No menu items!
HomeХүмүүсМонгол Улсын Ерөнхийлөгчдийн залуу үеийн гэрэл зургууд

Монгол Улсын Ерөнхийлөгчдийн залуу үеийн гэрэл зургууд

-

Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон түүхтэй ажээ. Бид энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн залуу үеийн гэрэл зургийг сонирхуулж байна.

Пунсалмаагийн Очирбат

П.Очирбат 1942 онд Завхан аймагт төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор билээ.

Уул уурхайн шинэхэн инженер Пунсалмаагийн Очирбат

П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Нацагийн Багабанди

Н.Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу суманд мэндэлжээ. Тэрбээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн байна.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа 42 хууль, УИХ-ын 8 тогтоол санаачилснаас УИХ 35 хууль, найман тогтоолын төслийг нь хэлэлцэн баталжээ.

Намбарын Энхбаяр

Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн.

1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр төгсжээ. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, мөн МУИС-ийн англи хэлний курс төгссөн.

Эхнэр, хүүгийн хамт

Намбарын Энхбаяр 1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Цахиагийн Элбэгдорж

Ц.Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд найман хүүтэй айлын хамгийн отгон хүү болон мэндэлжээ. Тэрбээр  1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан байна.

Эхнэрийн хамт

Ц.Элбэгдорж 1981 -1982 онд Эрдэнэт үйлдвэрт засварчин, машинист, 1982-1983 онд Ардын армид байлдагч, 1988-1990 онд “Улаан-од” сонины сурвалжлагч, 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат УБХ-ын гишүүн, 1992-1994 онд УИХ-ын гишүүн, 1994-1996 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, 1996-1998 онд Улсын Их Хурлын орлогч дарга, МҮАН-ын тэргүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дарга, МҮАН–МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн дарга, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2009-2013 он хүртэл  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Халтмаагийн Баттулга

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч билээ. Х.Баттулга 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Х.Баттулга нь 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990 – 2004 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал, 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 1999 – 2004 онд “Мах Импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, 2006 оноос – Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, 2017- 2021 он хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Ухнаагийн Хүрэлсүх

Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр Монгол Улсын 30, 31 дахь Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сараас Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болоод байна.

2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургууль, улс төр судлаач

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд