No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨдөр бүр гар дээр суниах дасгал хийх нь ямар ашиг тустай вэ?

Өдөр бүр гар дээр суниах дасгал хийх нь ямар ашиг тустай вэ?

-

Гар дээр суниах дасгал хийхийн ашиг тус болон юуг анхаарах ёстой талаар хүргэж байна.

Өдөр бүр гар дээр суниах нь ямар ач тустай вэ?

Гар дээр суниах нь биеийн дээд хэсгийн булчинг хөгжүүлэх, хүч чадлыг бий болгоход тустай бөгөөд дасгал хийхэд гурван толгойт булчин, цээжний булчин, мөрний булчингууд сайн ажиллана.

Зөв хийж чадвал  хэвлийн булчинг чангалах, нурууны доод хэсэг, аарцаг, хэвлийн булчинг бэхжүүлдэг. Энэ нь хүч чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамгийн үр дүнтэй дасгал бөгөөд хаана ч хэзээ ч хийх боломжтой төдийгүй ямар ч тоног төхөөрөмж шаардагдахгүй.

Байнга хийснээр үр дүнгээ өгч, биеийн дээд хэсгийн хүч чадал нэмэгдэх болно. Мөн илүү үр дүнд хүрэхийн тулд уг дасгалын олон төрлийг туршиж үзэх хэрэгтэй. Долоо хоногт хийх дасгалынхаа тоог нэмэгдүүлж, 2 сарын хугацаанд 100 удаагийн давталт хийх боломжтой.

Гар дээр суниах дасгал хийхэд ямар нэгэн эрсдэл бий юу?

Өдөр бүр нэг дасгалаа л хийхийн сөрөг тал нь хэсэг хугацааны дараа бие махбод өөр дасгалыг хүлээн авахгүйд хүрдэг. Ингэснээр дасгалынхаа үр шимийг хүртэхэд саад учирч болзошгүй.

Хэрэв дасгалаа зөв техникээр хийхгүй бол бэртэж, гэмтэх эрсдэлтэй. Тухайлбал, буруу хийх аваас нуруу, мөрний өвдөлт мэдрэгдэж магадгүй. Анхлан хийж байгаа хүмүүст хэтэрхий хэцүү санагдвал хана тулах, өвдөг дээрээ тулах зэргээр хөнгөн болгож өөрчил.

Гарын бугуйндаа бэртэл гэмтэл авч байсан бол тун болгоомжтой байх хэрэгтэй. Энэ тохиолдолд “дельфин” түлхэлт хийхийг зөвлөж байна. Энэ нь тохойгоороо тулж хийдэг нэг хэлбэр юм.

Гар дээр суниалтыг хэрхэн зөв хийх вэ?

Идэвхтэй бие, бүтээлч сэтгэлгээ…

Уламжлалт гар дээр суниалт:

 Дасгалын дэвсгэр эсвэл шалан дээр өвдөглөн эхэлж, хөлөө арагш жийнэ.

 Хоёр гарын алгаа шалан дээр тэгшхэн, гараа мөрний хэмжээтэй зай авч байрлуулна.

Хоёр гарын хоорондын зай хэт хол, ойр байж болохгүй.

Толгой, нуруу, хөл тэгш, нэг хэмд байх ёстой.

Сунайхдаа нуруугаараа доошилж, таазаа өргөж болохгүй.

Цээж, эрүүгээ газар хүртэл суниаж, 10 удаа давтана.

Зөвлөмж:

Түлхэх үед: Нуруугаа шулуун байлгана.

Суниаж байхдаа өгзгөө өргөхгүй.

Биед шулуун шугам үүсэх ёстой, нуруугаа нумруулж болохгүй.

Зөв хийж байгаа эсэхийг дэргэдээ буй хүмүүсээсээ асуу.

Гараараа маш сайн тулснаар бугуйгаа хамгаална.

Хэрэв хэтэрхий хэцүү санагдаж байгаа бол өвдөг дээрээ тулахаас эхэл.

Өдөрт хийх суниалтын дундаж тоог (нэг минутын дотор) тооцоолоод өдөр өдөрт аажмаар нэмэгдүүлвэл зохистой.

Арай хүндэрсэн хэлбэрийн суниалт: Суниахдаа өрөөсөн хөлөө өргөх

Гартаа мөрний хэмжээнээс арай өргөн зай авч планк байрлалаас эхэл.

Суниахдаа нэг хөлөө дээш өргөж, цээжээрээ доошилно.

6-8 давталт хийгээд эсрэг талдаа давтана.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд