэлээ шатаар явган өгсөх нь эрүүл мэндэд асар их ач тустай байдаг. Энэ нь  стресс, нойргүйдлийг хүртэл арилгах давуу талтай аж. (“Fitness-Spell”-ээс  гаргасан судалгаагаар ). Энэ нь мөн дасгал, хөдөлгөөн тэр бүр хийгээд байдаггүй хүмүүст хамгийн зохимжтой юм.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд