No menu items!
HomeХүмүүсХайрын дууч шувуухай Долли Партон

Хайрын дууч шувуухай Долли Партон

-

Алдарт “I Will Always Love You” дууг бүтээснээр нь бидний сайн мэдэх Кантри урсгалын төлөөлөгч дуучин, продюсер, жүжигчин Долли Партоныг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Кантри хөгжмийн урсгалын томоохон төлөөлөл тэрбээр анх Портер Вагонертой хамтран дуулж ихээхэн алдаршсан юм. Улмаар “Joshua,” “Jolene,” “The Bargain Store,” “I Will Always Love You,” зэрэг маш олон соло хит уран бүтээлээ гаргасан билээ. Өвөрмөц хоолой, өндөр ур чадвартай дуучин тэрбээр басхүү хэд хэдэн кинонд тоглосон чадварлаг жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн, бизнесс эрхлэгч, зохиолч гээд дурьдах зүйл их.

Партон 1946 онд Теннесси мужийн хөдөөгийн нэгэн тосгонд ядуу ажилчин Робэрт Лий Партоны 12 хүүхдийн 4 дэх охин нь болон мэндэлжээ.

Ээж нь ардын аман зохиолоор хүүхдүүдээ хүмүүжүүлж, дуулж, гитар тоглодог байсан бөгөөд төрөлхийн авьяастай тэрбээр зургаан наснаасаа сүмд дуулж, долоон настайдаа гитар тоглож эхэлжээ.

Найман настайд нь нагац ах нь гитар бэлэглэснээр ая зохиож, 10 настайгаасаа Ноксвилл дахь орон нутгийн телевиз, радиогийн нэвтрүүлэгт оролцох болжээ. Гурван жилийн дараа Grand Ole Opry-ийн тайзнаа гарч, хөгжмийн карьераа эхлүүлснээр ахлах сургуулиа төгсөөд Нэшвилл руу нүүсэн аж.

1967 оноос түүний дуучны карьер эд цэцэглэж эхлэв. Энэ үеэс эхлэн “Porter Wagoner Show”-нд  Портер Вагонертой  хамтран ажиллах болсон бөгөөд тэд алдартай дуэт дуучид болж олон хит дуу гаргасан. Вагонертэй хамтарснаар түүнд RCA Records-той гэрээ байгуулах боломж олдож улмаар 1971 онд анхны сингл уран бүтээл болох “Joshua” хит дуугаа цацсан юм. Алдар нэр, хөгжмийн замд хөтлөн оруулсан Портер Вагонертай хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэд тус тусын уран бүтээлийн замаа хөөсөн юм.

1970 оны дунд үе бол түүний хувьд уран бүтээлийн олз омог арвин он жилүүд байлаа. Энэ үеэр “Jolene”, “I Will Always Love You”, “Love Is Like a Butterfly”, “The Bargain Store”, “All I Can Do” зэрэг алдартай уран бүтээлүүд төрөн гарсан бөгөөд 1975-1976 онд Америкийн кантри урсгалын шилдгүүдийг шалгаруулдаг “Country Music Association Awards”-ийн шилдгээр шалгарсан билээ.

1977 онд “Here You Again Come” дуугаа гаргаснаар хөгжмийн чартуудыг тэргүүлж, поп чартуудын гуравдугаарт жагссан бөгөөд дуучин бүсгүй Грэммийн шагнал хүртсэн юм. Өдгөө түүний 25 дуу Биллбоардэд тэргүүлж, цомгууд нь Кантри дууны шилдэг 10 цомогт 44 удаа багтсан төдийгүй Грэммийн шагналд 50 удаа нэр дэвшиж 10 удаа хүртсэн билээ.

Тэр найман хөгжмийн зэмсгээр тоглож чадна

Тэр ёочин, банжо, гитар, төгөлдөр хуур, саксафон, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгээр тоглож чадна.

Кино урлаг хөл тавьсан нь

1980-аад он түүний амжилтын оргил үе байв. Жейн Фонда, Лили Томлин нартай хамтран 1980 оны хит “9 to 5” инээдмийн кинонд тоглосон. Киноны дууг өөрөө дуулснаар Кантри дууны чартад тэргүүлэх дахин нэг уран бүтээл төрсөн бөгөөд Академийн шагналд нэр дэвшжээ. 1982 онд “The Best Little Whorehouse in Texas” кинонд тоглосноор “I Will Always Love You” дууг алдаршуулахад ихээхэн тусалсан төдийгүй “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг эмэгтэй дүр номинацид нэр дэвшиж байлаа. Дараа жил нь тэрбээр “Islands in the Stream” кинонд тоглосон байна.

Долливуд

Тэрбээр 1986 онд Теннеси мужийн Pigeon Forge хотод “Dollywood” нэртэй парк нээсэн бөгөөд энэ газар өнөөг хүртэл жуулчдын очих дуртай газар хэвээр байна.

“Чамайгаа би үүрд хайрлана”

1992 онд бүтээгдсэн “Бие хамгаалагч” киноны сүлд дүү болох “I Will Always Love You” дууг Уитни Хьюстон бидний сэтгэлд хоногштол дуулсан. Уитни Хьюстоны дуулсан хувилбар Партоны дууг ихээхэн алдаршуулж 14 хоногийн дотор бүх цаг үеийн шилдэг уран бүтээлээр шалгарсан билээ.

2006 онд Партоны урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, жил бүр зохион байгуулдаг Kennedy Center Honors ёслолын үеэр шилдэг таван уран бүтээлчийн нэгээр тодруулсан юм.

Долливуд сан байгуулсан нь

1995 онд Долли Партон бага насны хүүхдүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 10 сая гаруй номыг хандивлах хөтөлбөрийг хэрэгжүүлж “Мөрөөдлийн номын сан”-гаа үүсгэн байгуулжээ. Сэвиэр сумын хүүхдүүдэд зориулагдсан энэхүү хөтөлбөр өргөжин, АНУ-ын 50 муж, Канад, Австрали, Их Британид хүрээгээ тэлж, олон мянган хүүхдэд хүүхдүүдэд үнэ төлбөргүй ном түгээх болсон бөгөөд энэхүү номын сангаа огт уншиж бичиж сураагүй, сургуульд ч явж үзээгүй аавдаа зориулж байгуулсан юм.

“Шуудангаар номоо авах бяцхан хүүхдүүд намайг “номын хатагтай” гэж нэрлэдэг” гэж тэрбээр 2006 онд “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Мөн тэрбээр хүүхдүүдэд тэтгэлэг олгож, эмнэлэг, сургуулиудад хандив өргөж, олон хүмүүнлэгийн үйлсийг зохион байгуулдаг буяны үйлстэн билээ.

Түүний нэрэмжит түүхийн анги байдаг

Түүний амьдралын замнал, түүх Теннесси хотын их сургуулийн сургалтын хөтөлбөрт багтдаг аж.

Хувийн амьдрал

Тэрбээр Карл Динтэй 1966 онд гэрлэсэн бөгөөд тэд 2016 онд хуримынхаа 50 жилийн ойг тэмдэглэн дахин тангараг өргөсөн. Партон эндометриоз өвчний улмаас хүүхэд төрүүлж чадаагүй ч дуучин, ая зохиогч, жүжигчин Майли Сайрусын “загалмайлсан эх” болсон юм.

2015 онд Dolly Parton’s Coat of Many Colors хэмээх түүний намтарын талаар өгүүлэх телевизийн цуврал бүтээгдсэн биллээ. Дараа жил нь тэрбээр Pure & Simple хэмээх кантри цомгоо гаргасан юм.

Түүний өнгөрсөн онд гаргасан шинэхэн уран бүтээл болох “When Life is Good Again”дууг хүргэж байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд