No menu items!
HomeХүмүүсХошин урлагийн эрэгтэй жүжигчдийн залуу үеийн гэрэл зургууд

Хошин урлагийн эрэгтэй жүжигчдийн залуу үеийн гэрэл зургууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Монголын хошин урлагийн эрэгтэй жүжигчдийн залуу үеийн гэрэл зургийг хүргэж байна.

МУГЖ Б.БАТЗАЯА

МУГЖ Б.Батзаяа нь 1958 онд төрсөн. Тэрээр 1974 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэн орж, 16 насандаа “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглож байв. “Хошин урлагийн загалмайлсан эцэг” гэгддэг Б.Батзаяа 1991 оны 10-р сарын 1-нд “Монголын нэг өдөр” нэртэй бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг Соёлын төв өргөөнд тоглосноор орчин цагийн хошин урлагийн түүх эхэлсэн гэж үздэг. Түүний фото түүхийг үзэхийг хүсвэл энд дараарай.

МУГЖ Д.БАТСҮХ

Ард түмний сэтгэлд алиалагч  Бачка нэрээрээ мөнхөрсөн тэрээр циркийн манежнаа олон арван жил үзэгчдийг баясгаснаас гадна Монголын хошин урлагийг үндэслэн байгуулагчдын нэг байлаа. Тэрээр Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль, Москвагийн цирк эстрадын дунд сургуулийг дүүргэсэн байна. Д.Батсүх нь 1996 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулж байв. Тэрээр 2011 онд таалал төгсжээ.

МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙ

МУГЖ О.Бат-Өлзий “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ”, “Зүрхэнд шивнэсэн үг”  зэрэг дэлгэцийн шилдэг киноны дүрээрээ үзэгч олонд хүндлэгдсэн билээ. Тэрээр “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2016 онд Монголын Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ.

Р.АЛТАНСҮХ “АСИ”

“Аси” нэрээр алдаршсан жүжигчин Р.Алтансүх нь 2000-аад оны үеэс хошин урлагтай холбогдон “Өнгөт инээд” продакшнд элсэн орсон байна. Хадам ээж, ааштай эмэгтэйн дүрд гаргууд тоглодог байсан тэрбээр 2015 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Жүжигчин Р.Алтансүх“Оюунлаг” продакшны бүтээл “Үхлийн симфони” хэмээх аймшгийн киног найруулан хүргэснийг үзэгч олон мартаагүй гэдэгт итгэлтэй байна.

Б.БААТАРХҮҮ

Тэрбээр 1993 онд СУИС-д элсэн орж, 2000 оноос “Х-Түц” продакшнд элсэн орсон бөгөөд тус хамтлагтаа 8 жил ажилласны эцэст “Комеди Арт” хамтлагийг байгуулж, удалгүй чөлөөт уран бүтээлч болсон. МУСТА, “Алтан гадас” одонт Баатархүү дэлгэцийн хэд хэдэн бүтээлд ч дүрээ мөнхлөөд амжсан нэгэн билээ.

МУГЖ С.ЛХАГВАСҮРЭН

МУГЖ С.Лхагвасүрэн дөнгөж 2-р ангид байхдаа “Нэг ангийн хоёр” кинонд олны хэсэгт дүр бүтээж байжээ. Тэрээр тайзны олон бүтээлд гол болон туслах дүр бүтээн үзэгчдэд хүндлэгдэж яваа нэгэн. Мөн С.Лхагвасүрэн дэлгэцийн олон бүтээлд тоглосон бөгөөд “Жексон амьд”, “Хилэн”, “Миний муу аав”, “Тэнгэрээс буусан од” зэрэг киног дурдаж болох юм.

Ц.БАТХУЯГ “АМБИЙ”

Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг буюу Амбий нь “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг юм.

Ард түмний хайртай жүжигчин байсан тэрбээр хамгийн сүүлд “Танхай тээгч”, “Тютю”, “Содура” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Тэрээр 2015 онд өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүний талаар дэлгэрэнгүйг уншихийг хүсвэл энд дараарай.

МУГЖ Н.АРИУНБОЛД “БООЁО”

“Бооёо” нэрээр алдаршсан жүжигчин Н.Ариунболд 1972 онд төржээ. Тэрээр “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2012 онд Монгол улсын гавьяат жүжигчин хэмээх алдрыг хүртсэн юм.

МУГЖ М.БАЯРМАГНАЙ

Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин М.Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ. Тэрээр их сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад, хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн байна. Харин тэрээр 2007 онд Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нарын хамтаар “Маск” продакшныг байгуулжээ. М.Баярмагнай 2018 оны 12 сарын 28-нд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ.

МУГЖ П.ЭРДЭНЭЗААН

Хошин урлагийн алдартнуудын нэг П.Эрдэнэзаан 1972 оны 4-р сарын 1 буюу инээдмийн баярын өдөр мэндэлжээ. Тэрбээр 1994 онд СУИС-ийг төгсөөд, “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байв. Харин 2007 онд Ж.Мөнхсайхан,  М.Баярмагнай нартай хамтран хошин урлагийн “Маск” продакшныг үүсгэн байгуулж, амжилттай ажилласаар байна. Тэрээр 2018 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагджээ.

МУГЖ Ж.МӨНХСАЙХАН

МУГЖ Ж.Мөнхсайхан СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байгаад “Маск” продакшныг үүсгэн байгуулжээ. Тэрээр 2020 онд МУГЖ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Тэрээр “Маск” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Хайр харуусал” кино 2009 онд дэлгэцнээ гарснаас хойш “Хунгийн сүүлчийн дуу”, “Амьдарлоги”, “Соёлын довтолгоо” зэрэг кинонуудад гол дүр бүтээжээ. 

МУГЖ Л.БАТТУЛГА “АГЛУУ”

Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Л.Баттулга 1975 оны 11 сарын 6-нд төржээ. Баттулга 1993 онд дунд сургууль, 1997 онд СУИС-ийн кино драмын жүжигчний ангид суран төгсөөд хошин урлагт хөл тавьжээ. Түүний фото түүхийг үзэхийг хүсвэл энд дараарай.

МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮ

Хошин урлагийн нэрт жүжигчин Д.Хүрэлхүү нь 1964 онд төржээ. “Шинэ үсгийн багш”, “Ядуугийн зовлон”, “Тагнуулч аав” зэрэг олон кинонд тоглосон тэрээр 2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн юм.

Ш.ДОРЖСҮРЭН

Ш.Доржсүрэн СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж дөрвөн жил ажиллаад, хошин урлагт орсон билээ. Тэрбээр 2005 онд “Доз” энтертайнмент студийг үүсгэн байгуулжээ. 2003 онд Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулсан бол 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн байна.

Ш.Доржсүрэн 2012 онд “Хөх толбот хүмүүс” киногоороо “Шилдэг найруулагч”  шагналыг хүртсэн бол, 2016 “Элэг Нэгтэн” киногоороо Энэтхэгт болсон олон улсын кино наадмаас “Global awards” шагналыг хүртэж байжээ.

Н.ОНОН

“Х-Түц” продакшны захирал, жүжигчин Н.Онон 1987 онд 23 дугаар сургуулийг төгсжээ. Тэрээр “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр”,  “Аравт” зэрэг кинонуудад дүр бүтээсэн билээ. 2020 онд МУГЖ цолоор энгэрээ мялаасан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд