No menu items!
HomeГоо сайханХүйтний улиралд арьсаа хуурайшуулахгүйн тулд анхаарах 10 зүйл

Хүйтний улиралд арьсаа хуурайшуулахгүйн тулд анхаарах 10 зүйл

-

Өвлийн улиралд ихэнх хүмүүсийн арьс хуурайшдаг. Харин зөв арчилж, тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэснээр та үүнээс сэргийлж чадна.

1. Угаасны дараа заавал чийгшүүлнэ

Нүүр, гар, биеэ угаах үедээ бид арьсанд байдаг байгалийн тосыг арилгадаг. Тиймээс нүүрээ угаасны дараа, ялангуяа өвлийн улиралд чийгшүүлэгч тос хэрэглэх нь чухал юм. Мартахгүйн тулд угаалтуурынхаа хажууд чийгшүүлэгчээ тавиарай.

2. Өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхээрэй

Өвлийн өдрүүд богино, нарны гэрэл багатай тул нарнаас хамгаалах тосыг бид тэр бүр түрхдэггүй. Гэхдээ өвлийн улиралд ч гэсэн хэт ягаан туяаны хортой нөлөө нь чийгшлийг саатуулж, арьсны эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Өглөө бүр чийгшүүлэгч тос түрхсэний дараа нарнаас хамгаалах тосыг нэмж түрхээрэй.

3. Шөнийн тос түрхэх

Шөнийг тос түрхэх нь хуурай арьсыг сэргээх эсвэл урьдчилан сэргийлэх маш сайн арга юм. Гэсэн хэдий ч тосон агуулагдах зарим элементээс болоод удаан шингэх талтай байдаг. Харин та тосоо сонгохдоо зөөлрүүлэгч бодис агуулсныг нь аваарай.

4. Арьс арчилгааны дэглэм

Таны нүүрний арьс өвлийн хуурай цаг агаараас болж мэдрэмтгий эсвэл цочромтгой болсон мэт санагдаж байвал арчилгаандаа илүү анхаарах цаг болжээ.

Хэрэв таны арьс цочроод байвал спирт агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Та энгийн арьс арчилгааны дэглэм баримтлахад болно. Тухайлбал, өглөө нь зөвхөн чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тос, шөнийн цагаар чийгшүүлэгчтэй зөөлөн цэвэрлэгч хэрэглэх талаар бодож үзээрэй .

5. Орчноо чийгшүүлээрэй 

Агаар чийглэг байх нь арьсны хуурайшилтаас сэргийлж, зөөлрүүлэх чухал зүйл юм.

“Harvard Health Publishing”-ийн мэдээлснээр агаарын чийгшил өвлийн улиралд 60 хувь байх нь таны арьсны дээд давхаргын чийгийг нөхөж чаддаг гэсэн байна.

6. Температур

Өвлийн хүйтэн өдрүүдэд халуун шүршүүр эсвэл усанд орох нь тайвшралыг мэдрүүлдэг. Гэхдээ арьсаа тэжээн тэтгэхийн тулд усны температурыг тохируулах хэрэгтэй.

Бэйлор Анагаах Ухааны Коллежийн мэдээлснээр халуун ус нь таны арьсны байгалийн тосыг бүлээн уснаас илүү (энэ нь ихэвчлэн 98.6°F/37 °C орчим) хурдацтай арилгаж, улмаар гэмтэл учруулж болзошгүй гэжээ. Мөн усанд орсны дараа арьсаа хатаахдаа анхаарал тавиарай. Хүчтэй үрэхийн оронд зөөлөн алчуураар чийгийг шингээгээрэй.

7. Гуужуулагч, скраб

Арьсны гадаргуугаас үхэжсэн эд эсийг арилгахад тусалдаг гуужуулагч нь таны арьсыг толигор харагдуулахад тусална. Гэхдээ  та үүнийг байнга хийж эсвэл буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл арьсаа хуурайшуулах болно.

Хэрэв таны арьс хуурай эсвэл ширхэгтэй харагдаж байвал та гуужуулагчаа солиорой. Харин таны арьс хагарсан, цочирсон бол арьсаа эдгэртэл гуужуулахаас зайлсхийх нь дээр.

8. Шингэн сайн уух

Арьсаа эрүүл, гэрэлтсэн байлгах бас нэг чухал алхам бол өдрийн турш сайн шингэн уух юм. Шингэн хангалттай уухгүй байх нь таны арьсны гадаад төрх байдалд сөргөөр нөлөөлж улмаар илүү мэдрэмтгий болдог.

Та сайн шингэн уухаас гадна антиоксидант, омега-3 тосны хүчил ихээр агуулсан хоол хүнс хэрэглээрэй. Эдгээр хоёр тэжээл нь таны эсийг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаалдаг.

9. Хувцсаа зөв сонгох

Аливаа арьсны асуудлаас зайлсхийх нэг арга бол хатуу ширүүн материалтай хувцас өмсөхөөс зайлсхийх явдал юм. Хэрэв таны биеийн арьс хэт хуурай байвал сул, тав тухтай, даавуун материалтай хувцас өмсөөрэй.

Түүнчлэн, ердийн угаагч бодисоор хувцсаа угаахаас зайлсхий. Мэдрэмтгий арьсанд зориулж боловсруулсан угаалгын нунтаг сонгоорой.

10. Бээлий өмс

Бээлий нь таны гарын арьсыг хуурайшуулдаг хүрээлэн буй орчны нөлөөнөөс хамгаалах энгийн боловч сайн арга юм. Гараа хамгаалахын тулд хүйтэнд гарахдаа дулаан бээлий өмсөж, аяга таваг угаахдаа силикон бээлий хэрэглээрэй.

Эх сурвалж: Healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд