No menu items!
HomeЭрүүл мэндАмин дэм, эрдэс бодисын нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэснийг илтгэх шинжүүд

Амин дэм, эрдэс бодисын нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэснийг илтгэх шинжүүд

-

Та өглөө бүр мультивитамин уудаг уу? Амин дэм нь биед чухал хэдий ч аливаа зүйл зохистой хэмжээндээ байх ёстой. Хэтрүүлэн хэрэглэснээр эрүүл мэндэд сайнаас илүү саараар нөлөөлөх тохиолдол бий. Дараах шинж тэмдгүүд амин дэмийг хэтрүүлэн хэрэглэснийг илтгэнэ.

WebMD-ийн тэмдэглэснээр нийтлэг хоолны дэглэм нь таны өдөр тутмын витамины хэрэгцээг нэмэгдүүлнэ гэжээ. Хоол хүнсээрээ дамжуулан биед хэрэгтэй амин дэм эрдэс бодисоо нөнөх нь хамгийн сайн арга.

Толгой эргэх нь А амин дэмийн бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүсч болзошгүй

Mayo Clinic-ийн мэдээлснээр А аминдэм (үүнийг ретинол ба ретиноидын хүчил гэж нэрлэдэг) нь антиоксидант шинж чанартай тул бидний алсын хараа, эрүүл эсийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай ч хэтрүүлэн хэрэглэх (200,000 гаруй микрограмм) нь дотор муухайрах, бөөлжих, нүд бүрэлзэх, толгой эргэх зэрэгт хүргэдэг гэжээ.

Гэхдээ урт хугацааны туршид бага тунгаар уувал яах вэ? Хэрэв та өдөрт 10000 микрограммаас илүү А аминдэмийн бэлдмэд уудаг бол үе мөч, ясны өвдөлт, арьс цочрох, толгой өвдөх, гүйлгэх, дотор муухайрах, тэр ч байтугай ясны сийрэгжилт, элэг гэмтээх магадлалтай гэж Клиникээс сэрэмжлүүлж байна. Жирэмсэн эмэгтэйн хувьд А аминдэмийг ийм хэмжээ, давтамжтайгаар уувал ургийн гажиг үүсч болзошгүй юм. Бууцай, лууван, элэг зэрэг хоол хүнс нь А аминдэмээр баялаг.  

Хэт их витамин С нь бөөрөнд чулуу үүсгэдэг

Олон хүн С аминдэмийг нимбэг, жүрж зэрэг цитрусын жимсэнд ихээр агуулагддагийг мэднэ.  BBC News-ийн мэдээлснээр С аминдэмийг 18-р зууны далайчид чийг бам өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Өнөөдөр ч гэсэн уг өвчнийг эмчилэхэд (WebMD) ашиглагдсаар байна. Гэсэн хэдий ч хэтрүүлэн хэрэглэх нь гаж нөлөөтэй байж болно.

WebMD-д тэмдэглэснээр витамин С болон аскорбины хүчил нь гэдэс базлах, цээж хорсохоос эхлээд дотор муухайрах, бөөлжих, ходоодны асуудал үүсгэдэг. Өдөрт 2000 миллиграммаас илүү тунгаар уух нь хүнд хэлбэрийн суулгалт, бөөрөнд чулуу үүсгэдэг аж. Шинэхэн жимс, хүнсний ногоо, цитрусын жимсийг (WebMD)  идэж C амин дэмээ нөхөөрэй.  

Д амин дэмийн хэт их хэрэглээ нь ясанд муугаар нөлөөлдөг

Д амин дэмээ нарнаас авах боломжгүй үед дутагдалд орох нь түгээмэл байдаг (Healthline). Тиймээс янз бүрийн Д аминдэмийн нэмэлтүүд түгээмэл байдаг бөгөөд удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэснээр таны биед хуримтлагдаж, олон янзын шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Healthline-д тэмдэглэснээр хэт их Д аминдэм нь суулгалт, өтгөн хатахаас гадна гэдэс өвдөх, хоолны дуршил муудах, бөөлжих, дотор муухайрах, цаашлаад бөөрний дутагдалд хүргэж болзошгүй юм. Таны бие махбод кальцийг шингээхэд Д аминдэм хэрэгтэй ч хэт их байвал цусан дахь кальцийн түвшинг нэмэгдүүлж, улмаар ясанд муугаар нөлөөлдөг.  Кальци нь ясанд сайнаар нөлөөлдөг шүү дээ гэж та гайхаж магадгүй. Үүний учир нь кальци таны цусанд биш, ясанд байх ёстой.  Д амин дэмийг өндөр тунгаар хэрэглэх нь ясанд кальцийг хадгалдаг К2 амин дэмийн үйлчлэлд саад учруулж болзошгүйг харуулж байна.

В6 витаминыг хэт их хэрэглэвэл цээж хорсолт үүснэ

Энэхүү аминдэм нь гадил жимс, вандуй, загас, төмс, шувууны мах зэрэг олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг.  Маш олон витамины адил B6-г нэмэлтээр авч болох бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь мөн эрүүл мэндэд асуудал үүсгэдэг.

Витамин В6-г хэт их хэмжээгээр хэрэглэснээс болж дотор муухайрах, цээж хорсох нь нийтлэг тохиолддог гэж Mayo Clinic-ээс мэдээллэжээ.  Мөн илүүдэл витамин нь таныг нарны гэрэлд илүү мэдрэмтгий болгодог бөгөөд хэт халуун, хүйтэнд мэдрэмтгий бус болгодог аж. Нэмж дурдахад зарим химийн эмчилгээ, Паркинсоны өвчний эсрэг эм хэрэглэж байгаа үед хэрэглэж болохгүй.

Цайрын нэмэлтийг хэтрүүлэх нь толгойн өвдөлт үүсгэдэг

Цайр нь биед чухал хэрэгцээтэй эрдэс бодис бөгөөд  витамин С-ийн нэгэн адил ханиаднаас хамгаалах үүрэгтэй.

Хүнсний нэмэлт тэжээлийн газрын мэдээлснээр цайрын хоруу чанар нь цочмог болон архаг хэлбэрээр илэрдэг гэжээ. Суулгалт, толгой өвдөх, дотор муухайрах, гэдэс өвдөх, бөөлжих гэх мэт цочмог шинж тэмдгүүд нь цайрыг хэтрүүлэн хэрэглэснээс хойш удалгүй тохиолддог. Нөгөө талаар архаг цайрын хордлого нь “сайн” холестерол (HDL буюу өндөр нягтралтай липопротеин) -ыг бууруулж, зэсийн дутагдалд оруулж, дархлааны үйл ажиллагааг бууруулдаг аж. Хэрэв цайрын хордлогонд орсон гэж үзэж байвал нэг аяга сүү ууж өөртөө анхны тусламж үзүүлээрэй.  Сүүнд агуулагдах кальци, фосфор нь таны биеийг илүүдэл цайрыг шингээж авахаас хамгаалж чадна гэж Medical News Today сонинд нийтлэгджээ.

Хэт их селен нь үс уналт, чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

WebMD-ийн мэдээлснээр өдөр бүр 400 микрограммаас илүү хэмжээгээр хэрэглэвэл селений хордлого үүсч болохыг тайлбарлав. Бөөлжих, цочромтгой болох, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Бага тунгаар удаан хугацааны туршид уух нь чихрийн шижин тусах магадлалыг нэмэгдүүлдэг аж. Мөн ядаргаа, үс уналт, амнаас эвгүй үнэр гарах (сармистай төстэй), аманд метал амт мэдрэх, үрэвсэл, хумсан дээр хөндлөн зураас үүсэх зэрэг асуудалд хүргэдэг.

Селенийг уух үед нүүр улайх, толгой эргэх, чичрэх зэрэг гаж нөлөө үзүүлдэг болохыг WebMD-д тэмдэглэв. Энэ нь элэг, бөөр, цусны бүлэгнэлтийн асуудал үүсгэдэг.

Арьсан дээрх цэврүүт тууралт нь В3 витамины илүүдлээс үүдэлтэй байж болзошгүй юм

Витамин В3 (ниацин) нь усанд уусдаг тул найдвартай сонголт гэж үздэг байж магадгүй. Гэхдээ бие махбод үүнийг боловсруулах шаардлагатай бөгөөд таны гэдэснээс бөөр рүү дамжих зуур зарим гаж нөлөөг үүсгэдэг. Ийм учраас өдөрт 35 миллиграммаас хэтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй (WebMD).

Medline Plus-ийн мэдээлснээр B3-ийг их хэмжээгээр хэрэглэвэл арьсны тууралт, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, элэг гэмтэх, ходоодны шархлаа үүсч болзошгүй гэжээ.

Е витамин хэт их уувал цус алдалт үүсч болзошгүй

Е витамин нь таны цусны эргэлтийн системийг сайжруулдаг бөгөөд судасны тэлэлтийг сайжруулж, зүрхний өвчин тусах магадлалыг бууруулж, цус өтгөрөхөөс урьдчилан сэргийлдэг (Healthline). Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь дараах сөрөг үр дагаварт хүргэдэг.

Healthline-ий мэдэгдсэнээр таны Е аминдэмийн хэмжээ хэт их байх нь цусан өтгөрөлтийг зогсоож цус алдалтанд хүргэх аюултай гэжээ.  Улмаар тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Брокколи, киви, улаан лооль, самрын тос, бууцай, манго, бүйлс, самар зэрэг хоол хүнс нь Е витамины гол эх үүсвэр болдог.

В5 витамины хэт их хэрэглэснээс болж суулгалт үүсч болно

Пантотенат ба пантотений хүчил гэж нэрлэдэг В5 нь гахайн махнаас эхлээд хясаа, өндөгний шар, сэвэг зарам, бүхэл үрийн талх, байцаа, мөөг зэрэг бүх төрлийн хоол хүнсэнд агуулагддаг (Medical News Today).

Medical News Today-д тайлбарласнаар өдөрт 10-20 грамм уух нь суулгалт, цус алдалт зэрэг эрсдэл үүсгэж, В бүлгийн бусад витамины тэнцвэргүй байдал орно. В5 бэлдмэл нь Альцгеймерын өвчнийг эмчлэхэд ашигладаг цус шингэлэх, холинэстеразын дарангуйлагч зэрэг зарим эмүүдтэй урвалд орж гаж нөлөө үзүүлж болзошгүй гэж хэвлэлд бичжээ.

Хэт их төмрийн бэлдмэл нь элгийг гэмтээж болзошгүй

Төмөр нь хүний биед хичнээн чухал болохыг бид мэднэ. Уушиг хүчилтөрөгч авах зайлшгүй шаардлагатай байдагтай адил цусны улаан эсэд агуулагдах төмөр (гемоглобин гэж нэрлэдэг) нь хүчилтөрөгчийг биеийн бүх эсэд (Healthline) дамжуулдаг.

Healthline-д тэмдэглэснээр төмрийн бэлдмэл 10-20 мг / кг (биеийн жингийн нэг миллиграмм) тунгаар уухад ходоодны өвдөлт, бөөлжих зэрэг гаж нөлөөг үүсгэдэг. Хэрэв та 40 мг / кг-аас их хэмжээгээр уувал эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Хүний биед хэт их төмөр хуримтлагдах нь тархи, элгийг гэмтээдэг. Нэмж дурдахад, төмрийг хэтрүүлэн хэрэглэвэл дархлааны системд нөлөөлж, бактери, вирусын өсөлтийг өдөөж чаддаг.

Хэт их хэмжээний иод нь хорт хавдар үүсгэж болзошгүй

Хэрэв та мультивитамин хэрэглэж байгаа бол шошгон дээрх иодын агууламжийг нь шалгаарай.

Medical News Today сонинд тайлбарласнаар иодыг илүүдэл ба дутагдал нь бамбай булчирхайд яг ижил гаж нөлөө үзүүлдэг. Хэрэв та бамбай өвчнөөр өвчилсөн бол иодын бэлдмэл хэрэглэх эсвэл татгалзах хэрэгтэй гэсэн үг юм.  Хэт их хэмжээний иод нь бамбай булчирхайн үрэвсэл ба бамбай булчирхайн папилляр хавдар үүсгэдэг гэж Medical News Today мэдээлэв.

Мультивитаминд агуулагдах зэсийн өндөр тун нь зан аашин нөлөөлдөг

Зэс нь таны яс, шөрмөс, үе мөчний үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодис юм. Healthline-д тайлбарласнаар хэт их зэсийн гаж нөлөө нь бие бялдар, оюун санаа, зан авирт нөлөөлж болно гэжээ. Зэсийн хордлого нь шарлалт үүсгэдэг /арьс, нүдний цагаан хэсэг/. Мөн уур уцаартай, сэтгэлийн хямралд автах, хэт хөөрөх зэрэг гэнэтийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд илэрдэг. Зэс нь quinoa, хар шоколад, шар буурцаг, хавч, элэг, аспарагус (Healthline) зэрэгт ихээр агуулагддаг.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд