No menu items!
HomeЭрүүл мэндХөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг 9 зүйл

Хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг 9 зүйл

-

Хорт хавдар нь нас баралтын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг болж байна. Хөхний мэс засалч, хавдрын эмч Карли Томпсон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөхөд юу нөлөөлж болохыг хэлжээ.

Архины хэрэглээ

Архины хэрэглээ нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан. Судалгаанаас харахад эмэгтэй хүн илүү их архи уух тусам хөхний хорт хавдар тусах эрсдэл төдий өндөр байдаг. Архины хэрэглээ нь бидний мэддэг эрсдэлт хүчин зүйлүүдээс (нас, генетик, гэр бүлийн түүх, хөхний биопсийн хэвийн бус түүх гэх мэт) хүчтэй биш боловч нь зарим эрсдэлийг дагуулдаг.

Таргалалт болон биеийн жингийн индекс

Таргалалт, биеийн жингийн индекс (БЖИ)-тэй холбоотой хөхний хорт хавдрын эрсдэл нь цэвэршилтийн өмнөх болон дараах үеийнхээс хамаарч ялгаатай байдаг. Цэвэршилтийн өмнөх үед БЖИ нэмэгдсэн эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах эрсдэл бага байдаг. Харин цэвэршилтийн дараах үед БЖИ нэмэгдвэл эрсдэл өндөр болно гэсэн үг.

Хөхний хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол нас юм. Тиймээс настай эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах эрсдэл залуу эмэгтэйчүүдээс өндөр байдаг ажээ.

Гэсэн хэдий ч БЖИ дангаараа өвчний шалгаан болохгүй. Учир нь эмэгтэй хүн эрүүл БЖИ-тэй байсан ч гэсэн биеийн өөхний хэмжээ их байвал эрсдэл нэмэгдэнэ. Хамгийн гол нь эмэгтэйчүүд аль болох эрүүл хооллож, биеийнхээ бүтцийг хадгалахын тулд өөрт тохирсон тогтмол дасгал хийж байх ёстой.

Гоо сайхны бүтээгдэхүүн, хуванцар дахь химийн бодисууд

Фталат агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг ч энэ талаарх судалгаа хомс байна. Гэхдээ фталат нь эмнэлгийн хэрэгсэл, хүнсний сав, гоо сайхны бүтээгдэхүүн, тоглоом, зарим эмэнд агуулагддаг.

Жич: Фталат бол хуванцрыг илүү уян хатан болгоход ашигладаг бүлэг химийн бодис юм.

Тамхи татах

Тамхи татах нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд эмэгтэй хүн хэзээ тамхи татаж эхлэх, хэр удаан тамхи татсан нь ихээхэн хамаатай. Эмэгтэй хүн урт хугацаагаар тамхи татах тусам эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Угсаа гарал

Хөхний хорт хавдар тусах эрсдэл цагаан арьст эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр байдаг /АНУ-ын хүн амд үндэслэсэн судалгаа/. Гэсэн хэдий ч 40-өөс доош насны хар арьст эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар илүү өвчилдөг байна. 

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг харуулсан судалгаанууд олон бий. Тэд эрсдэлийг хэр зэрэг нэмэгдүүлж байгаа нь жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийн төрлөөс, мөн тухайн хүний хэрэглээнээс хамаарна. Эмэгтэй хүн бүр эмийг хэрэглэхдээ мэргэжлийн хүнээс асуухыг зөвлөж байна.

Жирэмслэлт

Жирэмслэлт нь хөхний хорт хавдрын эрсдэлээс хамгаалдаг гэж бид боддог. Гэвч 2018 онд гарсан судалгааны үр дүнд жирэмслэлтийн дараанаас хөхний хорт хавдрын эрсдэл бага зэрэг нэмэгдэж байгааг тогтоожээ.

Удаан хугацаанд хөхөөр хооллох

Ялангуяа эмэгтэй хүн арван хоёр сараас дээш хугацаагаар хүүхдээ хөхүүлсэн бол хорт хавдар тусах эрсдэл нь нэмэгддэг байна.

Хөхний суулгац

Зарим тохиолдолд хөхний суулгацтай хавсарсан шалтгаант өвчлөл гардаг ч суулгац нь  хөхний хорт хавдарт шууд нөлөөлдөг эсэх тогтоогдоогүй байгаа.

Хөхний суулгацтай эмэгтэйн хөхний хорт хавдрыг илрүүлэх үүднээс суулгацыг хөхний эдийн ард эсвэл гүн байрлуулдаг. Маммографийн үеэр суулгацыг гэмтээхгүйгээр хөхний эдийн зураг авах тусгай аргыг ашигладаг байна.

Хөхний хорт хавдар тусах хамгийн эрсдэлтэй хүн нь хэн бэ?

1. Хөхний хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол нас юм. Тиймээс хөгшин эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар тусах эрсдэл залуу эмэгтэйчүүдээс өндөр байдаг.

2. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл бол ген. Тухайн гэр бүлийн түүхэнд хөхний хорт хавдраар өвчилсөн хүн байвал ​​эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг.

3. Хөхний хорт хавдрын өөр нэг эрсдэлт хүчин зүйл бол хөхний биопсийн түүх юм.  

4. Эцэст нь хэлэхэд, эмэгтэй хүн амьдралынхаа туршид дааврын өөрчлөлтөд олон удаа ордог. Тухайлбал эрт цэвэршилт, жирэмсэлсэн тоо зэрэг нь нөлөөлдөг. Эмэгтэй хүний эстроген даавар олон удаа өөрчлөлтөд орох, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: Flohealth

Хэрэв та хөхний хорт хавдрын талаар мэргэжлийн эмчийн ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд